| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 1802000000124 |
| Дугаар | 2025/ДШМ/977 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.3.2.2., |
| Улсын яллагч | А.Лхагваа /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/977
Б.М-, Д.У-, Э.Ө-, Ц.Э-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Лхагваа /томилолтоор/,
хохирогч Д.Д-, Н.Б-, Т.Г-, А.Б-, Л.Б-,
хохирогч Ц.У-, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,
цагаатгагдсан этгээд Д.У-гийн өмгөөлөгч Д.Цэрэнханд,
шүүгдэгч Б.М- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ж.Г-,
шүүгдэгч Э.Ө-ы өмгөөлөгч М.Билгүүтэй,
шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч С.Тэмүүлэн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/1584 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Д-, Н.Б- нарын хамтран гаргасан, хохирогч Ц.У-, шүүгдэгч Ц.Э-, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.М-, Д.У-, Э.Ө-, Ц.Э- нарт холбогдох эрүүгийн 1802000000124 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х- овгийн Б-гийн М-, ..........., /РД:............../, урьд,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/1115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
2. Т- овгийн Э-ын Ө-, ................, /РД:............../,
3. Д- овгийн Д-гийн У-, .............., /РД:............../,
4. Ч- овгийн Ц-ийн Э-, ..............., /РД:............../,
Шүүгдэгч Б.М- нь ганцаараа:
1. 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” зочид буудалд иргэн С.Н- “1.650.000 төгрөгийг хүүтэй зээлээч удаахгүй өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.650.000 төгрөгийг, мөн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Н-ын “*****” банкны барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны ******* 1 өрөө байрыг худалдаад зээлийг нь чөлөөлөөд авчих” гэж зээлээс чөлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 34.000.000 төгрөгийг тус тус залилан авч, С.Н- нийт 35.650.000 төгрөгийн хохирол учруулсан.
2. 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эцэг Ё.Б-гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны ******* 1 өрөө бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн, бусдын нэр дээр шилжүүлэн худалдаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж Ё.Б-д 48.733.333 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Т-аас “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26-******* өөрийн байраа барьцаалах нэрээр” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 45.000.000 төгрөгийг, мөн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар банкнаас мөнгө ороод ирэхээр буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг тус тус залилан авч, Д.Т-д нийт 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Б-оос “Наранбулаг трейд хажуу талын 38 дугаар сургуулийн акталсан байрыг нураах тендерийн ажилд оруулж өгнө, 10 хувийн урьдчилгаа өгчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 9.000.000 төгрөгийг авсан,
5. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн хойд талд байх нотариатын газарт иргэн Г.Н-, Э.Д- нарт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Н-аас 10.000.000 төгрөгийг, иргэн Э.Д-ээс 11.300.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 21.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах нотариатын газарт иргэн Б.С-ад “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 28.000.000 төгрөгийг залилан авсан, мөн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ****** хорооллын 17-44 тоотод 360.000 төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг Турк оймсыг зараад өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан, бусдад нийт 28.360.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Д-д “1 сарын 600.000 төгрөг өгч байрыг чинь түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын ***** тоот 58 м2 бүхий орон сууцыг хөлслөх гэрээ байгуулан авч, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хуурамч баримт бичиг ашиглан бусдад худалдан борлуулж залилан, бусдад нийт 98.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 136 дугаартай нотариатын газарт иргэн Д.Д-д “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг авсан,
9. 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 336 дугаартай нотариатын газарт иргэн Г.М-д “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг авсан,
10. 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаартай нотариатын газарт иргэн Б.Э-д “цэцэрлэг барих барилгын ажил авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 22.000.000 төгрөгийг авсан,
11. 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 147 дугаартай нотариатын газарт иргэн Д.Э-д “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 25.800.000 төгрөгийг авсан,
12. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаартай нотариатын газарт иргэн Л.Б-т “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг авсан,
13. 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***********” Хаан банкны нотариатын газарт иргэн Г.А-ад “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 20.000.000 төгрөгийг авсан,
14. 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 253 дугаартай нотариатын газарт иргэн Н.Л-ид “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 37.000.000 төгрөгийг авсан,
15. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Т.Г-д “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 19.000.000 төгрөгийг авсан,
16. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны гадна талд иргэн Б.А-ад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.500.000 төгрөгийг авсан,
17. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.П-ид “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.800.000 төгрөгийг авсан,
18. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.О-ад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.800.000 төгрөгийг авсан,
19. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.С-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг авсан,
20. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Б-аад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.800.000 төгрөгийг залилан авсан,
21. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Э-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5.000.000 төгрөгийг залилан авсан,
22. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.500.000 төгрөгийг залилан авсан,
23. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг Монгол” цайны газарт иргэн Л.Э-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.000.000 төгрөгийг залилан авсан,
24. 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг Монгол” цайны газарт иргэн Д.Г-эд “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.600.000 төгрөгийг залилан авсан,
25. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.О-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.000.000 төгрөгийг залилан авсан,
26. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.О-, Т.Э- нарт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.О-ээс 2.500.000 төгрөгийг, Т.Э-ээс 2.500.000 төгрөгийг тус тус залилан авч, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
27. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авсан,
28. 2017 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Ч-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийг залилан авсан,
29. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б. Б-од “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.000.000 төгрөгийг залилан авсан,
30. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Н-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авсан,
31. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Ж-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авсан,
32. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.700.000 төгрөгийг залилан авсан,
33. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н-ын О-т “Солонгос улс руу виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийг залилан авсан,
34. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авсан,
35. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Алтанг*****д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авсан,
36. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пантам” нэртэй үйлчилгээний төвийн гадна талд иргэн Д.Т-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авсан,
37. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” нэртэй эмийн сангийн гадна талд иргэн С.Т-*****д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авсан,
38. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Парк” хотхонд иргэн Г.С-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авсан,
39. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авсан,
40. 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын баруун талд байрлах нотариатын газарт иргэн Д.М-Б-т “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 34.200.000 төгрөгийг залилан авсан,
41. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Б-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авсан,
42. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Д.А-Б-т “цэцэрлэгийн барилгын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5.000.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 559.993.333 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М-, Э.Ө- нар бүлэглэн:
1. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.У-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авсан,
2. 2016 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.О-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авсан,
3. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Ө-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авсан,
4. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.М-ад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авсан,
5. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Ж-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авсан,
6. 2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада” гэсэн байрны ард иргэн Б.Б-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авсан,
7. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.У-Б-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авсан,
8. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авсан,
9. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Б-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авсан,
10. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авсан,
11. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.С-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.400.000 төгрөгийг залилан авсан,
12. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын ард талд байрлах “Макс” дэлгүүрийн үүдэнд иргэн Н.Б-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авсан,
13. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.Ө-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.200.000 төгрөгийг залилан авсан,
14. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.А-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авсан,
15. 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 10-***** тоотод иргэн Н.Б-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авсан,
16. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Ч-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 9.500.000 төгрөгийг залилан авсан,
17. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Б-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авсан,
18. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Т-ад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авсан,
19. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр иргэн Я.А-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч. зохиомол байдлыг зориудаар бий болгон 7.500.000 төгрөгийг залилан авсан,
20. 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр иргэн Н.Сүхг*****д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авсан,
21. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Н-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 8.000.000 төгрөгийг залилан авсан,
22. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр СүхБ- дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Э-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийг залилан авсан,
23. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.О-ад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.200.000 төгрөгийг залилан авсан,
24. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Д-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.250.000 төгрөгийг залилан авсан,
25. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Б-ад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авсан,
26. 2016 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.З-аад “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авсан,
27. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Н-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.782.800 төгрөгийг залилан авсан,
28. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Б-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.500.000 төгрөгийг залилан авсан,
29. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Ж-ид “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 98.082.800 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М-, Э.Ө-, Д.У- нар бүлэглэн:
1. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр СүхБ- дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.550.000 төгрөгийг залилан авсан,
2. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Ц-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.620.000 төгрөгийг залилан авсан,
3. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авсан,
4. 2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Г-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авсан,
5. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Содг*****д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авсан,
6. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ж-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авсан,
7. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд иргэн Э.Г-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авсан,
8. 2016 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Г-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.040.000 төгрөгийг залилан авсан,
9. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд иргэн Б.ОдБ-т “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авсан,
10. 2016 оны 10 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.У-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авсан,
11. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Д-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авсан,
12. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.950.000 төгрөгийг залилан авсан,
13. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Н-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.050.000 төгрөгийг залилан авсан,
14. 2016 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.150.000 төгрөгийг залилан авсан,
15. 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Х-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.250.000 төгрөгийг залилан авсан,
16. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн И.С- “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 9.100.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 58.810.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М-, Д.А-Б- /хэрэгсэхгүй болгосон/ нар нь бүлэглэн:
1. 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр СүхБ- дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Н.Б-од “барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 724.186.133 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М-, Ц.Э- нар нь бүлэглэн:
1. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ** дүгээр байранд Ц.У-ын худалдан борлуулахаар өгсөн 117.064.795 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцас, эд зүйлийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
шүүгдэгч Э.Ө-, Д.У- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.У-г цагаатгаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.М-, Ц.Э- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилж, Х- овогт Б-гийн М-, Т- овогт Э-ын Ө-, Ч- овогт Ц-ийн Э- нарыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.М-ийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Э.Ө-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Э-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц.Э-, Э.Ө- нарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 220 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Э.Ө-, Ц.Э- нарын тус бүр цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож, оногдуулсан торгох ялаас хасаж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ээс нийт 396.798.898 төгрөг гаргуулж, хохирогч Ц.У-д 24.328.397 төгрөгийг, Д.Д-д 100.315.700 төгрөгийг, Д.Д-д 6.250.000 төгрөгийг, Б.Э-д 6.000.000 төгрөгийг, Д.Э-д 25.800.000 төгрөгийг, Л.Б-т 10.000.000 төгрөгийг, Г.А-ад 20.000.000 төгрөгийг, Н.Л-ид 26.640.000 төгрөгийг, Б.А-ад 4.300.000 төгрөгийг, Н.П-ид 2.800.000 төгрөгийг, С.С-д 2.250.000 төгрөгийг, А.Б-аад 2.800.000 төгрөгийг, Г.Э-д 2.000.000 төгрөгийг, Б.А-д 1.500.000 төгрөгийг, Л.Э-д 2.000.000 төгрөгийг, Д.Г-эд 4.600.000 төгрөгийг, С.О-д 4.000.000 төгрөгийг, Г.О-т 2.500.000 төгрөг, Т.Э-т 2.500.000 төгрөг, Б.Б-д 3.200.000 төгрөгийг, Ч.Ч-т 1.000.000 төгрөгийг, Б.Б-од 1.600.000 төгрөгийг, А.Н-т 3.000.000 төгрөгийг, М.Ж-т 2.200.000 төгрөгийг, Г.А-д 2.300.000 төгрөгийг, Н.О-т 1.000.000 төгрөгийг, Б.Б-д 3.200.000 төгрөгийг, Алтанг*****д 3.200.000 төгрөгийг, Д.Т-д 2.300.000 төгрөгийг, С.Т-*****д 1.200.000 төгрөгийг, Г.С-д 2.700.000 төгрөгийг, Д.МэндБ-т 25.600.000 төгрөгийг, С.Б-д 3.000.000 төгрөгийг, Д.АдъяаБ-т 4.500.000 төгрөгийг, Н.Б-од 8.000.000 төгрөгийг, Н.О-ад 3.800.000 төгрөгийг, Д.У-д 1.750.000 төгрөгийг, Н.О-т 700.000 төгрөгийг, О.Ө-д 2.250.000 төгрөгийг, Д.М-ад 2.250.000 төгрөгийг, О.Ж-д 2.250.000 төгрөгийг, Б.Б-т 2.250.000 төгрөгийг, М.УламБ-т 750.000 төгрөгийг, Б.Б-т 2.250.000 төгрөгийг, С.Б-д 1.750.000 төгрөгийг, Я.Ө-д 942.000 төгрөгийг, Н.А-д 2.000.000 төгрөгийг, Н.Б-д 2.000.000 төгрөгийг, П.Ч-д 2.000.000 төгрөгийг, А.Б-д 2.000.000 төгрөгийг, А.Т-ад 2.000.000 төгрөгийг, Н.Сүхг*****д 2.000.000 төгрөгийг, Ч.Н-д 8.000.000 төгрөгийг, Б.Э-д 1.000.000 төгрөгийг, Т.О-ад 2.200.000 төгрөгийг, О.Д-д 2.200.000 төгрөгийг, С.Б-ад 2.000.000 төгрөгийг, С.Н-д 1.782.000 төгрөгийг, И.С- 7.100.000 төгрөгийг, О.Ж-ид 500.000 төгрөгийг, Б.М-т 1.500.000 төгрөгийг, Ж.Ц-д 4.400.000 төгрөгийг, Б.О-т 200.000 төгрөгийг, Г.Г-д 750.000 төгрөгийг, Х.Содг*****д 750.000 төгрөгийг, Д.Ж-т 2.200.000 төгрөгийг, Э.Г-т 2.200.000 төгрөгийг, О.Г-д 2.290.000 төгрөгийг, Б.ОдБ-т 750.000 төгрөгийг, М.У-д 200.000 төгрөгийг, Б.Д-д 1.300.000 төгрөгийг, Н.Н-д 2.000.000 төгрөгийг, О.Х-д 150.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Э-гаас 57.032.397 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.У-д тус тус олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Э.Ө-, Ц.Э-, Д.У- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч бид нарын өмчлөлийн орон сууцыг шүүгдэгч Б.М- нь Б.Б- гэх хүнд шилжүүлсэн. Энэ хүнээс яагаад өнөөдрийг хүртэл нэг ч тайлбар мэдүүлэг аваагүй, прокурор яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэх, анхан шатны шүүх шийтгэх тогтоолоо гаргахдаа огт харгалзаж үзэхгүй байгаа юм бэ. Хуурамчаар бичиг баримт үйлдэж байгааг мэдсэн бол энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүснэ. Ийм энгийн логик асуудлыг өнөөдрийг хүртэл огт мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаагүйд гомдолтой байна. Мөрдөн байцаах шатанд мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Г.Чинболдод өгсөн Ч-ийн мэдүүлэг хавтаст хэрэгт бүрэн байхгүй байгаад байгаа. Энэ байдлаас харахад Г.Чинболд нь М-тэй хуйвалдаж хэргийг нуун дарагдуулах зарим үйлдлүүдийг хийсэн байх гэж бодож байгаа. Г.Чинболд нь Авилгатай тэмцэх газар шалгагдаж ажлаас халагдсан учир энэ асуудал яригдааггүй дууссан байгаа. Би өөрийн орон сууцыг буцааж авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх миний нэхэмжилснээс огт өөрөөр үнэлгээний мөнгийг авахаар шийдвэрлэсэн. Шүүх хохирогчийн хохирлыг шийдвэрлэхдээ түүний нэхэмжилж байгаа шаардлагын хүрээнд шийдвэрлэх, боломжгүй бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх ёстой. 2014 оны 01 дүгээр сард Б.М-, Ц.Э- нар Д.Д-гийн байрны ордерыг хуурамчаар хийхээр ярилцаж байгаад Ц.Э- улсын бүртгэлийн газрын ажилтан Б-т мөнгө өгч, Д.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагааг хууль бусаар гаргуулан авч, Г.Ч-ын найзаар хуурамч худалдах, худалдан авах гэрээ хийлгэж, Д-ийн найз СХД-ийн улсын бүртгэгч Ч-эд 2.000.000 төгрөг өгч байгаад Д.Д-гийн байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б-ийн нэр дээр гарган авч, дээрхи гэрчилгээг барьцаанд тавьж, 35.000.000 төгрөгийн зээл аваад мөнгийг Б-ийн данс руу шилжүүлсэн гэх үйл баримтыг М- болон түүний өмгөөлөгч нараас тайлбарладаг. Энэхүү тайлбарыг мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэт шалгаагүй, орхигдуулсанд гомдолтой байна. Анх улсын бүртгэлийн байгууллага иргэний үнэмлэхийн лавлагааг хууль бусаар бусдад олгосон үйлдлээс эхлээд бидний байрыг залилах үйл баримт эхэлж байгаа. Гэтэл байрны лавлагааг гарган өгсөн улсын бүртгэлийн байгууллага огт хариуцлага хүлээхгүй байгаа нь буруу гэж үзэж байна. Мөн нягтлан шалгах үүргээ улсын бүртгэгч биелүүлсэн эсэх, санаатайгаар үйлдсэн үү, өөрийн болон бусдын дансаар дамжуулан хахууль авсан эсэх зэрэг нөхцөл байдлыг гүйцэт тогтоосон эсэхэд эргэлзэж байна. СХД-ийн улсын бүртгэлийн байгууллагын хамтран оролцоо байхад энэ хэрэгт огт татан оруулалгүй үлдээснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарч, бүхэл бүтэн нэг байгууллага ял завшаад үлдэж байна гэж харж байна. М- гэдэг хүн хэдэн жилийн турш энэ залилах гэмт хэргийг тасралтгүйгээр үйлдсэн байна. Амьдралын эх үүсвэр болгосон байхад 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт гэж зүйлчилсэн нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй гэж үзэж байна. 88 хүний эд хөрөнгийг худал хуурмагаар залилсан байхад 5 жилийн хорих ял гэдэг бол бага санагдаж байна. Хохирол нь бүрэн барагдсан хүн бараг байхгүй. Хохирогч миний хохирлыг арилгаагүй, гомдолтой байхад ийм бага хариуцлага хүлээлгэж байгааг зөвшөөрөхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад байрыг маань яагаад битүүмжилж, хөрөнгийн эрхийг түдгэлзүүлээгүй болохыг, Б- гэх хүнийг яагаад мэдүүлэг авч, шалгаагүй болохыг асууж лавлаж байна. Анх мөрдөгч Чинболд гэх хүн “та орон сууцаа үнэлүүлэх шаардлагатай байна. Дараа нь танд хэрэг болж мэднэ” гэж ярьсан учраас би уг байрыг 115.000.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэргээс алга болсон. Ч-ийн мэдүүлэгтэй танилцсан “Надад хашаа байшин, машин байгаа Б.М- бид хоёрыг хувааж төлөх ёстой” гэх мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлэг мөн хавтаст хэргээс алга болсон. Хавтаст хэргээс хэрэгтэй холбоотой материал алга болсон, орон сууцыг Б.М-д зарж борлуулсан зүйл байхгүй, зохих журам, хуулийн дагуу гэрээ байгуулж түрээслүүлсэн юм. Эхний хэдэн сар би өөрийн биеэр очиж түрээсийн мөнгөө авдаг байсан. Дараа нь Б.М- “та настай хүн ирж түрээсний мөнгөө аваад яах вэ, таны дансанд хийж байя” гэсэн учраас би нөхрийнхөө дансанд хийлгэдэг байсан. Уг түрээсийн гэрээний мөнгийг тооцож үзэхэд 20.300.000 төгрөг болдог. Гэтэл Б.М-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан жагсаалтыг тулгаж үзэхэд 25.900.000 төгрөг гэж тооцож, орон сууцны үнэлгээнээс хасах талаар гомдол гаргадаг. Б.М- миний орон сууцанд түрээсгүй суух ёсгүй. Улсын бүртгэлийн мэргэжилтэн алба хаагчид энэ хэрэгт оролцоогүй байсан бол миний эзэмшлийн орон сууц зарагдахгүй байх байсан. Б.М- жирэмсэн хүүхдүүдээ дагуулж ирэхээр нь итгэж орон сууцаа түрээсэлсэн. Одоо надад энэ хүн их хэмжээний хохирол учруулж орон гэргүй болгосон. Иймд өөрийн эзэмшлийн орон сууцыг буцааж авах хүсэлтэй байна. Орон сууцны үнэлгээтэй холбоотой асуудал байдаг. Уг байрыг 115.000.000, 75.400.000, 98.600.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний тайлан хэрэгт байдаг. Энэ талаар саяхан олж мэдсэн. Энэ талаар надад танилцуулаагүй, гарын үсэг зурсан зүйл байхгүй. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх саналтай байна. Хэрвээ үнэлгээнд заасны дагуу шийдвэрлэсэн нөхцөлд өнөөдрийн зах зээлийн ханшаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.
Хохирогч Н.Б- хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би орон сууцаа алдаад 10 жил болж байна. Эх Д.Д-гийн хамт эзэмшдэг. Б.М- 25.600.000 төгрөгийг байрны үнэлгээний 100.000.000 төгрөгөөс хасуулах талаар гомдол гаргаж байна. Би 10 жил байр түрээсэлсэн мөнгийг шүүгдэгч Б.М-ээс нэхэмжлэх хүсэлттэй байна. Цаашид орон сууцаа авахыг хүсэж байна. Б.М- ял эдэлсэн нөхцөлд би хохирол төлбөрөө барагдуулж чадахгүй болно. Мөн төрийн байгууллагын 2 албан хаагч уг гэмт хэрэгт оролцсон байдаг. Уг хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгах шаардлагатай байна. Миний орон сууцыг 98.600.000 төгрөгөөр үнэлж байгаа. Энэ үнэлгээ нь 2018 оны үнэлгээ байдаг. Одоогийн зах зээлийн үнэлгээгээр 210.000.000 төгрөгийн үнэтэй байна. Одоогийн үнэлгээ 140.000.000 байгаа. Энэ нөхцөл байдлаас харахад 60.000.000 төгрөгийн зөрүү гарч байна.” гэв.
Хохирогч Ц.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч миний бие 2018 оноос хойш өөрийн эд хөрөнгийг бусдад залилуулж эд хөрөнгийн болоод сэтгэл санааны хохиролтой явсаар өдийг хүрсэн. Дээрх хугацаанд залилагч нарт залилуулсан мөнгөний үнэ цэнэ унаж, хохирлын тооцоолол багасаж анх өгсөн 146.970.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн 117.064.795 төгрөгөөр үнэлэгдэж хожим шүүхэд 81.360.794 төгрөг болон буурсан байдаг. Миний хувьд дээрх тооцооны зөрүүн дээр ямар нэгэн гомдол саналгүй бөгөөд намайг энэ хугацаанд ийнхүү хохироож байсан хүмүүст шүүхээс ял оногдуулахдаа хөнгөн ял оногдуулсан гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Б.М-ийг олон жил бусадтай бүлэглэн залилан хийж тухайн гэмт хэргийг өөрийн амьдралын эх үүсвэр болгосон байтал Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.3 дугаар зүйлийн 3.1-т “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг зүйлчлэлээр зүйлчлээгүй буруу зүйлчилсэн үүнээс шалтгаалж түүнд оногдуулсан ялын хэмжээ хөнгөдсөн гэж үзэж байна. Учир нь тэрээр нийт 90 орчим үйлдлээр бусадтай бүлэглэж залилах гэмт хэргийг үйлдсэн төдийгүй намайг залилах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Би тухайн үед цагдан хоригдож гарч ирээд ямар ч мөнгө төгрөг олох боломжгүй хэцүү нөхцөл байдалд байсан учраас Ц.Э-тай уулзаж мөнгө төгрөг олох боломж бололцоо байна уу гэхэд хохирогч Ц.У-ыг зааж өгсөн ба түүнээс хувцас, бараа материалыг авч заримыг нь зарж үрж, өмсөж зүүгээд мөнгийг нь өөртөө хэрэглэсэн” гэдэг байдлаар тайлбарласан байдаг. Үүнээс үзвэл тухайн этгээд нь залилах гэмт хэрэг үйлдэхээс өөр орлого олох боломжгүй, тухайн гэмт хэргийг өөрийн амьдралын эх үүсвэр болгосон болохыг харуулж байна. Мөн миний зүгээс мөнгөө нэхэх бүрт “Би анхнаасаа залилах гэж авсан юм, би өр төлбөр хэзээ ч барагдуулж чадахгүй шоронд яваад л өгнө” гэх мэтээр хэлдэг байсан. Ц.Э- урьд нь Б.М-ийн олон үйлдэлтэй хэрэгт холбоотой гараасаа хөтлөлцөөд явж байсан гэх миний хохирлын асуудал дээр хамтран оролцож бүр зохион байгуулагч байтал түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь ялын хэмжээ хөнгөдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зохион байгуулагч нь дээрх гэмт хэргийн гүйцэгтгэгч байхаар заасан байдаг ба үүнийг шүүхээс буруу дүгнэсэн байна. Түүнчлэн шүүхийн эрүүгийн хариуцлагын хуралдааны үед Ц.Э- нь “хохирогчид 16 сая төгрөг өгөхөө илэрхийлсэн, эзэмших эрхтэй газар байна үүнийг авах уу гэсэн боловч авахгүй гэсэн” гэдэг байдлаар мэдүүлсэн байдаг ба энэ нөхцөл байдал нь худал төдийгүй үүнийгээ нотлох баримт шүүхэд өгөөгүй байдаг. Өдийг хүртэл хохирол барагдуулах хугацаа байсан боловч Э- нь төлөх сонирхолгүй, утсаа ч авахгүй байгаа нь шүүх дээр худлаа ярьсан нь нотлогдож байна. Иймд дээрх 2 этгээдэд оногдуулсан ял шийтгэл хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн гэсэн боловч энэ талаар ямар ч баримт байхгүй байхад шүүхээс ял оногдуулахдаа түүнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаар шийтгэсэн нь илт үндэслэлгүй болсон байна. Шүүгдэгч Ц.Э-гийн хувьд хохирлоо төлөх эдийн засгийн бопомж байхгүй хүнд дахиад торгох буюу санхүүгийн чадамж шаардсан ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл үр нөлөөтэй, биелэгдэх боломжтой, хийсэн хэрэгт тохирсон байх зарчмыг зөрчсөн байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/1584 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.М-, хохирогч Ц.У- хоёрыг бараа материалын асуудалд би зуучилсан. Тухайн хоёр хүн хоорондоо тохиролцож бараа материал өгч авалцсан. Би дундаас нь мөнгө төгрөг авсан зүйл байхгүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдааны явцад улсын яллагч Н.Улсболд нь хохирогч Д.Д-д 140.315.700 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. СХД-н 16 дугаар хороо, 26-*******од байрлах 1 өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 48.733.333 төгрөгөөр, 2. СХД-н 16 дугаар хороо ***** тоотод байрлах орон сууцыг зах зээлийн ханшийн хандлагаар тооцсоныг 100 хувийн ач холбогдолтойд тооцож, 91.222.367 төгрөгөөр, 3. Оймсийг зах зээлийн хандлага, тооцоогоор 360.000 төгрөгөөр ... тус тус үнэлэгдсэн ба нийт 140.315.700 төгрөгийн үнэлгээ хийгдсэн байдаг. Энэхүү хөрөнгийн үнэлгээнүүдийг зөвхөн Д-гийн хохирол гэж тооцсон нь ямар ч үндэслэлгүй байна. Яллах дүгнэлтэд 98.600.000 төгрөгийн үнэлгээ хийгдсэн ямарч үнэлгээний тайлан байхгүй. 3хх 194-198 дугаар талуудад авагдсан 2014.02.28 өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хохирогч Д.Д-гийн байр Б.Б-оос Ц.Я- руу 10 сая, 2014.04.23 өдөр Ц.Я-аас М- руу, М-аас Д.З- руу 20 сая төгрөгөөр, 2014.12.12 өдөр Д.З-аас О.Н- рүү 80 сая төгрөгөөр, 2015.07.01 өдөр Ц.Л- руу 113.100.000 төгрөгөөр худалдан тус тус нэр шилжүүлсэн байдаг. Миний бие З-аас 70.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд Д.З- нь бусдад дамжуулан 41.300.000 төгрөгийн зөрүү гарган худалдсан. Мөн улсын бүртгэгч Б.Ч- гэсэн гарын үсэгтэй гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан байдаг. Энэ нь хохирогч Д.Д-гийн байрыг Б.Ч-, Д.З-, Б.Б-, Ц.Э- нартай хамтран залилсан байхад Б.Ч-ийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Д.З-, Б.Б- нарыг огт шалгаагүй орхисон. 3хх-н 174-р талд авагдсан хохирогч Д.Д-гээс “Орон сууцыг 2013.10.23-ны өдрөөс эхлэн түрээсэлдэг байсан, би өөрөө түрээсийн мөнгөө очиж авдаг байсан, М- 2015.11.20-ны өдөр хүртэл бэлнээр түрээсийн мөнгөө төлчихсөн байсан.” гэж мэдүүлж, 2015.10.20-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Гэтэл хохирогч Д.Д-гийн нөхөр П.Н-гийн дансанд төлсөн нийт 25.900.000 төгрөг шилжүүлсэн баримт нь 16хх-н 34-54 талд авагдсан байхад хохирлоос хасч тооцоогүй. Мөн 13хх 175 дугаар талд Д.Р- нь хохирогч Ё.Б-гийн Ү-******** үл хөдлөх гэрчилгээний дугаартай байрыг хамтран залилсан болох нь тогтоогдож байгаа. М-д худалдсан гэх утга бүхий түүний өөрийнх нь гараар бичсэн өргөдлөөр тогтоогдож байхад, мөн тус гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт үйлдлээр нэгдсэн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэгч Б.Ч- нарыг яллагдагчаар татаж шалгаагүй. Хохирогч Ц.У-ын бараанд үнэлгээ тогтоохдоо ямар ч үндэслэлгүй дүгнэлт гаргасанг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин шинжээч томилж, бодит үнийн дүнг гаргуулах хүсэлтэй байна. Мөн хохирогч Б.Д-ын хохирлын тооцоо зөрүүтэй. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоол дээр хохирогчийн хохирлыг буруу бодож, тооцоолж буюу 6.550.000 зөрүүлж бичсэн байдаг. Миний бие 5 жилийн хугацаанд хэрэгт шаардлагатай нотолбол зохих ажиллагаануудыг хийлгэх хүсэлтүүдийг тасралтгүй хүссэн боловч нэг ч удаа ажиллагаа хийгээгүй, үнэн зөв байдлыг тогтоохыг хүсээгүй гэж үзэж гомдолтой байна. Би өмгөөлөгч Ц.Д-Н-с татгалзаж байхад хүчээр тулган Ц.Д- өмгөөлөгчтэй хурлыг явуулж намайг эрүүдэн шүүж, ялласан гэж үзэж байна. Мөн 14хх 143 дугаар талд Ц.А-г Н.Л- хохирогчтой хэрэгт иргэний хариуцагчаар татсан тогтоол байдаг. Гэтэл яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд алинд ч дурдсан зүйл байхгүй. Би 6 хүүхэдтэй өрх толгойлсон ээж билээ. Хохирол төлбөрөө төлөх, бага хугацааны ял авч, үр хүүхдүүдээ анхаарч, сурч боловсроход нь туслаж сайн ээж байхыг хүсч байна. Миний бие гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж явдаг. Надтай хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шалгахгүй орхигдуулж, тэд нарын гэмт хэргийн замаар олсон мөнгийг нь над дээр нэмж, миний хохирлыг өсгөж, намайг яллаж байгаад маш их гомдолтой байна.” гэв.
Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Ц.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд миний үйлчлүүлэгч Б.М- нь өмгөөлөгч надаас татгалзаж буйгаа албан ёсоор илэрхийлсэн тул миний бие шүүх хуралдааныг орхин гарах шаардлага зүй ёсоор үүсэж, шүүх хуралдаанаас гарах гэтэл шүүх хуралдаан даргалагч алхаа цохиж, “өмгөөлөгч суу” гэж хурлаас гаргалгүйгээр татгалзагдсан өмгөөлөгч намайг шүүх хуралдаанд оролцуулсан. Энэ үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4-т заасан заалтыг ноцтой зөрчиж, шүүгдэгч Б.М-д өөр өмгөөлөгч сонгох боломж олголгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан миний үйлчлүүлэгчийн “... Хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх эрх”-энд халдсан үйлдэл гэж үзэхээр байна. Мөн эрүүгийн 1802000000124 дугаартай хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2023.10.04-ний өдөр №22а дугаартай яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэж заасан бөгөөд яллах дүгнэлт нь хэргийн оролцогчийн шүүгдэгчийн хувь өөрийг нь буруутгаж буй гэмт үйлдэл, бусдад учруулсан хохирол төлбөрийг тодорхойлсон үндсэн баримт болдог. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлаад үзвэл хохирогч Л.Д-гийн байрыг яллах дүгнэлтийн 7 дугаарт 98.600.000 төгрөгөөр үнэлж байсан боловч шийтгэх тогтоолын 50 дугаар талд “Вендо” ХХК 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 75.400.000 төгрөгөөр /4хх 79-82/, 2018.06.18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 91.222.367 төгрөгөөр тус тус үнэлсэн нь /13хх 49-58/ талд авагдсан. Хохирогч Д-гийн орон сууцыг дангаар нь 140.315.700 төгрөгөөр үнэлсэн баримт хавтаст хэрэгт огт байхгүй. Харин тус 140.315.700 төгрөг гэсэн үнийн дүн нь 3-н эд хөрөнгийг хамтатган үнэлж тогтоосон үнийн дүн болох нь 13хх 58 талд авагдсан үнэлгээгээр тогтоогдоно. Дээрх хөрөнгөнүүдийн үнийн дүн нийлээд нийт 140.315.700 төгрөгөөр үнэлгээ тогтоогдсон байтал ямар ч үндэслэлгүйгээр хохирогч Д-гийн орон сууцыг нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэт өндөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд харшилсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шийдвэр болсон. Шүүгдэгч Б.М-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан үр дагавар нь гэмт хэргийн хохиролд тооцогдох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М- нь 2024.02.28-ны өдөр хуурамч баримт бичиг ашиглан, хохирогч Д.Д-гийн үл хөдлөх эд хөрөнгийн бусдад худалдан борлуулж залилсан гэмт хэргийн хохирол хор уршгийн хэмжээг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, зөв тогтоолгох шаардлагатай байна. Анхан шатны шүүх эрүүгийн 1802000000124 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхэд олгогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, хавтаст хэрэгт авагдсан хохирлын тооцоо, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 78-82/-г хэрхэн үнэлсэн, няцаасан талаараа огтхон ч дурдалгүйгээр, хохирлын хэмжээг ямар нэгэн бодит нотлох баримтад тулгуурлалгүйгээр илтэд нэмэгдүүлж, 3-н тооны хөрөнгийн үнэлгээг хамтад нь үнэлсэн байсан 140.315.700 төгрөгөөр хохирогч Д-гийн байрны хохиролд дангаар тооцсон нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, гэмт хэргийн улмаас бусдад нөхөн төлөх хохирлын хэмжээг нэмэгдүүлэн, улмаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болсон гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтийн 41 дугаарт шүүгдэгч Б.М-, Э.Ө-, Д.У- нар бүлэглэн 2016.10.15-ны өдөр БГД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Д-д “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.950.000 төгрөгийг залилж авсан гэх хэрэгт: “Хохирогч Д- “өөрийн эхнэр С.М-, үеэл ах Ц- нарын хамт 1 хүний 2.450.000 төгрөг өгсөн бөгөөд, нийт 7.350.000 төгрөг өгсөн. Ө-д зуучилсны хөлс гэж 1 хүний 500.000 төгрөг, зуучилсны хөлс нийт 1.500.000 төгрөг, нийт өгсөн 8.250.000 төгрөг гэх мэдүүлэг /7хх 201, 202, 16хх 177/ талд тус тус авагдсан. Мөн гэрч С.М-ын /7хх 221/ талд авагдсан яг адил агуулга бүхий өгсөн мэдүүлэг, яллах дүгнэлтийн 41-т, /53 хуудсанд/ Хохирогч Б.Д-д 2.950.000 төгрөгийн хохирол учруулснаас 1.650.000 төгрөг төлөгдсөн гэсэн байдаг ба харин шийтгэх тогтоолын 59 дүгээр талд хохирогч Б.Д-д 1.300.000 төгрөгийг гаргуулж олгосугай гэж шийдвэрлэсэн боловч 25хх 210 дугаар талд хэргийн материалтай танилцав гэсэн хуудсанд 7.860.000 төгрөг нэхэмжилж байна гомдолтой гэжээ. Хохирлын тооцоо нь прокурорын яллах дүгнэлт, шийтгэх тогтоол болон хохирогчийн нэхэмжилж буй хохирлын хэмжээ 3-н өөр үнийн дүнтэй байгааг шалгаж тодруулах нь зүйтэй байна. Энэхүү хэрэгт татагдвал зохих хамтран оролцсон этгээдүүдийг татаагүй, залилан мэхэлж тус гэмт хэрэг үйлдсэн мөнгөнөөс авсан этгээдүүдээр төлүүлэх мөнгийг миний үйлчлүүлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12-р зүйлийн 1-д заасан “Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх" заалтыг хангаагүй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үүнд: 1. 13хх 175 дугаар талд авагдсан Д- овогтой Р- гэгч нь Ё.Б-гийн Ү******** дугаартай үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ бүхий СХД-ийн 16 дугаар хороо, **** тоот хаяг бүхий орон сууцыг М-тэй хамтран залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тус орон сууцыг М-д худалдсан гэх утга бүхий түүний өөрийнх нь гараар бичсэн өргөдлөөр тогтоогдож байхад, мөн тус гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт үйлдлээр нэгдсэн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэгч Б.Ч- нарыг яллагдагчаар татаж шалгаагүй. Мөн түүнчлэн 13хх-н 177-179 дүгээр талд авагдсан дээрх Ё.Б-гийн эзэмшлийн орон сууцыг бусдын нэр рүү хууль бусаар шилжүүлсэн баримтууд авагдсан байхад үүнийг үгүйсгэсэн ямар нэг дүгнэлт өгөөгүй. /2хх 4, 5/ авагдсан хохирогч Ё.Б-гийн орон сууц: 1. 2012.12.16-ны өдөр Б.М- 2. 2014.03.27-ны өдөр Д.Т- нарын эзэмшилд шилжсэн хуулбарууд авагдсан байх бөгөөд үүнийг мөн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэгч Б.Ч- хууль бусаар үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч энэхүү гэмт хэрэгт оролцоотой, хэрэв Б.Ч- албан үүргээ шударгаар биелүүлсэн бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй таслан зогсоогдох боломжтой байсан.
Шинжээч томилох, дүгнэлт гаргах ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн талаар: Хохирогч У-ын бараа бүтээгдэхүүнд үнэлгээ хийлгэхээр 2019.10.06-ны өдөр шинжээч томилсон тогтоолыг үйлдсэн боловч хэргийн оролцогчдод танилцуулж, хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдол бүхий асуулт тавих эрхийг нь эдлүүлээгүй, тус боломжоор хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4-т заасан заалтыг зөрчсөн. /28хх 2-7/ 2022.06.13-ны өдрийн 1358 дугаартай шүүгчийн захирамжид: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан, хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн орлогын аргуудыг хослуулж, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Харин “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд бичигдсэнээр эд зүйлийн шинж байдал, онцлог, /материалын чанар, хийц, аль улсаас оруулж ирсэн .../ зэрэг зориулалт бүрэн тусгагдаагүй, өөрөөр хэлбэл дутуу дулимаг мэдээлэл дээр хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргасан нь үнэн зөв, бодитой гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал болж, дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан “хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлсийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндсэн нотолгоог агуулсан гэх үндсэн баримт бичиг байна гэсэнтэй нийцэхгүй байна” гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлгүй бол дахин шинжээч томилж, хохирлын үнэлгээг дахин тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.
Иргэний хариуцагчаар шүүхийн шатанд хэрэг У- шүүгч дээр байхад татагдсан /энэ шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт тусгагдсан байгаа/ гэмт хэрэг хамтран үйлдэж, түүнээс 40 сая төгрөгийг дансаар авсан З-аас 40 сая төгрөг гаргуулах асуудлыг шийдвэрлэлгүй Б.М-ээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Хүүхдийн асран хамгаалагч тогтоох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Миний үйлчлүүлэгч Б.М- нь 43 настай, дээд боловсролтой, 6 хүүхэдтэй, үүнээс насанд хүрсэн 1, өсвөр насны буюу 16 настай 1 , 6, 10, 11, 13-н настай буюу бага насны 4 хүүхэдтэй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын тал хэсгийг нь нөхөн төлсөн, үлдэх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруутай гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, тогтвортой үнэн шударгаар мэдүүлгээ өгсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг дурдах нь зүйтэй байна. Эцэст нь хэргийн нөхцөл байдал, процесс ажиллагааны зөрчлүүдийг зөвтгөлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул дээрхи хохирлын дүнг зөвтгөх, холбогдогчоор татагдвал зохих этгээдүүдийг татах, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хохирогч Т.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн тов мэдэгдсэн боловч би оролцож амжаагүй. Би М- гэх хүнээс 10 жил хохирол төлбөрөө авах гэж хүлээж байна. Намайг шүүгдэгч Б.М-ээс хохирлоо авсан талаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэж танилцуулсан. Надад хохирол төлбөрт авсан зүйл байхгүй. Банк бусын дансанд хийсэн 4.0000.000 төгрөгийн асуудал байдаг. Миний Хаан банкны дансанд 117.000.000 төгрөгийн барилт хийгдсэн. Анхан шатны шүүхээс надад хохирол төлбөр гаргаж өгөөгүй. 2015 онд шүүгдэгч Б.М-д 19.000.000 төгрөг өгсөн. Уг мөнгөө аваагүй учраас хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хохирогч Л.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 10.000.000 төгрөгөөр хохирсон, олон хохирогчид өнөөдрийн шүүх хуралдаанд шантраад ирээгүй. Шүүгдэгч Б.М-ээс хохирол төлбөрөө аваагүй. Шүүгдэгч Б.М- үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Үнийн дүнтэй холбоотой маргаан байхгүй. 2015 оноос хойш тасралтгүй залилангийн хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгож ирсэн. Мөн хэргийг санаатайгаа задалж удаа дараа хойшлуулж ирсэн. Шүүгдэгч Б.М-д оногдуулсан ял хангалтгүй байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарт хандаж хэлэхэд “та нарын эцэг, эх, үр хүүхдүүд хохирсон бол үнийн дүнтэй маргах байсан уу, 2015 оны үнийн дүн 2025 оны үнийн дүн хоорондоо асар зөрүүтэй” байгаа. Иймд хохирол төлбөрөө барагдуулж авах хүсэлттэй байна.” гэв.
Хохирогч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Солонгос улсын виз гаргаж өгөхөөр болж 2.500.000 төгрөг авснаас 500.000 төгрөгийг хохирол төлбөр төлсөн. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гаргаж өгөхөөр дурдсан боловч хохирол төлбөр барагдуулаагүй учир гомдолтой байна.” гэв.
Хохирогч Ц.У-ын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээч томилох дүгнэлт гаргах ажиллагаа хууль зөрчиж явагдсан. 2019 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд явсаар өнөөдрийг хүрсэн. Дахин шинжээч томилуулах талаар 7 удаа гомдол гаргасан байдаг. Хохирогч Ц.У-ын бараа материалтай холбоотой шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй баримт гэх агуулгаар гомдол гаргасан. Шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан ял шийтгэлийн тухайд торгох ял оногдуулсан хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ц.Э- хохирол төлбөрөө төлөх боломжгүй атал 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан хууль зүйн үндэслэлгүй.” гэв.
Цагаатгагдсан этгээд Д.У-гийн өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэж заасны дагуу цагаатгаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд орлолцогчдоос миний үйлчлүүлэгчтэй холбоотой гомдол гаргаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Ж.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтад “эд мөрийн баримт хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө” гэж заасан байдаг. Яллах дүгнэлтийн 16 дугаарт Д.У-д учруулсан хохирол 2.250.000 төгрөгийг шүүгдэгч Б.М-, Э.Ө- нарт хавь тэнцүүлэн тус бүрээс 1.025.000 төгрөг гаргуулах яллах дүгнэлтэд тогтоосон. Хохирогч У- “би 1.750.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа” талаар мэдүүлсэн. /25хх 99/ Гэтэл 500.000 төгрөгийн хохирлын зөрүү гарсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол нотлох баримтад тулгуурлаж эсхүл мэдүүлэгт үндэслэж шийдвэр гаргах учиртай. Гэтэл ямар нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргасан тодорхойгүй байна. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.М-ийг дангаараа 42 удаагийн үйлдлээр залилангийн гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 559.993.333 төгрөгийн, шүүгдэгч Э.Ө-тай бүлэглэж 29 удаагийн үйлдлээр 98.882.800 төгрөгийн хохирол учруулсан талаар яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Б.М-ийг дангаараа 45 хохирогчоос 46 удаагийн үйлдлээр нийт 559.916.700 төгрөгийн хохирол учруулснаас 396.798.898 төгрөгийг гаргуулахаар, шүүгдэгч Э.Ө-тай бүлэглэж үйлдсэн 45 удаагийн үйлдлээр нийт 156.892.800 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Яллах дүгнэлтэд заасан Б.М-ийн 42 удаагийн үйлдэл ямар үндэслэлээр 43 болж нэмэгдсэн. Нийт 559.993.333 төгрөгийг 559.916.700 төгрөг болгож 76.630 төгрөгөөр бууруулсан үндэслэл шүүгдэгч Э.Ө-тай бүлэглэж үйлдсэн үйлдлийг 16 болгож ихэсгэсэн, хохирлын тоог 58.810.000 төгрөгөөр ихэсгэсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” гэж заасныг үндэслэж үйл баримтыг тогтоосон тодорхойгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлага хангаагүй байна. Д.У-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгасан. Хэрэгт авагдсан баримтаар Д.У- 2016 онд 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 16 удаагийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэх талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хөндөхгүйгээр дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Б.М- анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ц.ДэлгэрН-с татгалзсан. Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу татгалзсан. Иймд шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Э.Ө-ы өмгөөлөгч М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэрэгт оролцсон хэлбэрээр нь үнийн дүнг 2 хувааж, бүлэглэж гэдгээр 3 хуваасан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон нотлох баримт шинжлэн судалсан нөхцөл байдалд Б.М-. Э.Ө- нар тус бүрдэн хэдэн төгрөг авсныг нарийн тооцож хохирлын тооцоог гаргасан.” гэв.
Шүүгдэгч Ц.Э-гийн өмгөөлөгч С.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Э- нь У-, М- нартай найз нөхдийн холбоотой байсан. У-ын бараа материалыг Б.М-д хүлээлгэж өгсөн. Анх уг бараа материалыг 140.000.000 төгрөгөөр тохиролцсон. 140.000.000 төгрөгийн 10 хувийг зарсан нөхцөлд Ц.Э- 10 хувийн шагналыг авах байсан. Иргэний хуульд заасан зуучлалын эрх зүйн харилцаа юм. Ц.Э- Б.М-ээс зуучлалын хөлс авах гэж 2 удаа тусалсан байдаг. Шүүгдэгчийн зүгээс бараа материалын үнийн дүн хэд байхаас хамаарч шүүгдэгч Б.М- хохирогч У-д 120.000.000 төгрөгийн бартер хийсэн. 4 хувааж өгөх нөхцөлтэй. Энэ талаар анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй. 113.000.000 төгрөгийн асуудлыг Б.М- дангаараа хариуцахаар байгаа. Хэрэгт Ц.Э-тай холбоотой баталгаа байдаг. Тухайн баталгаа Ц.У- бичсэн учраас гарын үсэг таардаг. Иймд Ц.Э-г цагаатгаж өгнө үү.” гэв.
Прокурор А.Л-а тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М- анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөсөө татгалзсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаан ямар үндэслэлээр хэдэн удаа хойшилсныг прокурорын зүгээс ойлгохгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11, 18 дугаар зүйл заалтад хамаарахгүй байгаа нь анхан шатны шүүх хуралдааныг хуралдуулахгүй байх зорилготой явуулсан ажиллагаа гэдэг нь хэрийн үйл баримтаас харагддаг. Хохирогч Д.Д-гийн хохирлын асуудлыг шүүх аль өндөр үнэлсэн хохирлыг үнэлж дүгнэсэн байдаг. Хохирогч, шүүгдэгчдийн ярьж байгаа хохирол төлбөрийг барагдуулсан гэж үзсэн нөхцөлд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой. Түрээсийн 25.900.000 төгрөг хохирлоос хасаж тооцох үндэслэл байхгүй. Анх хохирогч, шүүгдэгч нар түрээсийн гэрээ байгуулж байсан. Харин хохирогч Д.Д-гийн тухайд орон сууцаа бусдад түрээслүүлсэн түүний эрхийн асуудал. Харин түрээсэнд төлсөн төлбөрийг үндсэн хохирлоос хасаж тооцуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Бусад этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татах талаар гомдолдоо дурдаж байна. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн этгээдүүдийг шалгасан. Зарим этгээдүүдийг яллагдагчаар татаж үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Хохирогч Ц.У-тай холбоотой хэрэг тусдаа шалгагдаж явсан байдаг. Шүүгдэгч Б.М-ийн үйлдэл холбогдолтой хамааралгүй юм. Хохирогч Ц.У-ын үнэлгээний талаар маргадаг. Шинжээчийн дүгнэлтэй холбоотой гомдлыг удаа дараа бүх шатны прокурорт гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх няцаах боломжгүй. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Хохирогч Т.Г-ын тухайд давж заалдах шатны шүүх хуралдаанд 19.000.000 төгрөгийг аваагүй талаар дурдсан. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол төлбөр барагдуулсан гэж дүгнэсэн. Хохирол төлбөр авсан талаар гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт байдаг. Шүүгдэгч Ц.Э-гийн ял шийтгэл биелэгдэх боломжгүй талаар гомдол гаргасан. Гэвч Эрүүгийн хуулийн зорилго, зорилтод тухайн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж, шударга ёсны зарчимд нийцсэн ялыг оногдуулсан.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Б.М-, Д.У-, Э.Ө-, Ц.Э- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5, 1.6 дахь заалтуудад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Д.Д-гийн эзэмшлийн “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ***** тоот 2 өрөө орон сууц”-нд “Вендо” хөрөнгийн үнэлгээний байгууллагын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн үнэлгээгээр 2016 оны өнөөгийн ханшаар 75.400.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 98.600.000 төгрөг /4хх 79/-өөр үнэлсэн.
2018 оны 06 дугаар сарын “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлангаар Д.Д-гийн эзэмшлийн “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 хороолол, ***** тоотод байрлах 58 мкв талбайтай 2 өрөө орон сууц”-ны үнэлгээг 91.222.367 төгрөгөөр /13хх 47-59/ үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан мөн хэрэгт авагдсан.
Гэтэл хохирогч Д.Д-гийн эзэмшлийн байрыг үнэлсэн 2 өөр үнийн дүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан байхад яллах дүгнэлтэд хохирогч Д.Д-д 98.600.000 төгрөгийн хохирол учирсан гэж бичсэн нь ойлгомжгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна.
Мөн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 1 хороолол, 26-*******од байрлах хуучинаар 18 мкв талбайтай 1 өрөө орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 хороолол, ***** тоотод байрлах 58 мкв талбайтай 2 өрөө орон сууц болон турк улсад үйлдвэрлэсэн 300ш оймс” зэргийг үнэлсэн нийт 140.315.700 төгрөгийн үнэлгээг /13хх 47-59/ Д.Д-д учирсан хохирол гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 хороолол, ***** тоотод байрлах 58 мкв талбайтай 2 өрөө орон сууц”-ны хамтран эзэмшигч Н.Б- “би хохирогч байхад намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй” талаар мэдүүлж, гомдол гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор Д.Д-г тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан боловч хамтран эзэмшигч Н.Б-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй тул анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог зөв дүгнэж шийдвэрлэх шаардлагатай.
Мөн прокурорын яллах дүгнэлтэд Б.М-, Э.Ө-, Д.У- нар нь бүлэглэн ... Б.Д-д 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичжээ. Гэтэл хохирогч Б.Д-ын “...Эхнэр М-, ах Ц- нарын хамт нэг хүний 2.450.000 төгрөг, нийт 7.350.000 төгрөг өгсөн. Тэгээд Э.Ө- зуулчилсны мөнгө гээд 1 хүний 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг авсан. Нийт 8.850.000 хохирол учирсан. Би энэ бүх мөнгийг өөрөө гаргаж өгсөн. ...” гэх мэдүүлэг /7хх 201-202/, эхнэр н.М-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /7хх 221/ зэргээр хохирогч Б.Д-д 8.850.000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад хохирогчид учирсан хохирлыг буруу тооцоолж яллах дүгнэлтэд бичсэн байна.
Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Д-д 8.850.000 төгрөгийн хохирол учирсан байтал 2.950.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь буруу байна. Эхнэр гэх М- болон ах Ц- нарыг хохирогчоор тогтоосон баримт хэрэгт авагдаагүй ба хохирогч Б.Д-д ямар хэмжээний хохирол учирсан талаар зөрүүтэй бичигдсэн ба хохирлыг нэг мөр шийдвэрлээгүй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Анхан шатны шүүх “... Д.У-гийн хувьд Солонгос улс руу ажилчин бүртгэж байна гэсэн мэдээлэлд итгэн сайн нягталж шалгалгүйгээр өөрийн гэр бүлийн хүний болон түүний ойр дотно хүмүүст дээрх мэдээллийг тарааж, О.Ө-, Б.М- нарт визний мөнгийг зуучилж өгөх байдлаар оролцсоноос уг мөнгийг хувьдаа авах гэсэн шунахай сэдэлт, санаа зорилго байгаагүй, мөн өөрөөр нь дамжуулж зуучилж өгсөн хүмүүсийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн сайн дураар буцаан төлсөн” гэж дүгнэж шүүгдэгч Д.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-, Э.Ө-, Ц.Э- нарт тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зүй зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-, Э.Ө-, Ц.Э- нарт оногдуулсан ял шийтгэл нь “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/1584 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.У-, Э.Ө-, Ц.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/1584 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.У-, Э.Ө-, Ц.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б-
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ