| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00239/И |
| Дугаар | 103/ШШ2026/00206 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2026/00206
2026 02 12 103/ШШ2026/00206
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Нугын талын дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Байдлагийн дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн *******ийн *******, *******ийн ******* нар нь өрхөө малжуулах, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг буюу малчдыг малжуулах санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 5.000.000 төгрөгийг 36/24 сарын хугацаатай зээлсэн болно. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 5.000.000 төгрөгөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 60.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4.940.000 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд тус зээлийн гэрээний үүрэг зөрчсөн *******ийн *******, *******ийн ******* нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 4.940.000 төгрөгийг гаргуулж Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан банкны дансанд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* нь 2022 онд Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэсээс өрхийн амжиргаа дээшлүүлэх зорилгоор 5.000.000 төгрөгийн зээл авсан. Одоо үлдэгдэл 4.940.000 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлийн үлдэгдэл 4.940.000 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.940.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Багануур дүүргийн ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.940.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.*******, Б.******* нараас 93.990 төгрөгийн тал хувь 46.995 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО