| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00245/И |
| Дугаар | 103/ШШ2026/00217 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2026/00217
2026 02 13 103/ШШ2026/00217
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Өлгийн сум, дүгээр багт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Багануур дүүргийн ******* байранд оршин суух, Сайд овогт Ганбаатарын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18.525.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Г.******* нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ХХК-тай 36158 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Уг зээлийг Г.*******ын эзэмшлийн Хаан банк дахь 5194144068 тоот дансанд шилжүүлэн олгосон. Зээлийн төлбөр төлөх хугацааг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 578 хоногоор хэтрүүлсэн бөгөөд зээлийн үндсэн дүн 15.000.000 төгрөг байна. Үүнтэй холбогдуулан нийт алданги 7.500.000 төгрөг тооцогдох боломжтой боловч нэхэмжлэгч нь 3.525.000 төгрөгийг нэхэмжилж, үлдсэн алдангийг нэхэхгүй болно. Иймд иргэн Г.*******оос зээлийн гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг, алданги 3.525.000 төгрөг, нийт 18.525.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 18.525.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Г.*******д холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ганбаатар овогтой ******* миний бие ******* ******* ХХК-иас 15.000.000 төгрөгийн зээл авч хугацаандаа төлөөгүйн улмаас бодогдсон хүү 3.525.000 төгрөг, нийт 18.525.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Гэвч шууд төлөлт хийх боломжгүй байгаа учир 2026 оны 03 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөрг 2.000.000 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдөр 4.525.000 төгрөг тус тус 6 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сайд овогт Ганбаатарын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18.525.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.575 төгрөгөөс 125.287 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 125.287 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******оос 125.287 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО