| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00242/И |
| Дугаар | 103/ШШ2026/00218 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2026/00218
2026 02 13 103/ШШ2026/00218
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжинд байрлах, ******* банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Их гүний дугаар гудажны тоотод оршин суух ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26.464.086,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ц.******* нь ******* банктай 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 31/56456817 тоот дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 32.959.486,99 төгрөгийг жилийн 18 хувь сарын 1.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан. Зээлдэгч нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/56456817 тоот дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 10.141.969,97 төгрөг, зээлийн хүүд 4.755.880,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.573 төгрөг, нийт 14.902.423 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч Ц.******* 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тус зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 22.817.517,02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.505.442,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 134.627,34 төгрөг буюу нийт 26.457.586,89 төгрөг байна. Иймд банкны зүгээс 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тус зээлийн гэрээний үүрэгт 26.464.086,89 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* банк ХК-ийн Багануур салбар нь зээлийн гэрээний үүрэгт 26.464.086,89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Ц.*******д холбогдуулан гаргажээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, Ц.Батардаваад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26.464.086,89 төгрөгийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт ******* банкны талаас хариуцагч Ц.*******тай доорхи хуваарийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцов. Үүнд:
2026 оны 03 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 04 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 05 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 06 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 07 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 08 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 09 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 10 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 11 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 12 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2027 оны 01 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2027 оны 02 сарын 13-нд 2.204.686,89 төгрөгөөр тус тус төлнө гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26.464.086,89 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь 26.464.086,89 төгрөгийг
2026 оны 03 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 04 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 05 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 06 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 07 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 08 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 09 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 10 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 11 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2026 оны 12 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2027 оны 01 сарын 13-нд 2.205.400 төгрөг,
2027 оны 02 сарын 13-нд 2.204.686,89 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290.270 төгрөгөөс 145.135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 145.135 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.*******гаас 145.135 төгрөгийг тус тус гаргуулж, ******* банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО