Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 320/ШШ2025/01536

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 320/ШШ2025/01536

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

нэхэмжлэгч: Т*** банк ХК (5341469)-ийн Хөвсгөл салбар,

хариуцагч: Д.Л,

хариуцагч: Т.Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 8,826,717.15 төгрөг, зээлийн хүү 377,755.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,805 төгрөг, нийт 9,217,278.11 (есөн сая хоёр зуун арван долоон мянга хоёр зуун далан найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01810/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Д*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Л*** нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар *** тоот Зээлийн гэрээ /Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 13,400,000.00 (Арван гурван сая дөрвөн зуун мянган төгрөг)-ийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан.

Зээлдэгч зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн төлбөрт 554,649.01 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 554,929.64 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 556,055.71 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 494,731.69 төгрөг 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 4996.59 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 54,962.05 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 555,048.11 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 554,724.89 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 555,028.38 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 545,156.24 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 558,127.06 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 560,100.08 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 560,159.12 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 151,312.5 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 550,000.00 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 300,000.00 төгрөг төлж нийт 213 хоног хугацаа хэтрүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8,826,717.15 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 377,755.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,805.00 төгрөг, нийт 9,217,278.11 төгрөгийг зээлдэгч Д.Л***, Т.Ц*** нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Л*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д*** овогтой Л*** миний бие Т*** банкны нэхэмжилж буй 9,217,278.11 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч Т.Ц*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т*** овогтой Ц*** миний бие Т*** банкны нэхэмжилж буй 9,217,278.11 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Д.Л***, Т.Ц*** нарт холбогдуулан үндсэн зээл 8,826,717.15 төгрөг, зээлийн хүү 377,755.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,805 төгрөг, нийт 9,217,278.11 (есөн сая хоёр зуун арван долоон мянга хоёр зуун далан найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Л***, Т.Ц*** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,217,278.11 (есөн сая хоёр зуун арван долоон мянга хоёр зуун далан найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 12, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,426 (нэг зуун жаран хоёр мянга дөрвөн зуун хорин зургаа) төгрөгийн тал хувь болох 81,213 (наян нэгэн мянга хоёр зуун арван гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 81,213 (наян нэгэн мянга хоёр зуун арван гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Л***, Т.Ц*** нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 81,213 (наян нэгэн мянга хоёр зуун арван гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т*** банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Д.Л***, Т.Ц*** нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхий дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Л***, Т.Ц*** нарт холбогдох, үндсэн зээл 8,826,717.15 төгрөг, зээлийн хүү 377,755.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,805 төгрөг, нийт 9,217,278.11 (есөн сая хоёр зуун арван долоон мянга хоёр зуун далан найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Л***, Т.Ц*** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,217,278.11 (есөн сая хоёр зуун арван долоон мянга хоёр зуун далан найман төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,426 (нэг зуун жаран хоёр мянга дөрвөн зуун хорин зургаа) төгрөгийн тал хувь болох 81,213 (наян нэгэн мянга хоёр зуун арван гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 81,213 (наян нэгэн мянга хоёр зуун арван гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Л***, Т.Ц*** нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 81,213 (наян нэгэн мянга хоёр зуун арван гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т*** банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Л***, Т.Ц*** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА