| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00251/И |
| Дугаар | 103/ШШ2026/00221 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2026/00221
2026 02 13 103/ШШ2026/00221
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжинд байрлах, ******* банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Галуутын тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 19.453.330,2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ө.******* нь ******* Банктай 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/58894413 тоот дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 20.094.000 төгрөгийн жилийн 19.8 хувь, сарын 1.65 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан. Тус зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 3.160.610,71 төгрөг, зээлийн хүүд 1.709.369,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3.767,07 төгрөг, нийт 4.873.747,04 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш нийт 252 хоног гэрээнд заасан үүргээ зөрчиж байна. Иймд банкны зүгээс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон тус зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 16.933.389,29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.443.920,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 68.020,9 төгрөг, нотариатын зардалд 8.000 төгрөг, нийт 19.453.330,2 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ө.******* нь ******* банк ХК-иас цалингийн зээл авсан бөгөөд зээлийн үлдэгдэл 19.453.330,2 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* банк ХК-ийн Багануур салбар нь зээлийн гэрээний үүрэгт 19.453.330,2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Ө.*******ад холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага 19.453.330,2 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19.453.330,2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.217 төгрөгөөс 127.608,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 127.608,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ө.*******аас 127.608,5 төгрөгийг тус тус гаргуулж, ******* банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО