| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00250/И |
| Дугаар | 103/ШШ2026/00222 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2026/00222
2026 02 13 103/ШШ2026/00222
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дугаар хороо, Залуус хэсэгт байрлах, ******* *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 650.342,41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 84 дүгээр байрны 6 тоотод оршин суугч Э.******* нь халуун, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 642.842,41 төгрөг нотариатын хөлс 7.500 төгрөг, нийт 650.342,41 төгрөгийн төлбөр төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагыг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул дээрх иргэнээс төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* *******-ын нэхэмжилсэн 650.342,41 төгрөгөөс 2026 оны 01 сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд үлдэх 409.245 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 650.342,41 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* *******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 650.342,41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.*******аас 20.158 төгрөгийн тал хувь 10.079 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО