Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2026/00019

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 02 312/ШШ2026/00019

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, ******* ..... тоотод оршин суух, *******гийн ******* /РД: ......./-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, ......... тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* /РД: ........./-д холбогдох,

 

2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь ******* овогтой *******д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2025 оны 10 дугаар сарын 05-нд 2,000,000 төгрөг бүрэн өгч барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгазлаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн талаарх тайлбарыг нэхэмжлэгч П.******* нь ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 23,475 төгрөгийг, төрийн сангаас 23,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг хариуцагч Ц.******* нь төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц*******ээс 23,475 төгрөгийг, төрийн сангаас 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ