| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03651/И |
| Дугаар | 312/ШШ2026/00021 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2026/00021
2026 01 02 312/ШШ2026/00021
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ....-р хороо, Сентрал тауэр .... давхарт байрлах ******* ******* ХК /РД:......, утас: ......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянбулаг баг, ...... тоотод оршин суух *******ын ******* /РД: ......, утас: ......../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,921,485.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000039940 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 5,904,485.62 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 5,921,485.62 төгрөгийг хариуцагч *******ын *******гээс гаргуулна гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч ******* ******* ХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Өмнө гадаадад байсан тул төлөх боломжгүй байсан. Одоо бүрэн төлөх боломжтой болсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,921,485.62 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 5,921,485.62 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,694 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54,847 төгрөгийг, төрийн сангаас 54,847 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 5,921,485.62 төгрөг гаргуулахыг хариуцагч Ч.******* нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,694 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гээс 54,847 төгрөгийг, төрийн сангаас 54,847 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАР*******АНДАХ