| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03414/И |
| Дугаар | 312/ШШ2026/00022 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2026/00022
2026 01 02 312/ШШ2026/00022
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: ******* аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ***** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:******, утас:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ****** хороолол ******** тоотод байрлах хаягтай ******* ******* ******* ******* ХХК /РД:******, утас: **********/-д холбогдох
******* аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай ************ худалдааны төвийн ****** давхарт ************ тоот ******* м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.******* нь ******* аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах ******* ******* худалдааны төвийн 2 давхарт 2033 тоот 35 м.кв талбайг худалдаж авахаар тохиролцож 2020 оны 08 сарын 14-ний өдөр урьдчилгаа 65,000,000 төгрөгийг 2020.08.17-ны өдөр дансаар төлснөөр нийт төлбөр болох 70,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Гэвч одоог хүртэл ******* жи би ай ХХК-ийн захирал Г.Ундраа нь өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл гаргаж өгөөгүй болно. Иймд ******* аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай ******* ******* худалдааны төвийн ....... давхарт ....... тоот ..... м.кв талбайн өмчлөгчөөр Ж.*******ийг тогтоож, өмчлөх эрхийг гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой Онцгой харьяаллын, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хариуцагч хуулийн этгээд нь ******* ******* худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг тул ******* аймаг дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 11в хороолол, 31 тоот ******* ******* худалдаа, үйлчилгээний төвийн 2 давхарт 2033 тоот 35м.кв талбайг Ж.******* /РД: ИН86052314/ нь худалдаж авсан нь үнэн болно. Мөн тус талбайн төлбөр бүрэн төлөгдөж дууссан учир Ж.******* өмчлөх эрхтэй болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.******* миний ******* ******* ******* ******* ХХК нэхэмжлэл гаргаж хариу тайлбар ирсэн тул шүүхийн гомдлыг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ******* аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай ******* ******* худалдааны төвийн .... давхарт ..... тоот ........ м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлага ******* аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай ******* ******* худалдааны төвийн 2 давхарт 2033 тоот 35 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг, төрийн сангаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлага ******* аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай ******* ******* худалдааны төвийн 2 давхарт 2033 тоот 35 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас 35,100 төгрөгийг, төрийн сангаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ