| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01852/И |
| Дугаар | 312/ШШ2026/00050 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2026/00050
2026 01 06 312/ШШ2026/00050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ********* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:********, утас:****************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******** баг, ******** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:******, утас:*******/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Чандмань баг, Амарсу-2 хотхон б блок 603 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******, утас:*********/ нарт холбогдох,
“Хашааны хэвлэгч хэв, зөөврийн эмээл, лоом, портер машины дугуй зэрэг эд зүйлс гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Л.*******д холбогдуулан хоол хүнсний материалын зардал, ажлын хөлс, цахилгаан, усны төлбөр, 7 ширхэг модны үнэ нийт 9,246,500 төгрөг гаргуулах тухай,
хариуцагч М.******* нь нэхэмжлэгч Л.*******д холбогдуулан “21,192,740 төгрөг, 61 ком хашаа хийлгэх” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч О.*******, хариуцагч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Т., гэрч Ш., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Л.******* миний бие 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20 хүртэл нийт 11 сарын хугацаатай хоёр сая төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан боловч гэрээ зөрчиж нэхэмжлэгчийн ажлын тоног төхөөрөмж, хэв хийц, хашааны хэв болгоныг өөрийн болсон гэж үндэслэлгүй шаардлага тавьж барьцаалсан тул барьцаанд байгаа эд зүйлсээ авах хүсэлтэй байна. Иймд хашааны хэвлэгч хэв, зөөврийн эмээл, лоом, портер машины дугуй зэрэг зүйлсийг гаргуулж өгнө үү...” гэв.
1.1. Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд: “...Миний хувьд 2022 оноос хойш евро хашааг хийж байгаа. Энд тэнд айлын 380-тай хашаа түрээсэлж хийдэг байсан. 2025 оны 03 дугаар сард аваарт ороод 2, 3 айлын хашаа үлдээд өвөл хийх боломжгүй байсан учраас хавар хийж өгөхөөр тохиролцсон байсан. Тэгээд М.*******тэй холбогдсон. М.*******ий найз Эрдэнээгийн хашааг хийхээр тохиролцсон. Евро хашааг хийхэд нийт үнийн дүнгийн 70 хувь нь зардал, сайн ашиглаж чадвал 30 хувь нь ашиг байдаг. Би Эрдэнээгээс 5,000,000 төгрөгийн урьдчилгаа аваад нэмэлт ажил болох байшингийн суурь, хундам, машины зогсоол, хашааны суурийг нэмэлтээр хөлс тохирч хийхээр болсон. Тухайн үед М.******* надтай 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш утсаар холбогдоод хамтарч ажиллая гэсэн юм, чамд туслалцаа үзүүлье гэсэн. Би 2 удаа татгалзсан. Би танил тал ихтэй, чамтай хамтаръя, ажлаа 50, 50 хувиар хийе гэсэн. Тоног төхөөрөмж авч өгнө, ажлаа хувааж хийнэ гэж тохиролцсон. Тэгэж тохироо хийхдээ би өмнөх айлын хашаа байгаа учраас энэ хашаагаа хийнэ, мөнгө өгөх боломжгүй гэж урьдчилж хэлж байсан учраас энэ мөнгөнөөс авахгүй гэж тохиролцсон. Мөн найз Эрдэнээгийн хашааны ашгаас авахгүй гэсэн. Найз Эрдэнээдээ хашаа барихад тусална гэж тохиролцсон байсан. Эрдэнээгийн хашааг хийгээд би 10,000,000 төгрөг авч байсан. 10,000,000 төгрөг нь нийт хашаа хийсэн ажлын хөлс болон Дом хаус гээд гэрийн буурь, хашааны суурь, машины зогсоол зэргийг барьсан нийт ажлын хөлс багтсан байгаа. М.*******тэй анх тохиролцохдоо 60/40 хувиар авна гэж аман гэрээ хийж тохиролцоод ажлын байраа М.*******ий ээжийн хашаанд барихаар болсон. Тухайн үед М.******* ажлын байраа энэ газар ингэж хиймээр байна гэж бут сөөгийг өөрөө сугалж аваад бэлдсэн байсан газар дээр бид нар ажлын байр барьсан. Ажлын байр барихдаа би өөрийн портер машинаар тээвэр хийж, хашаанд нь байсан банз, палкаар барьсан. Ажлын байрыг хамтраад 50,50 хувьтай хийж байсан. Өмнө нь Шандад ажиллаж байсан газраасаа өмнөх ажлын үлдэгдэл болох 2 тн цемент, 1 портер машин авчирч ажлаа эхэлж байсан. Төмрийг М.******* нэг ч удаа авч байгаагүй. Авчирч өгсөн хайрга нь шороотой байсан учраас ашиглаагүй. Ажил эхлээд явж байхад олон саад байсан. Гарч байгаа хашаа хагарал ихтэй гарч байсан. Хашаагаа зөөж барихад ажлын хүч дутуу байсан болохоор би М.*******ийг ажлаа хий гэхэд “би эмнэлгийн хүнд заалттай учраас ажлаа хийхгүй” гэсэн. Тэгэхээр нь би хүнээ олж ир гэсэн. Тэгсэн энэ гэрчээр орж ирж байгаа залууг ажилд авсан. Мөн зараар 2-3 хүн олж ирсэн боловч ажлын байран дээр архи уугаад хаягдал их гаргаж байсан учраас би ажлаас халсан. Одоо хариуцагч нараас лоом, эмээл, хэв 40 ширхэг, машины дугуй 1 ширхэг зэргийг өөрийн өмч учраас буцаан авах хүсэлтэй байна. Би анх ажил эхлэхдээ лоом, хүрзтэй ирсэн. Ажлын байр бол дундын ажлын байр. Намайг гуйлгачин дайлгачих гэдэг нь зүйд нийцэхгүй. Би машинаараа бүх ажлыг хийж байсан. М.******* өөрөө данс тооцоог бүгдийг нь хөтөлсөн. Би өөрөө нялх хүүхэдтэй, эхнэр жирэмсэн байсан учраас 4 дүгээр сард ажлаа 80 хувьтай хийсэн. Манай хашаа 10 саяд босох бол 70 хувийг авч байж ажил эхлэх ёстой байвал өөрөө 3,5 сая төгрөг аваад ажил удаашруулж байсан. Тэгээд бүх бурууг надад өгч байгаад харамсаж байна. 5 дугаар сард Оюунбаярын хашааг заавал хийх ёстой гээд бүх ажлаа хойш нь тавиад ул тавих ажлыг хийгээд үлдэгдэл ажлыг Х.Пүрэвдорж гэдэг залуугаар хийлгэсэн байна лээ. Гэвч одоо надаас баахан тооцоо нэхэж байна. 2 ажилтаны цалин нэхэж байна. Энэ хашаанаас 1,400,000 төгрөг ашиг болж үлдсэн. Өмнөх айлын газрыг угаасаа улирлын чанартай байсан учраас хийсэн. М.*******ээ хүнд хүчир ажилтай гэж хэлж байгаагүй. Би өөрөө хөдөлмөрлөж, хүн бас ажиллуулсан. Портер машин бас бензинээр ажиллана. Миний машин хуучин машин учраас засвар орж байсан. 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш би чамтай ажиллахгүй, явган замын хавтан хийнэ. Чи түрээсийн гэрээгээр яваарай гэсэн. 61 ком хашаа гэдэг үндэслэлгүй. 15-16 хашааны дан толгой угсрагдсан. Надад үлдсэн байсан хайрга, төмрийг авчирсан. Хайргыг би өөрөө худалдаж авсан. 6,000,000 төгрөгөөр 40 хэв авсан гэж худлаа. Би өөрөө дүүгээсээ 4,000,000 төгрөг аваад 1,000,000 төгрөг нэмээд 40 хэв авсан. Эхний 40 хэвийг бас өөрөө авсан гэдэг нь бас үндэслэлгүй. Задаргаа нь байгаа. 24 ширхэг хэвийг би авна гэж хэлээгүй. Миний данснаас гарсан мөнгөөр авсан хэвийг авна гэж байгаа. 5 дугаар сарын 18-ны өдөр хоолны мөнгө гэж 200,000 төгрөг өгч байсан. Тогны мөнгө бас өгч байсан. Дансны хуулгаар нотлогдоно. М.*******ий ажлын эгч 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 9,000,000 төгрөгийн үнэ бүхий 56 ширхэг цагаан хэвийг би өөрийн мөнгөөр авч байсан. Би зээлээр аваад одоо болтол мөнгийг нь авч чадахгүй байгаа. Хавар төлбөр мөнгийг авахаар тохиролцсон. Тэр хүнтэй ярьсан чат байгаа. М.*******ий яриад байгаа цагаан хэвийг Өмнөговь аймагт том машин барьдаг залуугаас хэвийг зээлээр авсан. 6,000,000 төгрөгийг ажилчдын цалин өгсөн нь дансны хуулгаар нотлогдоно. Би халамжийн төвөөс зээл авахын тулд 3 жил холбогдож байгаад өөрийн ажлын байртай хүнд өгнө гэсэн учраас барьсан. Дөнгөж торхоо босгоод 3 машин хайрга буулгасан. 7 дугаар сард хайрганы төлбөр тооцоог барагдуулж байсан. 40 ширхэг хэвийг ашгаар аваагүй. Миний мөнгөөр авч байсан. Рам зангидах 1,300,000 төгрөгийг би бас гаргаж байсан. 60/40 харьцаагаар гэрээ байгуулъя гэсэн. Ээж нь М.*******тэй яриад надтай гэрээ хийсэн. Тэр гэрээг хоорондоо тохиролцож хийсэн. Сарын 180,000 төгрөгийн түрээс бол боломжтой. Би түүнээс том газрыг 200,000 төгрөгөөр түрээсэлж байсан... Өмнө ашиглаж байсан хэв байгаа. Надад эднийхээс авсан 12 хэв байгаа. Битүүмжилсэн хэв 58 байгаа. Нийт хар хэв 80 ширхэг, цагаан хэв 42 ширхэг байсан...” гэв.
2. Хариуцагч О.******* нь шүүх хуралдаанд: “…Л.*******тай байшин бариулж байгаад танилцсан. Нэг өвөл Л.******* М.*******ийг асуугаад явж байсан. Тэгсэн хавар М.******* аваарт орсон, байшингаа ч бариагүй байгаа юм байна. Олон жаахан хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн юм байна гээд тохиролцоод хамтарч ажиллахаар болсон. Хүнд ажил хийж байгаа хүнд хоол хийж өгөх хэрэг гарсан. Тэгээд ажлын байр барих болоод манай жимсний моднуудыг авсан. Хүлэмж худалдаж авч барьж өгсөн. Шалыг Л.******* цутгасан л байх. Ажлын байрны хаалгыг хийж өгөөрэй гэхэд олон сар болоход тэр хаалга хийгдээгүй. Зөөврийн эмээлээ өөрөө орхиод явсан байсныг би мэдээгүй. Хэв хашмалыг зараад бид нар цалингаа авна гээд ажилчид манайд ирэхээр нь та нар байж байгаарай, М.*******ийг дуудъя гээд дуудсан. Л.******* эхлээд талыг нь аваад явсан байсныг мэдээгүй. Тэгсэн чинь Л.******* хашаанд орж ирээд давхраар нь бариад зугтаасан. Чи М.*******ийг ирэхээр учраа ол гэхэд намайг түлхсэн. Нөхөр хашааны хаалга бариад байж байхад заамдаж аваад түлхээд явсан. Тэгээд би цааш нь зөөсөн. Манай хүргэний хашааг барина гээд урьдчилгаа авсан. Маргааш нь Л.******* өөрөө ирчихээд эмээл төмрөө өөрөө орхиод явсан. Одоо тэгээд манайд байж байгаа. 2 лоом байсан аваад явсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Манай хүүхэд бүх зардлыг гаргасан. Өөрөө бүх мөнгөө аваад алга болсон. Манай хүүхэд мөнгөө гаргаад хэвээ авсан. Манай хүү Л.Гантулгын хэлснээр хүлэмжийг авчихлаа гээд бид нар барьж байсан. Манай нөхөр саравчийг нь барьж өгсөн. Хаалга хийнэ гэсэн хийгээгүй, сэтгэлгүй байсан...” гэв.
3. Хариуцагч М.******* шүүх хуралдаанд: “...Хэвийг бол өгөхгүй. Уул нь нийт 110 ширхэг хэв байсан юм. Одоо 80 ширхэг хар хэв байгаа. Үлдсэн нь 80 хэв байгаа. Би 40 ширхэг хэв авах гээд хүрэхгүй байхаар нь эгчээсээ 1,800,000 төгрөг зээлээд авсан. Нийт 6,000,000 төгрөгөөр авсан. 1,800,000 төгрөгөөр угольник төмөр авсан. Нэг ширхэг хэвийг 150,000 төгрөгөөр авсан. 2 дахь ээлжний 40 ширхэг хэвийг би энэ хүн рүү мөнгө шилжүүлж худалдаж авсан. Энэ хүн хэвээ нэмвэл ашигтай байна гэхээр нь би ашгийн мөнгөнөөсөө энэ хүн рүү 6,000,000 төгрөг шилжүүлж 40 ширхэг хэв авахуулсан. Ажлын эгчийн урьдчилгаа төлбөр 6,000,000 төгрөг аваад хэв авсан. Ажил дээр нэр хүндгүй болсон. Нийт 80 ширхэг хэв бүгд миний мөнгөөр авсан учраас өгөхгүй. Үлдсэн 30 ширхэг цагаан хэвийг үйл ажиллагааны зардлаас авсан. Тэр цагаан хэв хамтын өмч. Хар хэвнүүд бүгд миний хэв. Намайг байхгүй байхад хар хэвнээс хулгай хийгээд аваад явсан. Одоо манайд 58 ширхэг хэв байгаа. 110 хэвнээс үлдсэнийг энэ хүн аваад явсан. Би цагдаа дуудаж байсан. Зөөврийн эмээл, портерийн дугуйг миний хохирлыг барагдуулбал өгнө. Лоом бол хайгаад байхгүй байсан. Нэмээд манай 2, 3 лоомыг аваад явсан байсан. 2025 оны 2 дугаар сарын сүүлээр би энэ хүнтэй утсаар ярьсан. Манай найз Эрдэнээ хотоос шилжиж ирээд хоосон газар авсан учраас хашаа барьдаг хүн таних уу гэхээр нь Л.*******тай уулзсан. Аваарт ороод амьдрал хэцүү байна гэхээр нь би уулзаад би чамд дэмжлэг үзүүлье гээд чи надад нэг айлын газар үнэгүй хийж өгөөрэй гэсэн. Тэгээд 50, 50 хувиар авъя гэхээр нь чи хүнд хүчир ажлыг нь хийнэ гээд 60 хувийг нь ав гэсэн. Тэгээд би нярав, нягтлангийн ажлыг хийе гэсэн. Венийн судасны хагалгаанд орсон учраас хүнд ажил хийж чадахгүй гэж хэлж байсан. Тэгээд хамгийн эхлээд Эрдэнээгийн хашааг хийх гэж байсан. Тэгсэн энэ залуу хавтан зөөгөөд унасан. Тэгээд асуусан чинь өмнөх айлын үлдэгдэл үлдээд намайг хэл амаар барьж идэх нь гээд 61 ком хашаа зөөсөн. Тэгээд Эрдэнээгийн хашааг өөрөө хамжиж байгаад хийж дуусгасан. Манай дүү Лхагваагийн хашааг хийх байсан одоо болтол хийгээгүй байгаа. Тэгээд манай ажлын эгчийн хашааг хийхээр урьдчилгаа 6,000,000 төгрөг авсан. Тэгсэн хэв хашмал ав гээд авахуулсан. Намайг ажилтай үед нууцаар зөөгөөд унасан. Ажилчид болон ээж хавтан зөөгөөд байгааг хэлсэн учраас би хоёулаа салъя гэсэн. Миний гаргасан мөнгийг өгөөд больё гэхэд за гэсэн. Би ээлжийн амралтаараа Хятад явсан байх хооронд 11 сарын хугацаатай 2,000,000 төгрөгөөр нотариат орж гэрээ хийсэн байсан. Энэ хүн ашиг аваад хулгайгаар хэдэн хэдэн хашаа зөөсөн. Надад ашиг авсан зүйл байхгүй, энэ хүн ашиг аваад байсан. Амраа гэж ажиллаж байсан залуу Л.******* алга болчихлоо, хэвийг чинь зарлаа гэсэн. Тэгээд утсаа авахгүй байхаар нь гэрт нь очсон чинь нэлээн мөнгө зараад том ажлын байр барьсан байсан. Тэгээд Амраа гэдэг дүү бүх хэвийг чинь 20,000,000 төгрөгт зарна гээд зар оруулсан байна гэж харуулж байсан. Л.*******ас би 100 төгрөг ч аваагүй, намайг арай хэтэрхий чадсан. Тэгээд би цагдаа, шүүхэд өгнө шүү гэхэд би хашааг чинь хийж өгнө, мөнгө орж ирэхээр хохирлыг өгнө гэсэн. Нэг мэдсэн манай ээжийг шүүхэд өгсөн байсан. Дансандаа 100 төгрөг ч байхгүй байсан. Манай найз Эрдэнээгийн өгсөн 6,000,000 төгрөгөөр боссон. Хот руу арматур төмөрт өөрөө явна гээд яваад 2,3 хоноод машины мотор нь шатсан. Дараа нь шаврын мотор бас шатаад ээж хүлэмжний мотороо өгсөн. Би өмнөх айлуудаа дуусгаагүй гэж мэдээгүй. Дараа нь хавтан зөөгөөд байсан. Ажил дуусаагүй учраас би Х.Пүрэвдорж руу яриад өөрөөсөө мөнгө гаргаж тэр айлын хашааг дуусгасан. 80 ширхэг хар хэвийг би өөрийнхөө мөнгөөр авсан учраас би зөвшөөрөхгүй...” гэв.
4. Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Иргэн Л.******* нь миний төрсөн хүү М.*******тэй хамтарч эко хашаа хийх зориулалтаар манай хашаанд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хүү М.*******тэй 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны хүртэл 60/40 хувиар тохирч 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хашааны түрээсийг сарын 2,000,000 төгрөгөөр тохирч ******* үйл ажиллагаагаа бүрэн хариуцаж урсгал зардлаа бүгдийг нь өөрөө төлөхөөр болсон байсан. Анх Л.******* нь ямар ч мөнгөний эх үүсвэргүй байсан тул миний хүү М.******* нөхцөл байдлыг нь ойлгож харилцан тохиролцсоны үүднээс хамтарч ажиллахаар болж хүү маань эхлэлийн бүх зардлыг гаргаж ажлын байр эд материал бэлдэж ашигтай ажиллаж эхлэх үед Л.******* М.*******д ажлын байр хийхэд болон бусад гарсан бүх зардлуудыг /хоолны материал, тогоочийн ажлын хөлс гэх мэт/ нөхөж төлөхөөр тохирсон гэж хэлсэн. Ажлын байр бэлдэх буюу ажлаа хийж эхлэхэд ажилчдын хоол хийх тогооч ажиллуулах мөнгөгүй, хоол хийх хүнсний материал авах мөнгөгүй байсан учраас Л.******* надаас гуйж ашигтай ажиллах хүртэл намайг түр тогоочоор ажилж, өдөрт ажиллаж байгаа 4-8 хүнд өглөө, өдрийн хоол хийж, материалаа би авч нэг мөр тооцоо хийхээр тохирсон. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл өөрийн мөнгөөр хоолны материал авч, гэрт байсан идэшний мах, 2 шуудай гурил, хүнсний ногоогоо амт чанартай хоол өглөө, өдөр хийж өгсөн. Хоол хийхэд орсон материалын зардлууд гурил 25кг*2 шуудай гурил =110,000 төгрөг, мax 47кг* 18000=846,000 төгрөг, төмс 30кг* 3500=105,000 төгрөг, байцаа 15кг * 5000 =75,000 төгрөг, лууван 10кг* 5000=50,000 төгрөг, ургамлын тос 5л *2 сав* 35000=70,000 төгрөг, давс 17,500 төгрөг, цай 2 хайрцаг *6500=13,000 төгрөг. Энэ дээр нэмээд тогоочийн өдрийн ажлын хөлс 45өдөр*50,000=2,250,000 төгрөг, хашааны түрээс 2,000,000 төгрөг, 380 ажилладаг мотор 850,000 төгрөг, сүүлийн сарын цахилгааны төлбөр 70,000 төгрөг, хэрэглээний ус 50тн*15,000 нийт1,200,000 төгрөг, ажлын байр барихдаа тарьж ургуулсан 7 ширхэг модыг сугалж авч сүйтгэсэн*120,000 төгрөг нийт 840,000 төгрөг. Шонгийн мод ухдаг төхөөрөмж 750,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Дээрх бүгдийг нийтэд нь тооцохоор 9,246,500 төгрөг болсныг Л.*******ас нэхэмжилж байна. Би энэ хүнийг юу авах гэж байгааг нь мэдэхгүй учраас гэрээ хийсэн. Тэгээд манай хашаанд хүмүүс дагуулж ирээд зээл авах гэсэн чинь энэ айл чинь байлгана гэсэн баталгаа бичээд өгвөл зээл авна гэхээр нь бас тус болох гээд нотариат орсон. Тэр байгууллагад хандаж гэрээ хийлгэсэн. 11 сараар 2,000,000 төгрөг бодохоор мөнгөн дүн их гарах нь гэхэд шууд 2,000,000 төгрөгөөр гэрээгээ хийе гэсэн. Тэгсэн нотариат дараа нь асуудал үүсэх үү гэхэд Л.******* би хаачих вэ гэж хэлсэн...” гэжээ.
4.1. Хариуцагч О.******* нь шүүх хуралдаанд: Анх Л.*******, М.******* хоёр ажлаа эхлээд намайг хоол хийгээд өгөөч материал байхгүй байна гэсэн. Манайх хүнсээ ихээр нь бэлдээд тавьчихдаг айл. Тэр материалаараа хоол хийсэн. Би 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хоол хийсэн. Тэр хооронд материал авч өгөөгүй. Би өглөө цай боорцог, өдөр нь бууз, хуушуур хийж өгдөг байсан. Одоо бол 25 кг-ийн гурил 2 ширхэг, төмс, байцаа, лууван, мах, тогоочийн хөлс, хашааны түрээс гэрээ хийснээр 2,000,000 төгрөг, хүлэмжний мотор 850,000 төгрөг, сарын цахилгааны төлбөр 70,000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Надад хоолны материал гэж өгөөгүй. 2 удаа цахилгааны төлбөр төлсөн. Би ажлын хэрэглээний усыг нь байнга татаж байсан. Өдөрт 1 тн ус хэрэглэдэг байсан. 6 жил хөдөлмөрлөж ургуулсан модыг маань сүйтгэж ажлын байр барьсан. Нийт 9,246,500 төгрөгийг Л.*******ас нэхэмжилж байна. Хэрэв миний хүү ашиг олсон бол хуваах байсан. Ерөөсөө олоогүй учраас Л.*******ас нэхэмжилж байна. Надад материалын мөнгө 200,000 төгрөг өгч байгаагүй. Нэг удаа 50,000 төгрөг өгч хоол хийлгэж байсан. Тогны мөнгөний хувьд манайх тэгэхэд хүлэмжээ ажиллуулж эхлээгүй байсан. Тог ашиглаагүй гэсэн үг. Төмөр гагнаж маш их зүйл хийсэн. 380-аар ажилладаг моторыг Л.*******д өгнө, 850,000 төгрөгөө авна...” гэв.
5. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч О.Оюун-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:”…Л.******* миний бие О.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд 9,246,500 төгрөгийг төлөхгүй. Дээр дурдсан зардал 100 хувь бодит биш бөгөөд тухайн үед М.******* нь бүх зардал данс тооцоог барьж байсан. Ажилчдын хоол хүнсийг ажлын гүйцэтгэлд орж ирсэн урьдчилгаа мөнгөөр захиран зарцуулж байсан. Цалин гэх өдрийн хөлсийг 50,000 төгрөг гэж тохиролцоогүй. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлын байр барихад устгагдсан гэх мод суулгацыг өөр тийш шилжүүлсэн бөгөөд энэхүү хэргийг М.******* өөрийн хадам дүү ковшчин хүнээр намайг байхгүйд түрж тэгшилж талбай зассан болно.
5.1. Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “...Олсон орлого, гарсан зардлаа хоёулаа үүрэх ёстой. Эхний сардаа 360,000 төгрөг төлж байсан. Хоол унд идэж уусан нь үнэн. Гэхдээ хоолны зардал болон хоол хийсэн хөлс өндөр байна. Би 5 дугаар сарын 24-ний өдөр 270,000 төгрөг, 6 дугаар сарын 05-ны өдөр 90,000 төгрөг төлж байсан. Тэр нь бараг 1 сарын тогны мөнгө гэсэн үг. Хоол хүнсээ өөрөөсөө гаргасан гэж байна. М.******* уг нь 4,500,000 төгрөг аваад хоол хүнс авч байсан гэж тайлан надад гаргаж өгч байсан. Тэр тайлан худлаа болоод явчихаж байгаа юм. Хоол хийсэн ажлын хөлс 45 өдөр 50,000 төгрөг нийт 2,250,000 төгрөгийг М.******* бид хоёр хамт төлөх ёстой. 380-аар ажилладаг мотор нь 6 дугаар сард шатсан. Энэ мотороо надад өгвөл 850,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Цахилгааны төлбөр 70,000 төгрөгийг төлсөн. Сарын 180,000 төгрөг гэж тооцож байгаа. Тийм учраас 2,000,000 төгрөгийг төлөхгүй. Миний ажлын хөлсийг завшсан учраас би ажилчдынхаа цалинг өгч чадаагүй. Усыг анхнаасаа тохиролцоогүй учраас төлөхгүй. Намайг ирэхэд хөрсөө хуулсан байсан би хэдэн мод байсан эсэхийг мэдэхгүй. Шонгийн нүх ухдаг төхөөрөмж шон ухаж байгаад эвдэрсэн. 750,000 төгрөгийг төлөхгүй зөвшөөрөхгүй, засуулаагүй байгаа. Тэр төхөөрөмж надад байгаа. Тэрийг нь өгч болно. Ажил хийх явцад тоног төхөөрөмж эвдэрдэг. Би өөрийнхөө шон ухдаг төхөөрөмжийг 350,000 төгрөгөөр авч байсан...” гэв.
6. Хариуцагч М.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “…Миний бие *******ын ******* нь Л.*******тай 2020 онд байшингийн суурь, хана, дээвэр, хийлгэж танилцаж байсан. 2025 оны 3 сард Т.Эрдэнэ найзынхаа хашааг хийлгэхээр Л.*******тай утсаар холбогдоход 2024 оны намар осолд орж түрээсэлж байсан 380 вольт тогтой хашаанаасаа гарахаар болж, дахин үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, санхүүгийн асуудалтай байна гэж хэлсэн. Миний зүгээс ээж О.Оюун-Эрдэнийн хашаа болох Чингэл багийн 13-1322 тоотод 2025 оны 04 сараас 11 cap хүртэл хамтарч ажиллах тухай санал тавихад Л.******* надад ажлын байр барихаас бусад бүх зардлыг буцааж төлөх, ажил эхэлсэнээс хойш 3 дахь захиалгад 1 айлын хашааг 6 дугаар сараас өмнө хийж өгөх, цэвэр ашгийн 40 хувийг өгөх, тог цахилгаан, хогны мөнгийг цаг тухайд нь төлөхөөр амаар тохиролцож хамтарч ажиллахаар болсон. Гэвч ажиллаж байх хугацаандаа ажлаа хийхгүй алга болох, хавтан хулгайгаар зөөх, миний гаргасан зардлыг төлөхгүй байх асуудал гаргаж байгаад 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ярьж тохиролцолгүй фэйсбүүкээр хэв, тоног төхөөрөмжийг худалдахаар зар тавьсан байсан. Гэрт нь очиход хашаандаа ажлын байр, бараа материал бэлдсэн байсан. Иймд миний зүгээс хамтран ажиллах хугацаандаа гаргасан зардал болох 21,192,740 төгрөгийг нэхэмжилж байна. Бетон хашаа үйлдвэрлэл хамтарч эрхлэхээр тохиролцсон Л.******* нь 2024 оны намар Яргуйт, Эрдэнэ, Уртын гол багуудад байрших 3 айлаас хашаа хийх захиалга аваад тухайн үедээ осолд ороод ажил нь зогссон байдаг. 2025 оны 04 сард М.******* надтай хамтарч эхлэх үед өмнөх оны 3 айлын хүмүүс ирж Г.Гантулгыг “урьдчилгаа мөнгөө авсан байж хашаагаа хийж дуусга” гэж шаардаж эхэлсэн. Л.******* надад тухайн үед мөнгө нь орж ирнэ гэж хэлээд 38 ком хашаа зөөж хийгээд надад хэлэлгүй хулгайгаар нэмж 23 ком хашаа зөөж тэдгээр айлуудын хашааг хийж дуусгасан байдаг. Нийт 61 ком хашаа зөөж хийсэн боловч мөнгө нь орж ирээгүй. Иймд өмнөх сөрөг нэхэмжлэл дээрээ нэмж, 61 ком хашааг хийлгэж авахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна…” гэжээ.
6.1. Хариуцагч М.******* шүүх хуралдаанд: гаас 700,000 төгрөг, Лхагважаргалаас 4,500,000 төгрөг, Оюунбаяраас 3,000,000 төгрөг, Мягмарсүрэнгээс 8,500,000 төгрөг нийт 16,700,000 төгрөгийн захиалгын орлого орж ирсэн. Хүлэмж 1,116,000 төгрөгөөр, уутыг нь 116,000 төгрөгөөр авсан. Саравч барихдаа дээврийн төмөр 378,800 төгрөг, цахилгаан татуулахад 244,400 төгрөг, ажилчдын цалин 5,238,000 төгрөг, хүнс 364,840 төгрөг ажил хийх үед авсан ундаа ус, сармисны үнэ. Энэ нь ээжийн нэхэмжилсэн мөнгөнөөс тусдаа юм. Ус татах сангийн материал 74,800 төгрөг, ажил хийх явцад урсгал зардал болон сэлбэг 821,000 төгрөг, хэв 5,469,900 төгрөг, цемент 2,300,000 төгрөг, ширээний пүрш 12 ширхэг 115,000 төгрөг, портер машинд шатахуун хийсэн 400,000 төгрөг, хайрга 1,460,000 төгрөг, моторын шарик 60,000 төгрөг, хашааны урд шинээр хаалга авсан 850,000 төгрөг, хамгийн эхний захиалсан хэв буюу Л.Гантулгын авч явсан 52 ширхэг хэвний мөнгө Мягмарсүрэнгийн урьдчилгаанд өгсөн мөнгөөр авсан хэв 6,000,000 төгрөг, хайрга зөөсөн Ховоны зардал 1,200,000 төгрөгийг бэлнээр төлж нийт 26,092,740 төгрөгийн зарлага надаас гарч, би 9,392,740 төгрөгийн алдагдал хүлээсэн. Иймд би нийт 18 өдөр ажилласан ажлын хөлс 1,800,000 төгрөг, хамт ажиллахаа больсноос хойш миний ажлын байр, багажийг ашигласан 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2 сарын түрээс 4,000,000 төгрөг, нэг айлын хашаа хийж өгнө гэж анх тохирсон 6,000,000 төгрөг нийт 11,800,000 төгрөг дээр алдагдал 9,392,740 төгрөг нийт 21,192,740 төгрөг нэхэмжилж байна. Мөн сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд зөөж авч явсан 61 ком хашааг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Өмнөх онд захиалга авсан айлуудын хашааг миний гаргасан материалаар хийсэн. Энэ хүн үйл ажиллагаануудын дундуур нууцаар захиалга аваад будлиан үүсгэсэн. Материал авч байсан гэж байгаа нь гэртээ ажлын байр барихдаа буулгасан материалууд байгаа. Анх ирэхдээ машин болон хоёр хүрз, лоом, ширээтэй ирсэн. 6 ширхэг хэв нь 2 ширхэг нь шонгийн хэв бусад нь хавтангийн хэв байсан. 20-30 ширхэг подон авчирсныг хэрэглээгүй. 10,000,000 төгрөгийн ажлын байр бариулчихаад 180,000 төгрөг гэж байна. Намайг нэг буяны байгууллага гэж бодоод байх шиг байна. Эхэндээ мөнгөгүй байсан учраас эхлээд авахгүй гэсэн. Ажил дээрээ бараг байхгүй, мэр сэр ирдэг байсан. Хүүхдээ өглөө орой зөөдөг. Зөөсөн хавтангуудаа өөрөө очиж хийдэг байсан. Нөгөө ажиллуулж байсан ажилчдаа ажлаа хийж бай гээд орхиод явдаг. Энэ хүн өөрөө шинээр авсан ажилтнаа сургах байтал элдэв шалтаг тоочоод ажил дээрээ байдаггүй байсан учраас элэгдэл хорогдол их гарч байсан...” гэв.
7. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч М.*******ий сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “…Л.******* миний бие М.*******тэй 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ярилцан тохиролцож хамтран ажиллахаар болж 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд М.******* нь өөрийн хүсэлтээр санхүүгээ барих санал гаргаж, санхүү барьж орлого, зарлага хянаж эхэлсэн. Гэтэл 21,192,740 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өөрийн эзэмшлийн газарт барьсан ажлын байраа үнэлж, түүнд орсон материал бүрийг надаас нэхэмжилж байгаа нь ямарч үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх мөнгөн дүнг төлөхгүй. Учир нь тус ажлын байр М.*******ий эзэмшилд байгаа учир миний бие төлбөр төлөхгүй…” гэжээ.
7.1. Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “:::Талстан хэв 42 ширхэгийг 170,000 төгрөгөөр тохироод 7,000,000 төгрөгийн тооцоо хийсэн. Энэ мөнгийг би М.*******ээс аваагүй. Би шинэ 40 хэв авч байж өмнөх айлуудын ажлыг дуусгаж байсан. Намайг хашаанаас хөөж, найзуудаа дуудаж хэвийг контейнер рүү зөөж оруулж байсан. Рам зангидсан хар хэв нь нэг ширхэг нь 150,000 төгрөгийн үнэтэй байгаа. Сүүлд 6 ком хэв нэмж аваад нийт 10 ком хэвтэй болсон. М.******* ажиллахаа больсноос болоод би өөрөө бас хэв авсан. Ажлын байр оруулахад оруулсан хаалгыг өгнө гэж байна. Тэр бол боломжгүй. Саравч, ажлын байр зэрэг нь энэ хүнд өөрт нь үлдэж байгаа хөрөнгө учраас би төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Сэлбэг 800,000 гэдэг нь задаргаа байхгүй мөртлөө дахиад сэлбэг гэж гаргаж ирж байна. Танил гагнуурчнаараа 1,200,000 төгрөгийн үнэ бүхий вибараторын ширээг миний өмч гээд контейнерт хийчихсэн байгаа учраас би хаясан. Өөрийнхөө авсан зүйлийг ярихгүй, миний авсан зүйлийг ярьж байна. Цагаан хэвийг хүнээс түр хугацаагаар авсан талаар М.*******д хэлж байсан. 6 дугаар сард 78 ком хашааны захиалга аваад 7,000,000 төгрөгийг Мөнхбат гэдэг хүн рүү шилжүүлсэн. Түүнээс М.*******ий мөнгөөр хэв авсан зүйл байхгүй. М.******* өөрөө явган замын хавтангийн ажил авсан гэж хүрз, лоом аваад явсан. Би сүүлд ажлын хүрз гэж хоёрыг авсан. Нүх ухагч бусад сэлбэг ажил хийж байх явцад эвдэрдэг. Би өөрийнхөө мөнгөөр авсан хэвээ авъя гэж байгаа. 80 хэвний 40 ширхэгийг өөрийн мөнгөөр авсан учраас өөрөө авъя. 40 хэвийг үйл ажиллагааны зардлаар авсан учраас чи өөрөө ав гэж байгаа юм. Ажлын байр, хүлэмжний суурийг би хийсэн. Намайг залилангийн шинжтэй үйлдэл хийсэн юм шиг ярьж байгаад харамсаж байна. Миний ажлын хөлс 2,500,000 төгрөгийг надад хэлэхгүй авсан байсан. Би ажилчдынхаа цалинг аппликэйшний зээл авч 7 дугаар сарын 02-ны өдөр цалингаа тавьж байсан. Намайг ямар ч мөнгөгүй байсан гэж байна. Би 2 байшин бариад авсан мөнгөтэйгээ М.*******тэй уулзаж байсан. Элэгдэл, хорогдол их гарч байна, больё гэдэг. Миний өөрийн зүйлийг надад зарах гэж байгаа нь үндэслэлгүй... Надад эднийхээс авсан 12 хэв байгаа. Битүүмжилсэн хэв 58 байгаа. Нийт хар хэв 80 ширхэг, цагаан хэв 42 ширхэг байсан...” гэв.
8. Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0798 дугаартай түрээсийн гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, фото зураг, чат мессэнжерийн хуулбар, зарлагын баримт, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1220242 дугаартай хамтран ажиллах гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч нараас фото зураг, чат мессэнжерийн хуулбар, түрээсийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, М.*******ий Голомт банкны дансны хуулга, М.*******ий Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүхээс Л.Гантулгын Хаан банкны 5025639168 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын санхүүгийн дэмжлэгт хамрагдсан эсэх баримтууд, Орхон аймгийн Цагдаагийн газраас Л.******* нь 2024 онд зам тээврийн осол зөрчил гаргасан эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч О.*******, М.******* нарт холбогдуулан “хашааны хэвлэгч хэв 40 ширхэг, зөөврийн эмээл 1 ширхэг, лоом 1 ширхэг, портер машины дугуй 1 ширхэг зэрэг эд зүйлс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч О.******* нь нэхэмжлэгч Л.*******д холбогдуулан хоол хүнсний материалын зардал, ажлын хөлс, цахилгаан, усны төлбөр, 7 ширхэг модны үнэ нийт 9,246,500 төгрөг гаргуулах,
хариуцагч М.******* нь нэхэмжлэгч Л.*******д холбогдуулан “21,192,740 төгрөг, 61 ком хашаа хийлгэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж маргасан.
2. Нэхэмжлэгч Л.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч О.*******, М.******* нарын сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 11 сарын хугацаатай хоёр сая төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан боловч гэрээ зөрчиж нэхэмжлэгчийн ажлын тоног төхөөрөмж, хэв хийц, хашааны хэв болгоныг өөрийн болсон гэж үндэслэлгүй шаардлага тавьж барьцаалсан тул барьцаанд байгаа эд зүйлсээ авах хүсэлтэй байна. Нийт 80 ширхэг хэвний 40 ширхэгийг нь ажил хийх явцдаа ажлын мөнгөөр худалдаж авсан. Үлдсэн 40 ширхэг хэвийг өөрийн мөнгөөр худалдаж авсан. Би өөрийн мөнгөөр худалдаж авсан 40 ширхэг хэвийг аваад хэл амгүй салъя гэж ярьсан байсан. Иймд хашааны хэвлэгч хэв 40 ширхэг, зөөврийн эмээл 1 ширхэг, лоом 1 ширхэг, портер машины дугуй 1 ширхэг зэрэг зүйлсийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.
4. Хариуцагч О.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч “...хэвийг өгөхгүй, зөөврийн эмээл, портер машины дугуйг хохирлыг минь барагдуулсан тохиолдолд өгнө, лоом байхгүй байгаа, манай лоомыг авч явсан... ” гэсэн,
хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч “...нийт 110 ширхэг хэв байсан, 80 ширхэг хар хэв байгаа. 30 ширхэг цагаан хэв байгаа. Би 40 ширхэг хэв авах гээд хүрэхгүй байхаар нь эгчээсээ 1,800,000 төгрөг зээлээд авсан. Нийт 6,000,000 төгрөгөөр авсан. Нэг ширхэг хэвийг 150,000 төгрөгөөр авсан. 2 дахь ээлжний 40 ширхэг хэвийг би энэ хүн рүү мөнгө шилжүүлж худалдаж авсан. Энэ хүн хэвээ нэмвэл ашигтай байна гэхээр нь би ашгийн мөнгөнөөсөө энэ хүн рүү 6,000,000 төгрөг шилжүүлж 40 ширхэг хэв авахуулсан. Ажлын эгчийн урьдчилгаа төлбөр 6,000,000 төгрөг аваад хэв авсан. Нийт 80 ширхэг хэв бүгд миний мөнгөөр авсан учраас өгөхгүй. Үлдсэн 30 ширхэг цагаан хэвийг үйл ажиллагааны зардлаас авсан. Тэр цагаан хэв хамтын өмч. Хар хэвнүүд бүгд миний хэв. Намайг байхгүй байхад хар хэвнээс хулгай хийгээд аваад явсан. Одоо манайд 58 ширхэг хэв байгаа. 110 хэвнээс үлдсэнийг энэ хүн аваад явсан. Зөөврийн эмээл, портерийн дугуйг миний хохирлыг барагдуулбал өгнө. Лоом бол хайгаад байхгүй байсан. Нэмээд манай 2, 3 лоомыг аваад явсан байсан...” гэжээ.
5. Хариуцагч О.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний төрсөн хүү М.*******тэй хамтарч эко хашаа хийх зориулалтаар манай хашаанд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хүү М.*******тэй 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны хүртэл 60/40 хувиар тохирч 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хашааны түрээсийг сарын 2,000,000 төгрөгөөр тохирч ******* үйл ажиллагаагаа бүрэн хариуцаж урсгал зардлаа бүгдийг нь өөрөө төлөхөөр болсон байсан. Ажлын байр бэлдэх буюу ажлаа хийж эхлэхэд ажилчдын хоол хийх тогооч ажиллуулах мөнгөгүй, хоол хийх хүнсний материал авах мөнгөгүй байсан учраас Л.******* надаас гуйж ашигтай ажиллах хүртэл намайг түр тогоочоор ажилж, өдөрт ажиллаж байгаа 4-8 хүнд өглөө, өдрийн хоол хийж, материалаа би авч нэг мөр тооцоо хийхээр тохирсон. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл өөрийн мөнгөөр хоолны материал авч, гэрт байсан идэшний мах, 2 шуудай гурил, хүнсний ногоогоо амт чанартай хоол өглөө, өдөр хийж өгсөн. Хоол хийхэд орсон материалын зардлууд гурил 25кг*2 шуудай гурил =110,000 төгрөг, мax 47кг* 18000=846,000 төгрөг, төмс 30кг* 3500=105,000 төгрөг, байцаа 15кг * 5000 =75,000 төгрөг, лууван 10кг* 5000=50,000 төгрөг, ургамлын тос 5л *2 сав* 35000=70,000 төгрөг, давс 17,500 төгрөг, цай 2 хайрцаг *6500=13,000 төгрөг. Энэ дээр нэмээд тогоочийн өдрийн ажлын хөлс 45өдөр*50,000=2,250,000 төгрөг, хашааны түрээс 2,000,000 төгрөг, 380 ажилладаг мотор 850,000 төгрөг, сүүлийн сарын цахилгааны төлбөр 70,000 төгрөг, хэрэглээний ус 50тн*15,000 нийт1,200,000 төгрөг, ажлын байр барихдаа тарьж ургуулсан 7 ширхэг модыг сугалж авч сүйтгэсэн 120,000 төгрөг нийт 840,000 төгрөг. Шонгийн мод ухдаг төхөөрөмж 750,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Нийт 9,246,500 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн,
6. Хариуцагч М.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Миний зүгээс ээж О.Оюун-Эрдэнийн хашаа болох Чингэл багийн 13-1322 тоотод 2025 оны 04 сараас 11 cap хүртэл хамтарч ажиллах тухай санал тавихад Л.******* надад ажлын байр барихаас бусад бүх зардлыг буцааж төлөх, ажил эхэлсэнээс хойш 3 дахь захиалгад 1 айлын хашааг 6 дугаар сараас өмнө хийж өгөх, цэвэр ашгийн 40 хувийг өгөх, тог цахилгаан, хогны мөнгийг цаг тухайд нь төлөхөөр амаар тохиролцож хамтарч ажиллахаар болсон. Гэвч ажиллаж байх хугацаандаа ажлаа хийхгүй алга болох, хавтан хулгайгаар зөөх, миний гаргасан зардлыг төлөхгүй байх асуудал гаргасан. гаас 700,000 төгрөг, Лхагважаргалаас 4,500,000 төгрөг, Оюунбаяраас 3,000,000 төгрөг, Мягмарсүрэнгээс 8,500,000 төгрөг нийт 16,700,000 төгрөгийн захиалгын орлого орж ирсэн. Хүлэмж 1,116,000 төгрөгөөр, уутыг нь 116,000 төгрөгөөр авсан. Саравч барихдаа дээврийн төмөр 378,800 төгрөг, цахилгаан татуулахад 244,400 төгрөг, ажилчдын цалин 5,238,000 төгрөг, хүнс 364,840 төгрөг ажил хийх үед авсан ундаа ус, сармисны үнэ, ус татах сангийн материал 74,800 төгрөг, ажил хийх явцад урсгал зардал болон сэлбэг 821,000 төгрөг, хэв 5,469,900 төгрөг, цемент 2,300,000 төгрөг, ширээний пүрш 12 ширхэг 115,000 төгрөг, портер машинд шатахуун хийсэн 400,000 төгрөг, хайрга 1,460,000 төгрөг, моторын шарик 60,000 төгрөг, хашааны урд шинээр хаалга авсан 850,000 төгрөг, хамгийн эхний захиалсан хэв буюу Л.Гантулгын авч явсан 52 ширхэг хэвний мөнгө Мягмарсүрэнгийн урьдчилгаанд өгсөн мөнгөөр авсан 6,000,000 төгрөг, хайрга зөөсөн Ховоны зардал 1,200,000 төгрөгийг бэлнээр төлсөн, нийт 26,092,740 төгрөгний зарлага гарч 9,392,740 төгрөгний алдагдалтай ажилласан. Би нийт 18 өдөр ажилласан ажлын хөлс 1,800,000 төгрөг, хамт ажиллахаа больсноос хойш миний ажлын байр, багажыг ашигласан 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2 сарын түрээс 4,000,000 төгрөг, нэг айлын хашаа хийж өгнө гэж анх тохирсон 6,000,000 төгрөг нийт 11,800,000 дээр зарлага 9,392,740 төгрөг нийт 21,192,740 төгрөгийг нэхэмжилнэ, мөн сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд зөөж авч явсан 61 ком хашааг гаргуулах...” гэжээ.
7. Нэхэмжлэгч М.******* хариуцагч О.Оюун-Эрдэний шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч С.*******ий шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргасан.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Л.*******, М.******* нар нь захиалгаар евро хашаа хамтарч хийхээр тохиролцож, ажлын байраа хариуцагч О.Оюун-Эрдэний хашаанд барьж, 4 айлын захиалга авч, уг үйл ажиллагааг явуулахад шаардагдах багаж, материалуудыг авсан, 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 08-ны өдөр хүртэл хамтран ажилласан, 2025 оны 05 сарын 10-ны өдрөөс М.******* больж, 06 сарын 31-ний өдөр хүртэл Л.******* ганцаараа үйл ажиллагааг явуулж ажилласан, О.******* нь 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл ажилчдын хоол хийсэн, үр ашиггүй ажилласан, Л.******* урьд захиалгатай байсан айлуудын хашааг хийж өгсөн, багаж хэрэгслээ зөөсөн, ажлаа хийгээгүй гэх мэт шалтгаанаас болж маргаан үүссэн үйл баримт болсон байна.
9. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж заасан.
10. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Л.*******, хариуцагч М.******* нар нь захиалгаар евро хашаа хийхээр хамтран ажиллахаар амаар тохиролцож, М.*******ий ээж О.Оюун-Эрдэний хашаанд ажлын байр барих, ажлын байр барихад шаардлагатай материалыг М.******* гаргаж, тэд ажлын байраа хамт барих, М.******* захиалга авч, санхүүгээ барьж захиалгын мөнгөөрөө ажлын материал, хүн хүч, багаж хэрэгсэл авах, тусалж цуг ажиллах, нэхэмжлэгч Л.******* ажлын туршлагатай учраас ажлыг хариуцан гүйцэтгэх, олсон ашгийн 60 хувийг нэхэмжлэгч Л.*******, 40 хувийг хариуцагч М.******* авахаар тохиролцсон, талууд ашиг олох зорилготойгоор нэгдсэн, хариуцагч М.******* тодорхой хөрөнгө гаргах, ажлын байрыг ашиглуулах, нэхэмжлэгч Л.******* багаж хэрэгсэл, хөдөлмөрөөр хувь оруулах хэлбэрээр хураамж төлсөн, олсон ашгаа зохих хувиар хувааж авахаар тохиролцсон байх ба Л.*******, М.******* нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.
12. Нэхэмжлэгч Л.******* “...40 ширхэг хэв бидний ажлын орлогоор авсан, 40 ширхэг хэвийг би өөрөө дүүгээсээ 4,000,000 төгрөг аваад 1,000,000 төгрөг нэмээд авсан... 80 ширхэг хэв байсан 52 ширхэг хэвийг би авсан, хар хэв 80 ширхэг, цагаан хэв 42 ширхэг байсан...найзаасаа зээлээр аваад дараа нь мөнгийг нь өгсөн...” гэж, М.******* “...нийт 110 ширхэг хэв байсан юм. Би 40 ширхэг хэв авах гээд хүрэхгүй байхаар нь эгчээсээ 1,800,000 төгрөг зээлээд авсан. Нийт 6,000,000 төгрөгөөр авсан. Нэг ширхэг хэвийг 150,000 төгрөгөөр авсан. 2 дахь ээлжний 40 ширхэг хэвийг би энэ хүн рүү мөнгө шилжүүлж худалдаж авсан. Энэ хүн хэвээ нэмвэл ашигтай байна гэхээр нь би ашгийн мөнгөнөөсөө энэ хүн рүү 6,000,000 төгрөг шилжүүлж 40 ширхэг хэв авахуулсан. Ажлын эгчийн урьдчилгаа төлбөр 6,000,000 төгрөг аваад хэв авсан. Нийт 80 ширхэг хэв бүгд миний мөнгөөр авсан учраас өгөхгүй. Үлдсэн 30 ширхэг цагаан хэвийг үйл ажиллагааны зардлаас авсан. Тэр цагаан хэв хамтын өмч. Хар хэвнүүд бүгд миний хэв. Намайг байхгүй байхад хар хэвнээс хулгай хийгээд аваад явсан. Одоо манайд 58 ширхэг хэв байгаа. 110 хэвнээс үлдсэнийг энэ хүн аваад явсан...” гэж Л.******* хар 80, цагаан 42 нийт 122 хэв үүнээс 80 ширхэг хэв авсан, М.******* 80 ширхэг хар, 30 ширхэг нь цагаан нийт 110 хэв авсан гэж зөрүүтэй тайлбарыг гаргаж мэтгэлзсэн.
13. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 312/ШЗ2025/05884 дугаартай шүүгчийн захирамжаар хашааны хэв, портер машины дугай, эмээл төмөр, 100м шаланк зэрэг эд зүйлийг битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн, уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулж хашааны хэв 58ш, портер машины дугуй 1ш, эмээл төмөр 1ш, 30 метр шаланк зэрэг эд зүйлийг битүүмжилсэн байна.
14. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, Л.Гантулгын Хаан банкны дансны хуулга, М.*******ий Голомт болон Хаан банкны дансны хуулгаас үзэхэд хэн алиных нь дансанд хашааны захиалгын мөнгө орсон, дансанд орсон мөнгөөр өөр бусад зүйлд зарцуулсан ч хэн аль нь хэв гэсэн утгатайгаар захиалж авсан болох нь нотлогдож байх тул талууд хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дараа буюу хамтран ажиллах гэрээ хэрэгжих явцад хэв бусдаас худалдан авсан Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т зааснаар тэдний дундаа өмчлөх хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.
15. Гэвч Л.*******, М.******* нар нь хэдэн хар, цагаан хэвнүүд худалдаж авсан болон Л.******* 80 ширхэг хэвийг өөрийн мөнгөөрөө авсан нь тогтоогдохгүй байх бөгөөд Л.******* нь үйл ажиллагаа явуулахдаа хэрэглэж байсан хэв болон бусад эд зүйлсээс авч явсан нь хариуцагч нар “...Л.******* байсан эд зүйлсээс зөөж авч явсан, манай лоом бас байсан, 2-3 лоом байсан, байхгүй...” гэж тайлбараар нотлогддог, Л.******* авч явснаа үгүйсгээгүй тул нэхэмжлэгч Л.******* нь 40 ширхэг хэв, лоом нэхэмжилсэн нь үндэслэлгүй, өөрт ногдох эд зүйл, хэвийг авсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд Л.Гантулгын хариуцагч нараас 40 ширхэг хэв, лоом гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, портер машины дугуй 1 ширхэг, эмээл 1 ширхэгийг хариуцагч нараас гаргуулж олгохоор шийдвэрлэв.
16. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч О.******* “...2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл өөрийн мөнгөөр хоолны материал авч, гэрт байсан идэшний мах, 2 шуудай гурил, хүнсний ногоогоо амт чанартай хоол өглөө, өдөр хийж өгсөн. Хоол хийхэд орсон материалын зардлууд гурил 25кг*2 шуудай гурил =110,000 төгрөг, мax 47кг* 18000=846,000 төгрөг, төмс 30кг* 3500=105,000 төгрөг, байцаа 15кг * 5000 =75,000 төгрөг, лууван 10кг* 5000=50,000 төгрөг, ургамлын тос 5л *2 сав* 35000=70,000 төгрөг, давс 17,500 төгрөг, цай 2 хайрцаг *6500=13,000 төгрөг, тогоочийн өдрийн ажлын хөлс 45өдөр* 50,000=2,250,000 төгрөг, хашааны түрээс 2,000,000 төгрөг, 380 ажилладаг мотор 850,000 төгрөг, сүүлийн сарын цахилгааны төлбөр 70,000 төгрөг, хэрэглээний ус 50тн*15,000 нийт1,200,000 төгрөг, ажлын байр барихдаа тарьж ургуулсан 7 ширхэг модыг сугалж авч сүйтгэсэн 120,000 төгрөг нийт 840,000 төгрөг, шонгийн мод ухдаг төхөөрөмж 750,000 төгрөг, нийт 9,246,500 төгрөгийг нэхэмжилсэн.
17. Нэхэмжлэгч Л.******* хоолны материал авах мөнгө өгч байсан, их байна, хоол хийж өгсөн М.*******тэй хамт төлнө, сарын 180,000 төгрөг гэж 11 сарын 2,000,000 төгрөг түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон, М.*******тэй хамт ажилласан хугацааг хамт төлнө, 380-аар ажилладаг моторыг өгвөл мөнгийг төлнө, цахилгааны төлбөрийг төлсөн, усны мөнгө төлнө гэж тохиролцоогүй, модыг өөрсдөө сугалж авч газраа бэлдсэн, шонгийн мод ухдаг төхөөрөмж надад байгаа буцааж өгнө гэж маргасан.
18. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус заажээ.
19. Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч О.******* нарын хооронд 2025 оны 05 сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 25 дугаар баг Чингэл 13 гудамж 1322 тоот газрыг 2025 оны 05 сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл 11 сарын хугацаатай, 11 сарын төлбөр 2,000,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 20-ны дотор төлөх нөхцөлтэйгээр түрээсийн гэрээг байгуулсан ба гэрээний агуулгаас үзэхэд О.******* өөрийн газар дээр баригдсан евро хашаа хийх зориулалттай ажлын байрыг Л.Гантулгын эзэмшил, ашиглалтад 11 сарын хугацаагаар шилжүүлэх, Л.******* эд хөрөнгө ашигласны хөлс болох 2,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг, мөн О.******* нь ажилчдын хоол хийх, М.*******, Л.******* нар нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх болон хөлсөөр ажиллах гэрээ тус тус байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
20. Хариуцагч О.*******, М.******* нар нь “...сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон, Л.******* нь халамжаас зээл авахын тулд уг түрээсийн гэрээг 11 сарын 2,000,000 төгрөг гэж хийсэн...” гэж, нэхэмжлэгч Л.******* “...сарын 180,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, 2,000,000 төгрөг гэж гэрээ байгуулсан” гэж маргасан бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул шүүх гэрээ болон М.*******, Л.******* нарын 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 08-ны өдөр хүртэл хамтран ажиллаж, Л.******* нь 2025 оны 06 сарын 31-ний өдөр хүртэл ганцаараа түрээсэлж ажилласан гэх тайлбарыг үндэслэн 38 хоногийн төлбөрийг Л.*******, М.******* нар нь хариуцах, 53 хоногийн төлбөрийг Л.******* хариуцах үндэслэлтэй гэж үзэж /2,000,000:11сар= 1 сар 181,819 төгрөг 30 хоногт хуваахад өдрийн 6,060.6 төгрөг, 6,060.6х38хоног=230,302.8:2 =115,151.4 төгрөг, 6,060.6 х 53 = 321,211.8 + 115,151.4 = 436,363.2/ 436,363.2 төгрөг,
хариуцагч О.******* 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл ажлын хөлс 45 хоног өдрийн 50,000 төгрөгөөр бодож 2,250,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд зохигчийн тайлбараар О.******* нь ажилчид цай, хоол хийж, өгч байсан нь тогтоогдсон, нэхэмжлэгч Л.******* хөлс төлөхийг зөвшөөрсөн, М.*******тэй ажилласан хугацаанд хувааж төлөх ёстой гэж маргасан. Хариуцагч О.******* 45 хоногийн хөлс нэхэмжилсэн тул шүүх уг шаардлагын хэмжээнд М.*******, Л.******* нараас хамт ажиллаж байсан хугацаа болох 38 хоногийн хөлс /38х50,000/ 1,900,000 /1,900,000:2=950,000/ төгрөгийг хувааж хариуцах, Л.******* 7 хоногийн хөлс /7х50,000/ 350,000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй гэж үзэн Л.*******ас 1,300,000 төгрөг,
нэхэмжлэгч Л.******* 380-аар ажилладаг мотор өгвөл 850,000 төгрөгийг төлнө гэсэн тул 850,000 төгрөг,
шонгийн мод ухдаг төхөөрөмж Л.*******д байгаа гэх тул түүний үнэ 750,000 төгрөг нийт 3,336,363.2 төгрөгийг Л.*******ас гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, О.*******эс 380-аар ажилладаг моторыг гаргуулан Л.*******д олгохоор шийдвэрлэв.
20.1. Хариуцагч О.******* хоол хийсэн, Л.*******, М.******* нар нь ус, тог хэрэглэсэн болох нь тогтоогдож байх боловч хэдэн төгрөгний хоол хүнсний материал авсан, хэдий хэр тог ус зарцуулж, хэрэглэсэн эсэх, 7 ширхэг мод байсан эсэх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, О.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,910,136.8 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
21. Хариуцагч М.******* “...16,700,000 төгрөгийн захиалгын орлого орж, хүлэмж 1,116,000 төгрөгөөр, саравч барихдаа дээврийн төмөр 378,800 төгрөг, цахилгаан татуулахад 244,400 төгрөг, ажилчдын цалин 5,238,000 төгрөг, хүнс 364,840 төгрөг ажил хийх үед авсан ундаа ус, сармисны үнэ, ус татах сангийн материал 74,800 төгрөг, ажил хийх явцад урсгал зардал болон сэлбэг 821,000 төгрөг, хэв 5,469,900 төгрөг, цемент 2,300,000 төгрөг, ширээний пүрш 12 ширхэг 115,000 төгрөг, портер машинд шатахуун хийсэн 400,000 төгрөг, хайрга 1,460,000 төгрөг, моторын шарик 60,000 төгрөг, хашааны урд шинээр хаалга авсан 850,000 төгрөг, хамгийн эхний захиалсан хэв буюу Л.Гантулгын авч явсан 52 ширхэг хэвний мөнгө Мягмарсүрэнгийн урьдчилгаанд өгсөн мөнгөөр авсан хэв 6,000,000 төгрөг, хайрга зөөсөн Ховоны зардал 1,200,000 төгрөг нийт 26,092,740 төгрөгийн зарлага надаас гарч, би 9,392,740 төгрөгийн алдагдал хүлээсэн. Нийт 18 өдөр ажилласан ажлын хөлс 1,800,000 төгрөг, хамт ажиллахаа больсноос хойш миний ажлын байр, багажийг ашигласан 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2 сарын түрээс 4,000,000 төгрөг, нэг айлын хашаа хийж өгнө гэж анх тохирсон 6,000,000 төгрөг нийт 11,800,000 төгрөг дээр алдагдал 9,392,740 төгрөг нийт 21,192,740 төгрөг, зөөж авч явсан 61 ком хашааг гаргуулна гэж нэхэмжилсэн.
22. Нэхэмжлэгч Л.******* өөрийн хүсэлтээр санхүүгээ барих санал гаргаж, санхүү барьж орлого, зарлага хянаж байсан. Саравч, ажлын байр зэрэг нь энэ хүнд өөрт нь үлдэж байгаа хөрөнгө, М.*******ий мөнгөөр хэв аваагүй, өөрийн материалаараа урд нь захиалга аваад хийж өгөөгүй байсан 2 айлын хашааг хийж өгсөн, 15-16 хашаа хийж зөөсөн, ажил эхлэхээс өмнө М.*******д би хэлж байсан гэж маргасан.
23. Хэрэгт авагдсан М.*******ий Голомт болон Хаан банкны дансны хуулгаас үзэхэд М.*******ий дансанд хашааны захиалгын хөлс орсон, орсон мөнгөөр бараа материал, ажилчдын цалин, хоол хүнс, шатахуун авсан байх бөгөөд М.******* нь санхүүгээ барьж орлого зарлагаа хянаж байсан, Л.******* болон бусад ажилчид захиалгын хашааг хийж өгч байсан нь тогтоогдож байх ба М.******* нь өөрийн хөрөнгийг зарцуулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Мөн М.******* нь цалин хөлс авахаар тохиролцоогүй тэд ашгаа 60/40 хувиар авахаар тохиролцсон нь тогтоогдсон. Хариуцагч М.******* намайг хятад явсан хойгуур ээжийг хуурч 11 сарын 2 сая гэж худлаа гэрээ хийсэн, миний ажлын байр, багажийг ашигласан 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2 сарын түрээс 4,000,000 төгрөг гэх боловч хариуцагч нар түрээсийн төлбөрийг давхардуулан нэхэмжилсэн бөгөөд Л.*******, О.******* нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэн дээр шийдвэрлэсэн тул дахин шийдвэрлэх үндэслэлгүй, нэг хашаа хийж өгнө гэсэн хийж өгөөгүй 6,000,000 төгрөг гэх боловч энэ нь нотлогдоогүй. 61 ком хашаа зөөсөн нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч Л.******* 15-16 хашаа хийж өмнөх захиалгатай байсан айлд өгсөн гэсэн тайлбарыг гаргасан тул шүүх нэхэмжлэгч Л.*******ас 16 ком хашаа гаргуулж М.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.
24. Хариуцагч Л.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Иймд хариуцагч Л.*******ий 21,192,740 төгрөг, 45 ком хашаа гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
25. Шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу нэхэмжлэгч Л.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг, хариуцагч О.*******эс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,894 төгрөгийг, хариуцагч М.*******ээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,114 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэгч Л.*******ас 68,331.81 төгрөгийг гаргуулан хариуцагч О.*******д, 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч М.*******д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 287 дугаар зүйлийн 287.1, 359 дугаар зүйлийн 359.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.3-д тус тус зааснаар хариуцагч О.*******, М.******* нараас зөөврийн эмээл 1 ширхэг, портер машины дугуй 1 ширхэг, 380 вольтод ажилладаг мотор 1 ширхэг зэргийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, Л.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагаас 40 ширхэг хэв, лоом гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
нэхэмжлэгч Л.*******ас 3,336,363.2 төгрөгийг гаргуулан хариуцагч О.*******д олгож, хариуцагч О.Оюун-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,910,136.8 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.*******ас 16 ком хашааг гаргуулан хариуцагч М.*******д олгож, хариуцагч М.*******ий сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 ком хашаа, 21,192,740 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг, О.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,894 төгрөгийг, хариуцагч М.*******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,114 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******, М.******* нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д, нэхэмжлэгч Л.*******ас 68,331.81 төгрөгийг гаргуулан хариуцагч О.*******д, 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч М.*******д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ