| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0714/Э |
| Дугаар | 735 |
| Огноо | 2018-08-28 |
| Зүйл хэсэг | 17.6.1., 26.1.2., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 735
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Б.Чинбилиг,
Шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэ овогт Нгийн Тд холбогдох 1741000200525 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өргөө 2 кино театрт үйлчилгээний ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын ....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Эрдэнэ овогт Нгийн Т /РД: ..../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
1.Н.Т нь 2017 оны 04 сард А.А, 2017 оны 06 сарын 10-ны өдөр У.Б, 2017 оны 08 сарын 19-ний өдөр М.Т, 2016-2017 оны хооронд Ц.З, 2017 оны 08 сард А.И, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Э.Чнарын цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж Фэйсбүүк дэх мэдээллийг өөрчилсөн, засварласан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн хандалтанд хязгаарлалт тогтоосон, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсны улмаас дээрх иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан буюу Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Н.Тий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би анх “уоutubе” сайтаас бичлэг үзэж байгаад пишинг сайт ашиглаж бусдын мэдээллийг хууль бусаар авч болно гэдгийг мэдсэн, тэгээд 2014 оны 04 дүгээр сараас хойш “z-shadow.co” сайтыг ашиглаж фишинг сайт үүсгэн, уг сайтын линкээ фейсбүүкийн хэрэглэгчид рүү явуулж, нэвтрэх нэр, нууц дугаарыг нь хуулбарлан авсан, ингэхдээ би ихэнхдээ эмэгтэй хүний хаяг шинээр нээгээд фейсбүүк хэрэглэгч нартай найз болж байгаад тэр хаягнаасаа фишинг сайтын линкээ явуулж хүмүүсийн мэдээлэл олж авсан, дараа нь олж авсан хаягнуудаасаа мөн хүмүүсийн хаяг руу фишинг сайт явуулж байсан, би 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хүмүүсийн фейсбүүк хаягийг хууль бусаар авсан. Үүнд:
-“...” нэртэй хаягийг шинээр зохиосон, “...” гэсэн хаягнаас чат бичиж хууль бусаар аваад нэрийг нь “...” болгож өөрчилсөн, энэ хаягийн эзэмшигч нь ...ийн А гэдэг хүн байдаг юм билээ.
-“...”нэртэй хаягийг “...” гэсэн хаягнаас чат бичиж хууль бусаар аваад нэрийг нь “...” болгож өөрчилсөн, энэ хаягийн эзэмшигч нь ...гийн Б гэж хүн байдаг юм билээ.
-“...” нэртэй хаягийг “...” нэртэй хаягнаас чат бичиж хууль бусаар аваад нэрийг нь өөрчлөөгүй. Энэ хаягийн эзэмшигч нь ...гийн И гэж хүн байдаг юм байна билээ.
-“...” нэртэй хаягийг “...” нэртэй хаягнаас чат бичиж хууль бусаар аваад нэрийг нь “...” болгож өөрчилсөн. Энэ хаягны эзэмшигч нь ...ын З гэж хүн байдаг юм байна билээ...
-“...” нэртэй хаягийг шинээр зохиосон /нэрийг нь санахгүй байна/ хаягаар чат бичиж хууль бусаар аваад нэрийг нь “...” болгож өөрчилсөн, эзэмшигч нь ...ийн Т гэж хүн байна билээ.
-“...” нэртэй хаягийг “...” нэртэй хаягнаас чат бичиж “...” болгож өөрчилсөн, эзэмшигч нь ...ы Чгэж хүн байдаг юм байна лээ. Би хууль бусаар олж авсан хаягнуудаа ашиглаад интернэтийн Дота2, CS Go тоглоомын хэрэгсэл зарж байгаа хүмүүстэй холбогдож, найдвартай, фейсбүүкийн жинхэнэ хэрэглэгч гэдгийг нь нотлох гэдэг байсан ...” гэх мэдүүлэг /1 хх 116, 118-120 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч М.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Фэйсбүүк дээр анх “...” гэсэн аккаунттай, аккаунтны нүүр зураг нь нүдний шилтэй ногоон куртиктэй миний зураг байсан гэтэл 2017.08.19-20 үед нэг эмэгтэй хүний хаягаас надтай танилцаж намайг жолооны үнэмлэхнийхээ зургийг явуулаач гэж гуйхаар нь өгсөн. Удалгүй миний фэйсбүүк нэвтэрч орохоо больсон. ... Миний жолооны үнэмлэхний зургийг ашиглан залилан хийсэн байсан. Мөн мөнгө залилуулсан хүмүүс намайг залилан хийдэг хүн гэж фэйсбүүкээр дүүрэн мэдээ тарааж миний таньдаг хүмүүс үзэн, миний нэр хүндийг маш их унагасан. ...” гэх мэдүүлэг /1 хх 73, 75 х/,
Насанд хүрээгүй хохирогч У.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017.06.10-ны өдөр миний хаяг руу ... нэртэй хаягаас энэ линкээр ороод блок хийгээд өгөөч гээд линк ирүүлсэн. Тэгэхээр нь би тэр линкээр нь ороход фэйсбүүкийн нэвтрэх хэсэг гараад ирсэн. Тэр нэвтрэх хэсэгт өөрийн нэвтрэх нэр нууц үгээ бичээд нэвтэрхэд ямар нэг follow хийх зүйл гарч ирээгүй тэгэхээр нь би болохгүй байгаа юм байна гээд орхисон. Тэгтэл 20-30 минутын дараагаас миний фэйсбүүк орж болохгүй болчихсон. Ингээд хаягаа хулгайд алдсан гэдгээ мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 77 х/,
Хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... над руу нэг линк явуулаад энэ линк руу ороод өгөөч би уралдаанд оролцож байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд итгээд линк руу нь ортол фэйсбүүкийн нэвтрэх хэсэг шиг цонх гарч ирсэн. Тэгэхээр нь би фэйсбүүкийхээ нэвтрэх нэр болох ..., нууц код болох ...а-г хийгээд нэвтрэхэд сонин өнгөтөй цонх нээгдсэн. Тэр үедээ нэг их анзааралгүй орхиод ажлаа хийж байтал 20-30 минутын дараа миний утсанд фэйсбүүк сайтаас таны нууц дугаар, нэвтрэх нэр солигдлоо гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь гайхаад фэйсбүүк хаяг руугаа орох гэсэн болохгүй болчихсон байсан. ... ...аас мөнгө шилжүүлж авсан юм байна билээ, ...аас өөр хууртсан хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 82 х/,
Насанд хүрээгүй хохирогч Ц.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... манай ангийн И гэсэн хүүхдээс “Андаа ийшээ ороод үздээ гээд” Фэйсбүүкийнхээ өнгийг солиорой гэсэн линк ирсэн. Тэгэхээр нь би тэр линкэн дээр нь дараад орчихсон чинь миний фэйсбүүк хаягын и-мэйл, кодоо хий гэсэн цонх гарч ирэхээр нь би хийсэн чинь орохгүй байсан тэгснээ гэнэт өөрөө гарчихсан тэгээд буцаад орох гэтэл болохгүй байсан тэгэхлээр нь би дахиад ...гэсэн шинэ хаяг нээгээд өөрийнхөө нөгөө ... гэсэн хаягийн чат руу кодоо авья гээд явуулсан чинь миний мессежийг уншингуутаа намайг блоколчихсон, тэгэхээр нь би найзуудаараа хэлүүлсэн чинь бас блоколчихсон гэсэн. ... Миний алдсан фэйсбүүк хаягаар баахан хүнээс л мөнгө авсан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /1 хх 86 х/,
Насанд хүрээгүй хохирогч А.Иын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.08 сард байсан байх би өөрийнхөө ... гэсэн хаягаараа фэсбүүк рүү орчихсон байж байсан чинь миний чат руу А гэсэн хүний хаягаас фэйсбүүкийнхээ өнгийг солиорой гэсэн линк ирсэн. Тэгэхлээр нь би тэр линкэн дээр нь дараад орчихсон чинь миний фэйсбүүк хаяг автоматаар гарчихсан тэгээд буцаад орох гэсэн боловч орж болохгүй байсан тэгэхлээр нь өөрийнхөө нөгөө А.И гэсэн фэйсбүүк хаягаар ороод А руу “Ахаа фэйсбүүкийнхээ кодыг авья “ гэсэн чат явуулсан чинь хариу өгөлгүй шууд миний фэйсбүүкийг блоколсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 91 х/;
2.Н.Т нь цахим хэрэгсэл ашиглаж цахим тоглоомын хувцас бусад хэрэгсэл буюу айтем зарна гэж бусдыг төөрөгдөлд оруулан 2017 оны 07 сард Б.... 130,000 т, 2017 оны 09 сарын 27-ны өдөр С....аас 650,000 т, 2017 оны 04 сарын 26-ны өдөр А....аас 70,000 т, 2017 оны 08 сарын 24-ний өдөр Н....аас 200,000 т, 2017 оны 08 сарын 21-ний өдөр Н....гаас 820,000 төгрөг тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Н.Тий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би хууль бусаар олж авсан хаягнуудаа ашиглаад интернэтийн Дота2, CS Go тоглоомын хэрэгсэл зарж байгаа хүмүүстэй холбогдож, найдвартай, фейсбүүкийн жинхэнэ хэрэглэгч гэдгийг нь нотлоод иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний зураг үзүүлэх зэргээр хэрэгсэл зарахаар тохиролцоод мөнгийг нь урьдчилж шилжүүлж аваад хэрэгслийг нь өгөхгүйгээр залилсан, ингэхдээ дансны дугаараа нууцлах, хэн авч байгааг нь мэдэгдүүлэхгүй байх зорилгоор өөр тоглоомын хэрэгсэл зарж байгаа хүнтэй зэрэг чатлаж хэрэгслийг нь худалдаж авахаар тохиролцож дансных нь дугаарыг аваад надаас хэрэгсэл авна гэж бодоод мөнгөө шилжүүлж байгаа хүмүүст өгч тэр хүмүүсийн мөнгийг өөрөө хэрэгсэл худалдаж авахаар тохиролцсон хүний данс руу хийлгээд тэр хүнээс хэрэгслээ шилжүүлж авдаг байсан, ингэснээр би надад залилуулж байгаа хүмүүсийн мөнгийг тоглоомын хэрэгсэл хэлбэртэй болгоод өөрөө авчихсан гэсэн үг юм. Тэгэхээр надад хэрэгсэл зарсан, надаас хэрэгсэл авна гэж мөнгөө шилжүүлсэн хүмүүсийн хэн нь ч намайг танихгүй үлдсэн гэсэн үг байгаа юм. Тэгээд өөрөө хүний мөнгөөр худалдаад авчихсан тоглоомын хэрэгслүүдээ өөр хүнд зараад мөнгийг нь өөрийнхөө дансаар шилжүүлж аваад ашигладаг байсан, тэгэхээр миний залилан авсан мөнгийг шилжүүлэн авсан данснуудыг шалгавал дандаа л интернэтийн Дота2, CS Go тоглоомын хэрэгсэл зардаг хүмүүсийн данс байгаа гэсэн үг юм, мөн ганц хоёр удаа АТМ-н ойролцоо зогсож байгаад мөнгө авах гэж байгаа хүмүүсээс дансаа түр хэрэглүүлээч гэж гуйгаад дансаар нь мөнгө шилжүүлэн авч ашигласан тохиолдол байгаа, нэг удаа буюу Н.... гэдэг хүнээс мөнгө залилж авахдаа “...” гэж нэртэй фейсбүүк хаягны найзынх нь дансруу шилжүүлээд тэр данснаас нь тоглоомын хэрэгсэл зарж байгаа хүний дансруу шилжүүлж авч байсан. ...надад өөр мэдүүлээгүй үлдсэн үйлдэл байхгүй, ..., ... гэх хаягнуудыг ашиглахаа болиод устгачихсан, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна, ... би залилж авсан мөнгөө бүрэн төлсөн ... надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /1 хх 116, 118-120 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.09.27-ны орой 19 цагаас хойш байх “Э....” гэсэн фэйсбүүк хаягнаас надтай холбогдоод 600,000 төгрөгөөр айтем авах уу? гээд ...ост байдаг найз зарж байгаа юм мөнгөө заавал түрүүлж өгнө гэж хэлээд надаас 600,000 төгрөг ...гэдэг хүний дансаар авсан, дансны дугаарыг нь санахгүй байна. Тэгтэл ... гэдэг хүн нь жинхэнээсээ айтем зарж байгаа хүн байсан, би энэ хүнтэй уулзсан гэтэл миний мөнгийг өөрөө өгч байгаа юм шиг болоод авсан байсан, тэрнээс хойш намайг блоклоод дахиж холбогдоогүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 57, 61 х/
Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.07 сард танил Тэмүка буюу ... гэдэг хүүхэд фэйсбүүкээр “GS GO” тоглоомын айтем хэрэгсэл зарна гэсэн зарын дагуу холбогдоод 72 ам. долларын үнэтэй айтем хэрэгслийг 130,000 төгрөгөөр авахаар тохиролцож ...ийн өгсөн данс руу өөрийн ХХБ-ны данснаас мөнгийг шилжүүлсэн. ... ... надад бүх үнэнээ хэлсэн тэр намайг залилаагүй ба өөрөө бас залилуулсан байсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 64, 69 х/
Хохирогч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад тоглоомын хэрэгсэл зарна гэж харилцсан “...” гэдэг хаяг нь жинхэнэ фэйсбүүк хэрэглэгчийн хаяг байсан бөгөөд надад чатаар өөрийн иргэний үнэмлэхний зургаа явуулахаар нь би итгээд түрүүлээд мөнгөө шилжүүлсэн боловч өөр хүн “...” гэдэг хаягийг ашиглаж намайг залилсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 71 х/
Хохирогч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... гэсэн Фейсбүүк хаягтай залуу уг хутгыг 200,000 төгрөгөөр зарна гэсэн зар тавьсан байсан, тэр хүнтэй чатаар холбогдоод уулзаад авъя гэтэл би Хөвсгөлд байна гээд жолооны үнэмлэхээ зургаар явуулсан, тэгвэл Хөвсгөлд явж байгаагаа батал гэж бичтэл надруу хөдөө авхуулсан фото зургаа явуулсан, тэгэхээр нь Хаан банкны данс байна гэхэд Төрийн банкны ... Т гэсэн данс явуулсан, тэгэхээр нь Хааны данс явуул гэхэд ... ...гэсэн данс явуулсан, би тэр дор нь мобайл банкаар шилжүүлсэн, тэр дор нь миний хаягийг блоколчихсон, миний авах ёстой зүйл надад ирээгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 225, 228 х/,
Хохирогч Н....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ... гэх хаягтай хүн хутга зарна гээд пост оруулсан байсан, би Сүхбаатар дүүргийн Ард кино театрын баруун талд байдаг Хаан банкны АТМ- ээс 820,000 төгрөг шилжүүлсэн, тэгээд намайг блок хийсэн. ... ...ийн Т гэх фейсбүүк хаягны нэр нь надад чатаар ирүүлсэн жолооны үнэмлэхтэй таарч байхаар нь найдвартай жинхэнэ хүний нэр байна гэж итгээд ...мөнгөө хэлсэн данс руу нь шилжүүлчихсэн, ...” гэх мэдүүлэг /2 хх 19, 21 х/,
Гэрч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр найзуудын хамт хоол идэх гээд Өргөө кино театрын замын урд талын АТМ-с мөнгө авах гээд зогсож байтал нэг надтай насаар ойролцоо эрэгтэй хүн ирээд “би ахаасаа цалингаа авах гэхээр дансгүй болдоггүй ээ картаа хэрэглүүлээч гэхээр нь би зөвшөөрсөн, тэгээд 10-15 минутын дараа 200,000 төгрөг миний данс руу орлоо гэж мессеж ирсэн, тэгээд АТМ-с тэр мөнгийг гаргаж өгсөн, тэр залуу баярлалаа гээд 5000 төгрөг өгсөн, ...тэр хүн 170-175 см өндөр, бараан өнгийн хувцастай байсан, миний хамгийн сайн анзаарсан зүйл нь хуруунууд байхгүй байх шиг харагдсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 234 х/
Гэрч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн сонирхлоор “CS GO” компьютерийн тоглоом тоглодог. Надад энэ тоглоомын айтем хэрэгсэл байсан тэр нь Монгол мөнгөөр 820,000 төгрөгөөр үнэлэгдэх хутга байсан. Тэр хутгыг би 2017.08 сарын дундуур “CS GO” тоглоом тоглогчдын “...” дээр 500,000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан юм. Тэгтэл фейсбүүкээр “...” гэсэн хэрэглэгч 2017 оны 09 сарын 25-ны өдрөөс миний зарах гэсэн хутгыг сонирхож худалдаж авахаар Фейсбүүкийн чатаар харилцсан би бичиг баримтыг нь шаардахад иргэн ... гэсэн хүний жолооны үнэмлэхийн зургийг явуулсан, тэгээд би итгээд хутгаа 460,000 төгрөгөөр зарах болж надруу 650,000 төгрөг шилжүүлж тэр мөнгөнөөс нь 460,000 төгрөг аваад үлдэгдэл 190,000 төгрөгийг нь ... гэсэн дансруу шилжүүлсэн, тэр хүн энэ данс руу шилжүүлчих гэж гуйсан юм, ...” гэх мэдүүлэг /1 хх 98 х/,
Насанд хүрээгүй гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 сарын үед миний таньдаг фейсбүүк хаяг “...”-тай Билигээ ах айтем зарна гэж зар тавьсан байсан. ...чатаар намайг зараад өгөөч гэж гуйсан? зарж өгвөл ах нь хэдэн доллар өгье гэсэн, би за гээд цааш нь зар тавьсан, тэгсэн зарын дагуу нэг зүс таних ах холбогдоод авна гэхээр нь би “...”-ээс авсан дансаа өгсөн, тэгээд “энэ” гэх хүн 130,000 төгрөг шилжүүлсэн байсан, мөн надтай холбогдсон. Би одоо тэр дансны дугаарыг мэдэхгүй байна. ... гэх нэртэй ах 1 айтем авна гээд тэр данс руу 130,000 төгрөг шилжүүлсэн гэсэн, тэгтэл “...” гэсэн хаягнаас баярлалаа ахын дүү гээд намайг блок хийчихээр нь ...ах руу залгаад “яагаад намайг блок хийвээ, та тоглоод байгаа юм уу” гэсэн чинь, чи юу яриад байгаа юм бэ, би 2-3 хоногийн өмнө фейсбүүк хаягаа алдчихсан гэсэн, тэгээд би гайхаад очоод уулзахад нээрээ алдсан байсан, “Энэ” гэх хүнийг мэдэхгүй ...ос улсад байдаг байх, би хохироогүй харин хүмүүс намайг луйварчин гэж бодсон байх. ...” гэх мэдүүлэг /1 хх 100 х/,
Гэрч А....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 сарын 26-ны өдөр манай Хөтөлийн сургуулийн дээд ангийн А “...” гэсэн хаягнаас Хаан банкны данс байвал хэрэглүүлээч гэсэн, тэгээд 70,000 төгрөг миний дансруу хийгээд тэр мөнгөө өөр дансруу шилжүүлж авсан, дараа нь Атой таарахад би фейсбүүк хаягаа алдсан байсан гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг /1 хх101 х/,
Гэрч ...мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би интернэтээр тоглодог Дота2, СS Gо тоглоомны айтем буюу хэрэгслийг худалдан авч бусад тоглогч нарт зарж дундаас нь хэдэн төгрөг унагааж ашиг олдог байсан, би энэ наймааг хийхдээ найдвартай хүнд өгч авдаг байсан тул хүмүүс намайг мэдэх болсон, 2017 оны 06 билүү 07 сард үл таних хүн ...гэсэн нэрээр хуурамч аккаунт үүсгэж айтем залилан болон хүмүүсийг залилах болсон. ...2017 оны 09 сарын 27-ны үед “...” гэх хаягнаас надтай холбогдоод 590,000 төгрөгний айтем авахаар болж миний дансанд 190,000 төгрөгний урьдчилгаа хийсэн, тэгээд удалгүй наймаа хийхээ больж, би мөнгийг нь буцааж шилжүүлсэн, ...” гэх мэдүүлэг /1 хх 102 х/,
Гэрч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 сарын 21-ний өдөр гэртээ байж байтал манай цэргийн онжав Т над руу чат бичээд найздаа нэг тус болооч чиний данс руу мөнгө шилжүүлчихье, чи аваад өөр данс руу хийгээд өгөөч гэсэн, би хөвсгөлд ээжтэйгээ байна түрийвчээ хаясан чи ойрхон банк ороод хийгээд өгөөч гэхээр нь өөрийнхөө ... дансаа явуултал 820,000 төгрөг ороод ирсэн, ...тэгээд удалгүй ... ... гэсэн Хаан банкны данс явуулахаар нь тийшээ хийсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 22 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Тий хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний хүү Т зан аашны хувьд сэргэлэн сурлага сайтай хүүхэд. ...Дархан-Уул аймгийн ШУТИС-ын программ хангамжийн ангийн 4 дүгээр курсийн оюутан. ...энэ сургуульд сайн сурч байгаа. ...хөдөлмөрийн чадвар 69 хувь алдагдалтай, сарвууны хөгжлийн бэрхшээлтэй төрсөн, улсаас тэтгэмж авдаг. ...” гэх мэдүүлэг /1 хх 107 х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 156 х/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 157 х/
Н.Тий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /1 хх 158 х/
Хувийн байдлын тодорхойлолтууд /1 хх 159-164/
Оршин суугаа газрын тодорхойлолт /2 хх 100 х/ зэрэг болно.
Хохирлын талаар:
Хохирогч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... холбогдогч этгээдээс 200,000 төгрөгөө авсан тул гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 225, 228 х/,
Хохирогч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...650,000 төгрөгийн хохирлоо авсан ...” гэх мэдүүлэг /1 хх 61 х/,
Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хохирлоо холбогдох этгээдээс гаргуулж авсан тул гомдолгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 66 х/
Хохирогч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 70,000 төгрөг алдсан мөн Атой уулзахад би хаягаа алдсан гэхээр нь цагдаад хандаагүй 70,000 төгрөгөө эргүүлэн авсан болохоор гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 71 х/
Хохирогч Н....н хохирлын 820,000 төгрөгийг түүний ХААН банкин дахь дансаар шилжүүлсэн болох нь мөнгөн гүйлгээний баримт /2 хх 104 х/ зэргээр нэр бүхий 5 хохирогч хохирлоо авсан болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч Н.... нь Залилах гэмт хэргийн хохирогч нарт учруулсан бодит хохирлыг төлсөн, харин Цахим мэдээлэлд халдах гэмт хэрэг нь материаллаг хохирол шаардахгүй, хохирогч нарын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд дээрх хохирогч нарын хууль ёсоор хамгаалагдвал зохих эрх ашигт хохирол учирсан ч гэсэн мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, Залилах гэмт хэргүүдийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол иргэн М.Т, Ц.З, А.И, Э.Чнарын цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж фэйсбүүк дэх мэдээллийг өөрчилсөн, засварласан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн хандалтанд хязгаарлалт тогтоосон, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан буюу Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, мөн иргэн Н...., С...., Б....а, А...., Н.... нарыг цахим хэрэгсэл ашиглаж айтем зарна хэмээн төөрөгдөлд оруулж мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүгдэгч Н.Тий эхэлж дээрх хохирогч нар луу янз бүрийн арга хэрэглэн захиа явуулах зэргээр холбогдож фэйсбүүкд нь хууль бусаар нэвтрэх, тоглоомын хэрэгсэл зарна гэж мөнгийг нь залилж авсан идэвхтэй үйлдлүүдээр үйлдэгдсэн болох нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгчийн дээрх үйлдэл, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, Н.Тий үйлдлүүд нь дээрх гэмт хэргүүдийн объектив талын шинжүүдийг бүрэн хангаж байгаа.
Уг гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар Н.Т өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд болон эд хөрөнгөнд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Н.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан насны хязгаарт хүрсэн болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.Тий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульзүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Т материалллаг хохирол шаардсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, материаллаг бус хохирол шаардсан гэмт хэрэг буюу Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэргийн хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, фэйсбүүк хаяг, нууц үгнүүдээ сэргээлгэн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн хор уршиг их биш, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаа, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин Т болтол Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрдэнэ овогт Нгийн Тийг Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар,
-Мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх 5,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Н.Тд оногдуулсан 500,000 төгрөгийн торгуулийн ял дээр 5,500,000 төгрөгийг торгуулийг ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 6,000,000 төгрөгийн торгуулийн ялаар тогтоосугай.
4.Н.Тий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
|
|