Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00070

 

 

 

 

2026 01 07 312/ШШ2026/00070

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****-р хороо, ***** барилгын ***** давхар **** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХК /РД:*****, утас:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, *****-р гудамжны ***** тоотод оршин суух, *******гийн ******* /РД:******, утас:******8/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 574,403.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2020 оны 01 сарын 16-ны өдрийн CIF-11204935 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж 2020 оны 01 сарын 17-ны өдөр 300,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5% хүүтэйгээр богино хугацаат зээлийн нөхцөлөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчсөн мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.5-д заасан Цахимаар авсан зээлийн бүтээгдэхүүн тус бүрийн ******* апп дэх зээлийн дансны төлөлт хийх хуваарь цэсэнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүү, шимтгэлийг ... үл маргах журмаар төлөх, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Зээлдэгч хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, хүү, зээл гэсэн дарааллаар төлнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч *******гаас 2020 оны 01 сарын 16-ны өдрийн CIF-11204935 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 209,922.43 төгрөг, үндсэн хүү 353,980.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 10,500 төгрөг нийт 574,403.28 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 574,403.28 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-ийн дансанд тушааж, төлбөрөө сайн дураар бүрэн төлж барагдуулсан тул бидний зүгээс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг үүгээр хүргүүлж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 574,403.28 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 574,403.28 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,822 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 8,911 төгрөгийг, төрийн сангаас 8,911 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 574,403.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 574,403.28 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,822 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 8,911 төгрөгийг, төрийн сангаас 8,911 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ