Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2026/02984

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, ******* ХКомпани******* /-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****************************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг 3,501,909.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.******* зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,077,022.91 төгрөг, үндсэн хүү 390,666.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,220.61 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 3,501,909.64 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М ХК-аас гаргасан 3,501,909.64 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 4 сарын 30-нд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 3,501,909.64 төгрөгийг хариуцагч С.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 сарын 30-ны өдөр төлөхөө илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. М ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,501,909.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,981 төгрөгөөс улсын төсвөөс 35,490.5 төгрөгийг, хариуцагчаас 35,490.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ Ц.УРАНГУА