| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03880/И |
| Дугаар | 312/шш2026/00206 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2026/00206
| 202******* оны 01 сарын 13 өдөр | Дугаар 312/ШШ202*******/0020******* | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 10******* дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын ******* ******* ******* баг, ******* хэсэг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ФБ*******90531*******4, утас: 9*******109887/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт Засал чимэглэлчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.*******
Гэрч Д., П., Д.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.******* нь 1991 оноос 1994 он хүртэл Эрдэнэт хотын Барилга үйлдвэрлэлийн Өргөө компанийн мод боловсруулах цехэд мужаан суурь машинистаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул 1991-1994 оны хооронд Эрдэнэт хотын барилга үйлдвэрлэлийн Өргөө компанид мужаан суурь машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Д.Бадмаанямбуу, Д., П.Таня нарын гарын үсэг гэрчилсэн үйлдэл /хх-3/, 122989 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4-5/, Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-*******/, Орхон аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1************** дугаартай тодорхойлолт /хх-7/, Медьмолибденстрой барилгын удирдах газрын дэргэдэх Монгол ажилчдын захиргаа 1985 оны 07 дугаар сарын 23-ны 2/7 тушаалын хуулбар, хавсралт /хх-8/, Монгол ажилчдын захиргааны даргын 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хх-9/, Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/505 дугаартай тушаалын хуулбар /хх-10/, Барилгын материалын үйлдвэрлэлийн Өргөө компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *******2 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хх-11/, Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/255 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хх-12-13/, Барилгын материалын үйлдвэрлэлийн Өргөө компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар /хх-14/, фото зураг /хх-19-21/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Б.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч Б.******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Б.******* нь 1991 оноос 1994 он хүртэл Эрдэнэт хотын Барилга үйлдвэрлэлийн Өргөө компанийн мод боловсруулах цехэд мужаан суурь машинистаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул 1991-1994 оны хооронд Эрдэнэт хотын барилга үйлдвэрлэлийн Өргөө компанид мужаан суурь машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.
3.Б.*******гийн 122989 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: Монголын ажилчдын захиргааны даргын 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/225 дугаартай тушаалаар Барилгын материалын үйлдвэрлэлийн Өргөө компанид шилжүүлсэн тухай, Эрдэнэт хот, Б.М.Ү-ийн Өргөө компанийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0******* тушаалаар Барилга материалын үйлдвэрлэлийн Өргөө компанид мужаанаар авч ажиллуулсан тухай, Эрдэнэт хот, Б.М.Ү-ийн Өргөө компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *******2-р тушаалаар Орон тооны цомхотголоор ажлаас нь чөлөөлж, эрдэнэт хотын хөдөлмөрийн захад шилжүүлсэн тухай, Эрдэнэт хот, Б.М.Ү-ийн Өргөө компанийн захирлын 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1*******3-р тушаалаар Мод боловсруулах цехэд мужаанаар авч ажиллуулсан тухай, Эрдэнэт хот, Б.М.Ү-ийн Өргөө компанийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******2-р тушаалаар мужааны ажлаас чөлөөлсөн тухай тус тус тэмдэглэн бичсэн байна.
4.Медьмолибденстрой барилгын удирдах газрын дэргэдэх Монгол ажилчдын захиргаа 1985 оны 07 дугаар сарын 23-ны 2/7 тушаалын хавсралтын 3-рт Б.******* гэж бичигдсэн,
5. Монгол ажилчдын захиргааны даргын 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай тушаалын хавсралтын 22-рт Бат ******* гэж бичигдсэн,
*******. Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/505 дугаартай тушаалд мужаан Б.******* гэж бичигдсэн,
7. Барилгын материалын үйлдвэрлэлийн Өргөө компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *******2 дугаартай тушаалын хавсралтын 9-рт ******* ******* гэж бичигдсэн,
8. Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/255 дугаартай тушаалын хавсралтын 84-рт Б.******* гэж бичигдсэн,
9. Барилгын материалын үйлдвэрлэлийн Өргөө компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаартай тушаалд машинч Б.******* гэж бичигдсэн байна.
10. Гэрч Д.гийн: Эрдэнэт хотын Монгол ажилчдын Барилга материалын мод боловсруулах цехэд Б.******* бид хоёр мужаанаар хамт ажиллаж байсан. Би 1979-2002 онд хүртэл ажилласан. Б.******* нь 1985-1994 он хүртэл мужаан суурь машинистаар ажилласан. 1991 онд үйлдвэр хувьчлагдаж, Өргөө ХХК болсон. Сүүлд бас Орхон ХХК болсон... гэсэн мэдүүлэг,
11. Гэрч П.: Би 1980 онд Эрдэнэт хотын Монгол ажилчдын Барилга материалын мод боловсруулах цехэд анх ажилд орсон. Б.******* бид хоёр уг цехэд хамт ажиллаж байсан. Б.******* нь 1985 оноос 1994 он хүртэл компани болж хувьчлагдах хүртэл нь хамт ажилласан. Би 1980 оноос 1994 он хүртэл энэ газраа ажилласан. 1991 онд Өргөө компани болсон. Б.******* бид хоёр 1994 онд ажлын байрны цомхогдол болж ажлаасаа хамт гарцгаасан. Тэгээд бид нар дахиж энэ газраа ажилд ороогүй... гэсэн мэдүүлэг
12. Гэрч П.: Б.******* нь 1985 онд Эрдэнэт хотын Монгол ажилчдын Барилга материалын мод боловсруулах цехэд мужаан суурь машинистаар анх ажилд орсон. Тэгээд 1994 онд ажлын байрны цомхогдол болж ажлаасаа гарч байсан. Би 1979 оноос 2000 он хүртэл энэ газраа ажилласан гэсэн мэдүүлэг өгсөн.
13. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр Б.******* нь 1991-1994 оны хооронд Эрдэнэт хотын барилга үйлдвэрлэлийн Өргөө компанид мужаан суурь машинистаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
14. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ФБ*******90531*******4/-г 1991-1994 оны хооронд Эрдэнэт хотын барилга үйлдвэрлэлийн Өргөө ХХК-д мужаан суурь машинистаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА