| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03910/И |
| Дугаар | 312/ШШ2026/00075 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2026/00075
2026 01 07 312/ШШ2026/00075
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, *******-Өндөр сум, Уртбулаг багт байрлах, ***********-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, *******-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:**********, утас:**********/-д холбогдох,
1,964,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн *******-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хүлэг хүнсний захын баруун талын авто зам дээр 63-04 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Туяаг мөргөж зам тээврийн осол гаргаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Э.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.Туяагийн эрүүл мэндэд 3,4,5 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, эрүү, баруун алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хэвлий, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт, зүүн алга, баруун бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирч Д.Туяа нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс Орхон аймгийн БОЭТ, Эрдэнэт медикал эмнэлэгүүдэд яаралтай тусламж, амбулаторын үзлэг, шинжилгээ, эмийн эмчилгээний тусламж үйлчилгээ тус тус авсны улмаас нийт 1,964,000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох эрүүл мэндийн байгууллагууд руу нь шилжүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж заасан нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд буюу төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрх нь гагцхүү прокурорт олгогдсон байна. Прокурор Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар прокурор өөрийн санаачилгаар даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Иймд Э.*******гоос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,964,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгуулж өгнө үү. Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжпэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү... гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Орхон аймгийн ******* газраас нэхэмжилж буй 1,964,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн ******* газар нь хариуцагч Э.*******д холбогдуулан 1,964,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Орхон аймгийн ******* газрын нэхэмжлэлийн шаардлага болох 1,964,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Э.*******гоос 1,964,000 төгрөгөд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 46,374 төгрөгний тал хувь болох 23,187 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Орхон аймгийн ******* газрын нэхэмжлэлийн шаардлага болох 1,964,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд хариуцагч Э.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.*******гоос 23,187 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ