| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03601/И |
| Дугаар | 312/ШШ2026/00076 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2026/00076
2026 01 07 312/ШШ2026/00076
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, ******* *******, *** давхар ***** тоотод байрлах******* ******* ББСБ ХХК /РД:6075657, утас: 86162654, 89243132/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Хөтөлийн 2-11 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:******, утас:*******/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 611,828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч******* ******* ББСБ ХХК нь Б.*******тай 2024 оны 05 сарын 03-ны өдөр 62955 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 12 сарын 30-ны өдөр 87,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000805913 тоот зээлийг Хаан банк дахь 5031629016 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан. 2024 оны 12 сарын 31-ний өдөр 139,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000808474 тоот зээлийг Хаан банк дахь 5031629016 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан. 2025 оны 3 сарын 4-ний өдөр 175,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000976319 тоот зээлийг Хаан банк дахь 5031629016 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан. 2025 оны 3 сарын 7-ний өдөр 46,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000984279 тоот зээлийг Хаан банк дахь 5031629016 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 сарын 10-ны өдрийн байдлаар z000805913 тоот зээл 2025 оны 3 сарын 30-ны өдөр дуусч үндсэн зээлээс 16,530 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 70,470 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 284 хоногийн хүү 47,711 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 11,406 төгрөгийг хасаж нийт хүү 36,305төгрөг, нийт дүн 106,775 төгрөг. Z000808474 тоот зээл 2025 оны 3 сарын 31-ний өдөр дуусч үндсэн зээлээс 26,410 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 112,590 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 283 хоногийн хүү 75,937 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 18,191 төгрөгийг хасаж нийт хүү 57,746 төгрөг, нийт дүн 170,336 төгрөг. Z000976319 тоот зээл 2025 оны 4 сарын 3-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 175,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 220 хоногийн хүү 88,549 төгрөг + шимтгэл 1,750 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 90,299 төгрөг, нийт дүн 265,299 төгрөг. Z000984279 тоот зээл 2025 оны 4 сарын 6-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 46,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 217 хоногийн хүү 22,958 төгрөг + шимтгэл 460 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 23,418 төгрөг, нийт дүн 69,418 төгрөг болсон тул үндсэн зээл 404,060 төгрөг, хүү 205,558 төгрөг, шимтгэл 2,210 төгрөг, нийт 611,828 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 611,828 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 611,828 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 611,828 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,004.84 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 9,502.42 төгрөгийг, төрийн сангаас 9,502.42төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 611,828 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,004.84 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 9,502.42 төгрөгийг, төрийн сангаас 9,502.42 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ