Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 312/шш2026/00207

 

 

 

 

 

 

 

*******6 01 13 312/ШШ*******6/00207

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар *******, 1******* дугаар *******лол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* /регистрийн дугаар , утас: 9**************61116/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: 1989 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Эрдэнэт хот дахь Барилга угсралтын контор үйлдвэр бааз буюу бетон хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар, 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр хүртэл Орд пүүс-ийн хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар,1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 0******* дугаар сарын 24-ний хооронд Эрдэнэт барилга компанид нормчин, бетон армотурчнаар, 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 2*******-ны хооронд Орд пүүс-ийн хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг ************** оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ************** оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Я.

Гэрч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Я. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1989 оны 06 сард Дархан хотын ТМС-ийг бетон армотурчнаар төгсөөд 1989 оны 07 сард Эрдэнэт хот дахь Барилга угсарлтын контор үйлдвэр бааз буюу бетон хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар орж ажилласан.

Ажиллаж байх явцад улс орон зах зээлд шилжиж, Барилга угсралтын контор нь Орд пүүс болсон. Миний бие тухайн үед яг хэдэн онд Орд пүүс нэртэй болсныг тодорхой сайн санахгүй байна. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн архивын тушаал баримт мөн байгууллагын нэршил өөрчлөгдсөнөөс болоод боломжгүй байна. Миний бие тухайн үед 1989.07.13-ны өдрөөс 1990.12.20 өдөр хүртэл Эрдэнэт хот дахь Барилга угсралтын контор үйлдвэр бааз буюу бетон хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар, 1990.12.20-ны өдрөөс 1992.09.1*******-ны өдөр хүртэл Орд пүүс-ийн хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар 1992.10.21-ний өдрөөс 1993.0*******.24-ний хооронд Эрдэнэт барилга компанид нормчин, бетон армотурчнаар, 1993.06.22-ны өдрөөс 1994.03.2*******-ны хооронд Орд пүүс-ийн хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар ажиллаж байсан тушаалууд хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байдаг. Уг байгууллагын нэр өөрчилөгдсөн боловч угтаа нэг газар юм. Иймд намайг 1989.07.13-ны өдрөөс 1990.12.20 өдөр хүртэл Эрдэнэт хот дахь Барилга угсралтын контор үйлдвэр бааз буюу бетон хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар, 1990.12.20-ны өдрөөс 1992.09.1*******-ны өдөр хүртэл Орд пүүс-ийн хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар,1992.10.21-ний өдрөөс 1993.0*******.24-ний хооронд Эрдэнэт барилга компанид нормчин, бетон армотурчнаар, 1993.06.22-ны өдрөөс 1994.03.2*******-ны хооронд Орд пүүс-ийн хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Орхон аймгийн архивын хэлтсийн ************** оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаартай лавлагаа /хх-4/, 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 261483 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-*******-6/, Улсын барилгын *******ны харъяа, техник туслалцааны барилга угсралтын конторын даргын 1990 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн 328 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7-12/, гэрчийн мэдүүлэг /хх-13-14/, Орхон аймгийн Архивын хэлтсийн лавлагаа /хх-20-21/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Я.Одончимэг хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би 1989 оны 06 сард Дархан хотын ТМС-ийг бетон армотурчнаар төгсөж, 1989 оны 07 сард Эрдэнэт хот дахь Барилга угсарлтын контор үйлдвэр бааз буюу бетон хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар ажилд орсон. Ажиллаж байх явцад улс орон зах зээлд шилжиж Барилга угсралтын контор нь Орд пүүс болсон. Одоо өндөр насны тэтгэвэр гарах гэтэл тухайн үеийн архивын тушаал баримт мөн байгууллагын нэршил өөрчлөгдсөнөөс болоод боломжгүй байна. Миний тухайн үед 1989.07.13-ны өдрөөс 1990.12.20 өдөр хүртэл Эрдэнэт хот дахь Барилга угсралтын контор үйлдвэр бааз буюу бетон хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар, 1990.12.20-ны өдрөөс 1992.09.1*******-ны өдөр хүртэл Орд пүүс-ийн хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар, 1992.10.21-ний өдрөөс 1993.0*******.24-ний хооронд Эрдэнэт барилга компанид нормчин, бетон армотурчнаар, 1993.06.22-ны өдрөөс 1994.03.2*******-ны хооронд Орд пүүсийн хийц эдлэлийн салбарт бетон армотурчнаар ажиллаж байсан. Уг нь байгууллагын нэр л өөрчилөгдсөн болохоос нэг л байгууллагад ажилласан юм. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагч Я. хөдөлмөрийн дэвтэрт: ...1989 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улсын барилгын *******ны харьяа техник туслалцааны барилга угсралтын конторт авч ажиллуулаад 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Орд пүүс-ийн Барилгын хийц эзэлхүүний 3-р салбарт шилжүүлэн ажиллуулж, 1992 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэж, 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрдэнэт барилга компанид нормчиноор ажилд авч 1993 оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж, 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орд пүүс-ийн хийц эдлэлийн эзэлхүүний 3-р балбарт бетон арматурчинаар ажиллуулж 1994 оны 03 дугаар сарын 2*******-ны өдөр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны тамга тэмдгээр баталгаажуулан бичсэн,

мөн 1990 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн 328 дугаартай Улсын барилгын *******ны харьяа техник туслалцааны барилга угсралтын конторын даргын тушаалд: Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр /Орд пүүс болсонтой холбогдуулан/ хавсралт 1-д ажилчдыг ажлаас чөлөөлж, томилсон байх ба энэ нь инженер, дарга нарыг томилсон байгаа нь байгууллага зохион байгуулалтын өөрчлөлтөд орсныг нотолсон,

3. Орхон аймгийн Архивын тасгийн *******6 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар цалингийн лавлагаан-д Эрдэнэт хотын Техник туслалцаа барилга угсралтын конторын БҮБ-Арматур, механик цехэд ажиллаж байсан ******* Одонтуяагийн 2 жилийн цалингийн лавлагаанд: 1989 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал цалин авч байсныг тэмдэглэсэн,

4. Гэрч Д.: ...Я.Одончимэгтэй 1989 оноос Эрдэнэт хотын Техник туслалцаа барилга угсралтын конторт арматурын цехэд армартурчин аар 1994 он хүртэл хамт ажилласан. Байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Орд пүүс болсон. Дараа нь татан буугдсан. Барилга угсралтын контор нь том байгууллага байсан, 1, 2, 3 гээд цуваатай, цуваанууд нь биеэ даагаад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж байсан... гэсэн мэдүүлэг зэргээр түүний ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Иймд Я. хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

*******. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д заасныг баримтлан ******* /регистрийн дугаар /-ыг 1989 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Улсын барилгын *******ны харьяа техник туслалцааны барилга угсралтын конторт, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр хүртэл Орд пүүс-ийн Барилгын хийц эзэлхүүний 3-р салбарт, 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр хүртэл Эрдэнэт барилга компанид нормчиноор, 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 2*******-ны өдөр хүртэл Орд пүүс-ийн хийц эдлэлийн эзэлхүүний 3-р салбарт тус тус бетон арматурчинаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА