Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00077

 

 

 

 

2026 01 07 312/ШШ2026/00077

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг,******* гудамжид байрлах ******* ******* ХК-ийн *******т салбар /РД:******, утас:********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг,******* ****-р гудамжны **** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* /РД:******, утас:*********1/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 7,919,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн *******т салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Т. нь ******* *******тай 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр MN720030003095020692 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 7,238,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 812,232.48 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 1,435,894 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс 57,559 төгрөг, нийт 1,231,953.98 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу cap бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө удаа дараа хугацаанд нь төлөлгүй зөрчил үүсгэн 369 хоногоор хугацаа хэтрүүлж *******ыг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Т.аас зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 6,425,768 төгрөг, зээлийн хүү 1,435,894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,559 төгрөг, нийт 7,919,221 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Т. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т. нь ******* ******* ХК-иас нэхэмжилсэн 7,919,221 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн *******т салбар нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,919,221 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн *******т салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 7,919,221 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,658 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,829 төгрөгийг, төрийн сангаас 70,829 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн *******т салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 7,919,221 төгрөгийг хариуцагч Т. төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,658 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.аас 70,829 төгрөгийг, төрийн сангаас 70,829 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн *******т салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ