| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03938/И |
| Дугаар | 312/шш2026/00208 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2026/00208
2026 01 13 312/ШШ2026/00208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сумын Найрамдал багийн *******, ******* дүгээр байр *******7 тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: **************551512/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: 1*******86.08.18-ны өдрөөс 1**************0.07.20-ны өдөр хүртэл Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажилласан байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч ******* *******
Гэрч Д.*******, Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.******* /*******/ би Цагдаагийн дээд сургуульд элсэн суралцахаас өмнө Булган аймгийн Цагдан Сэргийлэх ангид 1*******86.08.18-ны өдрөөс сэргийлэгчээр ажиллаж байгаад 1**************0.07.20-ны өдрөөс Цагдан сэргийлэх дээд сургуулийн хуулийн ангид элсэн суралцсан. 2025 оны 8 дугаар сард Цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон ба дээрх 1*******86.08.18-ны өдрөөс 1**************0.07.20-ны өдрийг хүртэл сэргийлэгчээр ажилласан хугацааг ажлаас чөлөөлж, Цагдаагийн сургуульд явуулсан тушаал байхгүй үндэслэлээр Н.******* миний ажилласан хугацааг хассан. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилд тооцоогүй. 1*******86.08.18-ны өдрөөс 1**************0.07.20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажилласан хугацааг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу 1*******86.08.18-ны өдрөөс 1**************0.07.20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид надтай хамт ажиллаж байсан , нарыг асууж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08/1764 дугаартай лавлагаа /хх-4/, Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 26-05/1574 дугаартай лавлагаа /хх-5/, Нийгмийн лаатгалын Ерөнхий газрын Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуудас /хх-6/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8/, гэрчийн мэдүүлэг /хх-*******-11/, итгэмжлэл /хх-12/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Н.******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: би Цагдаагийн дээд сургуульд элсэн суралцахаас өмнө Булган аймгийн Цагдан Сэргийлэх ангид 1*******86.08.18-ны өдрөөс сэргийлэгчээр ажиллаж байгаад 1**************0.07.20-ны өдрөөс Цагдан сэргийлэх дээд сургуулийн хуулийн ангид элсэн суралцсан. 2025 оны 8 дугаар сард Цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 1*******86.08.18-ны өдрөөс 1**************0.07.20-ны өдрийг хүртэлх хугацаа нь ажилласан жилд тооцогдоогүй. Иймд дээрх хугацаанд сэргийлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.
2. Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 26-05/1574 дугаар албан бичигт: Н.*******ийг Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын Цагдан Сэргийлэх ерөнхий газрын даргын 1**************0 оны 0******* дүгээр сарын 11-ний өдрийн б/64******* дүгээр тушаалаар 1**************0 онд Цагдан сэргийлэхийн дээд сургуулийн хуулийн ангид 1**************0 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс сонсогчоор элсүүлэн суралцуулсан тухай тэмдэглэсэн,
3. Тагнуулын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08/1764 дугаартай лавлагаанд: ******* ******* нь УЦСЕГ-ын 1*******86 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн б/*******85 дугаар тушаалаар Булган аймгийн ЦС ангид сэргийлэгчээр 08 дугаар сарын 18-ны өдрөөс томилогдсон тухай,
4. мөн дээрх лавлагаатай хамт Н. *******ийг ...Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр 1*******86 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1**************0 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 жил 11 сар 2 хоног ажилласан гэж тодорхойлон Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А., Ажилласан жилийн тооцоог гаргасан хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г. нарын гарын үсэг, байгууллагын тамгаар баталгаажуулан ирүүлсэн байна.
5. Гэрч Д.*******: Би 1*******80 оноос Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажиллаж байхад Н.Жавлхантөгөлдөр нь 1*******86-1**************0 онд сэргийлэгчээр орж ажилласан. Ингээд 1**************0 оны 08 дугаар сард Цагдаагийн дээд сургуульд ороод явсан гэсэн мэдүүлэг,
6. Гэрч Д.*******гийн : би 1*******80-2003 онд Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид мөрдөнгийн постон дээр гардаг байсан. Н.******* нь 1*******86-1**************0 онд Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид цагдаагаар ажиллаж байсан. 1**************0 онд Цагдаагийн сургуульд явах боллоо гээд орж ирж байсан. Сургуулиа төгсөж ирээд эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр Н.******* нь 1*******86 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1**************0 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ийг 1*******86 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1**************0 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА