Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00078

 

 

 

 

2026 01 07 312/ШШ2026/00078

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****-р хороо, ******* хороолол, Хатанбаатар Магсаржав ***** давхрын хэсэгт байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:*******, утас:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******** баг, ********** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******, утас:********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 720,965.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.******* 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30 хоногт эргүүлэн төлөх нөхцөлөөр авсан. Манайхаас 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр удаа дараа залгасан ч ихэнхдээ утсаа авахгүй, харин боломж алга орой хийнэ, 20-ны цалин дээрээс зээлээ хаана, цалин буухаар хийнэ гэх мэт зээл эргэн төлөлтийн хуваарь тохирсон ч нэг ч зээлийн эргэн төлөлт хийхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 330,000 төгрөг, зээлийн хүү 329,602.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,363.73 төгрөг, нийт 720,965.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.******* нь ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 720,965.92 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 720,965.92 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 720,965.92 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,853 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 10,926.5 төгрөгийг, төрийн сангаас 10,926.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 720,965.92 төгрөгийг хариуцагч С.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,853 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 10,926.5 төгрөгийг, төрийн сангаас 10,926.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ