| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03640/И |
| Дугаар | 312/шш2026/00209 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2026/00209
2026 01 13 312/ШШ2026/00209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Амарын гудамжид байрлах ******* ******* ХК-ийн /регистрийн дугаар *******, утас: *******/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: **************г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн А.******* нь ******* *******тай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 11-ний 3007/2024 тоот "******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ"-ний дагуу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр МN450030003095018171 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 50 000 000.00 /тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 12.0 хувийн хүүтэйгээр, 30-н сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. А.*******гийн *******инд учруулсан хохирол 36,741,769.00 /гучин зургаан сая долоон зуун дөчин нэгэн мянга долоон зуун жаран ес/ төгрөгийг гаргуулахаар 2025.10.02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч болох А.******* нь тус хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.******* /РД:*******/ нь хаана оршин суудаг /амьдардаг/ нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-3/, итгэмжлэл /хх-4/, зээлийн гэрээний хуулбар /хх-7-15/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* ******* ХХК, хүсэлтийн үндэслэлээ: ...А.******* нь ******* *******тай 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3007/2024 тоот "******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ"-ний дагуу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр МN450030003095018171 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 50 000 000.00 төгрөгийн зээлийг жилийн 12.0 хувийн хүү, 30 сарын хугацаатай авсан. А.*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 312/Ш32025/08394 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд А.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Зээлдэгч А.******* нь Тус *******тай 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3007/2024 тоот "******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ" байгуулж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр МN450030003095018171 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээний дагуу 50 000 000.00 төгрөгийн зээл авсан болох нь нотлогдож байна.
Одоогийн байдлаар нийт 36 441 806 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болох нь зээлийн дансны хуулгаар мөн нотлогдсон.
3. ******* ******* нь Тус шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А.*******д холбогдуулан 36 741 769 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч гадаад улсад оршин сууж байгаа гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9., 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. А.*******г иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Сартуул овогт **************г /регистрийн дугаар: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан **************г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* ******* ХХК-д /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвжаргал, утас: *******/-т мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА