| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03272/И |
| Дугаар | 312/шш2026/00210 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2026/00210
2026 01 13 312/ШШ2026/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань багт байрлах ******* банк ХК-ийн Орхон салбар, Сансар тооцооны төв /регистрийн дугаар:*******, утас: *******/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Л.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн Орхон салбар, Сансар тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пагмадулам
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* банк ХК-ийн Орхон салбар, Сансар тооцооны төв нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* банкны Орхон салбарын Сансар тооцооны төвөөс 2022 оны 04 дугаар сарын 06-ны өдөр цалингийн зээлийн эрх нээж зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.
Зээлдэгч Л.******* нь ******* банкны Орхон салбарын Сансар тооцооны төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/47680155 дугаартай зээлийн гэрээ, БГ/47680155 тоот барьцааны гэрээ байгуулан 3,000,000 /Гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийн эрхийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/48590640 дугаартай зээлийн гэрээ, БГ/48590670 тоот барьцааны гэрээ байгуулан эрхийн хүрээнд 240 000 /Хоёр зуун дөчин мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, 2022 оны 09 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/49130264 дугаартай зээлийн гэрээ, БГ/49130264 тоот барьцааны гэрээ байгуулан эрхийн хүрээнд 170 000 /Нэг зуун далан мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй, 2022 оны 11 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/49455059 дугаартай зээлийн гэрээ, БГ/49455059 тоот барьцааны гэрээ байгуулан эрхийн хүрээнд 190,000 /Нэг зуун ерэн мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр нийт 4 удаагийн 3,000,000 төгрөгийн цалингийн зээлийн эрхийн хүрээнд зээлж авсан. Зээлдэгч Л.Ганблолд нь Зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой дүнгээс дараах төлбөрийг төлөөгүй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 1,363,479.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 366,065.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 46,934.83 төгрөг. Нийт: 1,776,479.85 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Л.******* нь ******* банкнаас зээл авах үед оршин сууж байгаа хаяг нь Орхон аймаг Баян- Өндөр сум 22-р баг Яргуйт ОВ гэсэн хаягтай зээлийн гэрээ байгуулж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус холбоо барих боломжгүй байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, итгэмжлэл /хх-5-8/, зээлийн гэрээний хуулбар /хх-9-34/, барьцааны гэрээ /хх-35-46/, зээлийн өргөдөл /хх-47-53/, зээлийн дансны хуулга /хх-59-60/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* банк ХК-ийн Орхон салбар хүсэлтийн үндэслэлээ: ...Зээлдэгч *******гийн ******* нь ******* банкны Орхон салбарын Сансар тооцооны төвөөс 2022 оны 04 дугаар сарын 06-ны өдөр цалингийн зээлийн эрх нээж зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. гэжээ.
2. Зээлдэгч Л.******* нь тус банкнаас 2022 оны 04 дзгээр сарын 06-ны өдөр ЗГ/47680155 дугаар зээлийн гэрээгээр 3 000 000 төгрөгийн цалингийн зээл авч, одоо зээлийн үлдэгдэлтэй байгаа болох нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ-48590640 дугаартай, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ-49130264 дугаартай, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-49455059 дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн БГХ/47680155 дугаар барьцааны гэрээ, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн БГХ/48590640 дугаар барьцааны гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БГХ/49130264 дугаар барьцааны гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн БГХ/4955059 дугаар барьцааны гэрээ, зээлийн хүсэлтүүд, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна.
3. *******гийн *******ыг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигон овогт *******гийн *******ыг /регистрийн дугаар: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Л.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* банк ХК-ийн Орхон салбар Сансар тооцооны төв /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пагмадулам, утас: *******/-т мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА