| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03530/И |
| Дугаар | 312/шш2026/00211 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2026/00211
2026 01 13 312/ШШ2026/00211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байрлах ******* банк ХК-ийн *******т салбар /регистрийн дугаар:*******, утас: *******/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ж.*******-******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн *******т салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* банк ХК-ийн *******т салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* овогтой *******-******* нь тус банктай 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1130114872 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 /Хорин таван сая/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 14,4 хувийн хүутэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 312/Ш32025/08242 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих ******* овогтой *******-******* /РД:*******/-ийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, дансны хуулга /хх-5-8/ зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-9/, зээлийн гэрээний хуулбар /хх-10-11/, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэсэхгүй болгосон тухай 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 312/ШЗ2025/08242 дугаартай захирамж /хх-12-13/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-16/, зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* банк ХК-ийн *******т салбар хүсэлтийн үндэслэлээ: ...*******ы *******-*******тэй 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1130114872 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 14,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс гэрээний үүрэг зөрчиж эхэлсэн. Тус банк зээлийн үүргийг гүйцэтгүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 312/Ш32025/08242 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Ж.*******-******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Зээлдэгч Ж.*******-******* тус банкнаас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1130114872 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, 365 хоногийн хугацаатай 14,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан болох нь тус гэрээгээр нотлогдож байна.
3. Ж.*******-******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Өөлд овогт *******ы *******-******* /регистрийн дугаар: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан *******ы *******-******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* банк ХК-ийн *******т салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах, утас: *******, /-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА