Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 312/шш2026/00212

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 14 312/ШШ2026/00212

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байрлах ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар /регистрийн дугаар:*******, утас: *******/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: А.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч А.******* нь зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй, холбогдож чадахгүй байна. Түр оршин суух албан хаяг дээрээ амьдрахгүй байна. ******* банктай байгуулсан 2010111877 тоот зээлийн гэрээний 5.1, 6.2.3 дахь заалтуудыг зөрчсөн. Зээлдэгч А.******* нь зээл авах үедээ Зэвсэгт хүчний 186-р ангид ажиллаж байсан. Иймд зээлдэгч А.******* эрэн сурвалжлуулж өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2010111877 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний хуулбар, А.******* иргэний үнэмлэхний цахим лавлагаа, Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 312/ШЗ2025/06099 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 2-11/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хаан банк ХК-ийн Орхон салбар хүсэлтийн үндэслэлээ:... А.******* нь зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй, холбогдож чадахгүй байна. Түр оршин суух албан хаяг дээрээ амьдрахгүй байна. ******* банктай байгуулсан 2010111877 тоот зээлийн гэрээний 5.1, 6.2.3 дахь заалтуудыг зөрчсөн. Зээлдэгч А.******* нь зээл авах үедээ Зэвсэгт хүчний 186-р ангид ажиллаж байсан. Иймд зээлдэгч А.******* эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

2. Зээлдэгч Боржигон овогт ******* ******* тус банкнаас 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2010111877 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-гээр 10 000 000 төгрөгийн өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан байх ба зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

3. Боржигон овогт ******* ******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Хүсэлт гаргагч Хаан банк ХК-ийн Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар: УК99102822/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон Хаан банк ХК-ийн Орхон салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах, утас: *******/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Хаан банк ХК-ийн Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА