Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00079

 

 

 

 

2026 01 07 312/ШШ2026/00079

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, Ерөнхий сайд ******* гудамж өөрийн байранд байрлах ******* ******* ХК /РД:********, утас: ****************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, 48-р гудамжны 3 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**********, утас:*********/,

 

Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум, 1-р баг, тариаланчид 1-р гудамжны 4 тоотод оршин суух, ******* ******* /РД:*******, утас:********/ нарт холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 2,945,301.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******Банк нь харилцагч Б.*******, Ч.******* нартай 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1790018245 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 14,600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулаптаар олгосон. ******* *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн *******инд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 668 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгч Б.*******, Ч.******* нар нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан 1790018245 дугаартай барьцаат зээлийн гэрээг цуцалж, Б.*******, Ч.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2,945,301.02 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ******* *******наас нэхэмжилсэн 2,945,301.02 төгрөгийг төлж барагдуулна. Уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нинжбадгар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* *******наас Ч.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,945,301.02 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.*******аас татгалзаж байгаа тул Ч.*******ээс нэхэмжлэлийн шаардлага болох 2,945,301.02 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ч.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,945,301.02 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******аас татгалзаж, хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2,945,301.02 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нинжбадгар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,075 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс 31,037.5 төгрөгийг, төрийн сангаас 31,037.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2,945,301.02 төгрөгийг хариуцагч Ч.******* төлөхийг бүхэлд нь зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,075 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс 31,037.5 төгрөгийг, төрийн сангаас 31,037.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ