| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03323/И |
| Дугаар | 312/ШШ2026/00080 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2026/00080
2026 01 07 312/ШШ2026/00080
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, Амарын гудамжид байрлах ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар /РД:***********7, утас:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг бүстийн 8-р гудамжны 814 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**********, утас:****************/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 20,022,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн О.******* нь ******* банктай байгуулсан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3007/2025-94000060940 тоот ******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр МN340030003095036993 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 19,145,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш зээлийн үндсэн төлбөрөөс 1,211,476.71 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 1,256,778.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,695.14 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх ёстой хэдий ч төлөлгүй 233 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч О.*******оос зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. О.*******оос үндсэн зээл 17,933,523 төгрөг, зээлийн хүү 2,034,693 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,976 төгрөг, нийт 20,022,193 төгрөгийг гаргуулж ******* банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.******* нь ******* банкнаас нэхэмжилсэн 20,022,193 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч О.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,022,193 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 20,022,193 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,061 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 129,030.5 төгрөгийг, төрийн сангаас 129,030.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 20,022,193 төгрөгийг хариуцагч О.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,061 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.*******оос 129,030.5 төгрөгийг, төрийн сангаас 129,030.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ