Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/шш2026/00277

 

 

 

 

 

 

 

2026 01 19 312/ШШ2026/00277

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байрлах, ******* банк ХК-ийн Орхон пирамид тооцооны төв /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 38 283 181 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нэмэхжаргал

Хариуцагч Н.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Орхон пирамид тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Нямаанямбуу овогтой ******* /РД:*******/ 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* банктай ЗГ4015139877 дугаарт цалингийн зээлийн гэрээ байгуулан 50,000,000.00 /Тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай цалингийн зээл, 2024оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1729476872553 дугаартай зээлийн эрхтэй кредит картын гэрээ байгуулан 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн картыг жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай тус тус авсан болно.

Хариуцагч Нямаанямбуу овогтой ******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. ЗГ4015139877 дугаарт зээлийн гэрээний үүрэгт төгрөгөөр:

Үндсэн зээлийн төлбөр

34,543,851.78 төгрөг

Үндсэн хүү

1,468,275.6 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү

39,777.78 төгрөг

Нийт дүн

36,051,905.16 төгрөг

2. ЗГ1729476872553 дугаарт кредит картын гэрээний үүрэгт төгрөгөөр:

Үндсэн зээлийн төлбөр

2,195,616.77 төгрөг

Үндсэн хүү

35,659.38 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү

0 төгрөг

Нийт дүн

2,231,276.15 төгрөг

Бүгд 38,283,181.31 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн хамт Нямаанямбуу овогтой *******өөс гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Миний бие Н.******* нь 2024.10.20-ны өдөр голомт банкнаас 50,000,000 төгрөг зээлсэн болно. Өнөөдрийн байдлаар 34,543,851.78 төгрөгийн зээл үлдсэн ба кредит карттай нийлээд 38,283,181.31 төгрөгийг 18 сарын хугацаанд хувааж төлнө... гэсэн.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, зээл болон барьцааны гэрээ /хх-4-6/, кредит картын гэрээ /хх-7-9/, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10/, зээл хүсэлтийн мэлээлэл /хх12-14/, зээлийн дансны хуулга /хх-17/, кредит картын хуулга /хх-18-27/, хүү тооцооллын хүснэгт /хх-28-29/, итгэмжлэл /хх-30/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-31/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч Нямаанямбуу овогтой ******* /РД:*******/ 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* банктай ЗГ4015139877 дугаарт цалингийн зээлийн гэрээ байгуулан 50,000,000.00 /Тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай цалингийн зээл, 2024оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1729476872553 дугаартай зээлийн эрхтэй кредит картын гэрээ байгуулан 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн картыг жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай тус тус авсан.

Зээлдэгч нь ЗГ4015139877 дугаарт зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн төлбөр 34,543,851.78 төгрөг, үндсэн хүү 1,468,275.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,777.78 төгрөг, нийт 36,051,905.16 төгрөг.

ЗГ1729476872553 дугаарт кредит картын гэрээний үүрэгт: үндсэн зээлийн төлбөр 2,195,616.77 төгрөг, үндсэн хүү 35,659.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 2,231,276.15 төгрөг. Нийт дүн 38,283,181.31 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд ******* *******өөс 38,283,181.31 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагийн тайлбар, татгалзлын агуулга: ******* банктай ЗГ4015139877 дугаарт цалингийн зээлийн гэрээ байгуулан 50,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан үнэн. Би зээл авснаасаа хойш зээлийн төлбөрийг асуудалгүй төлж ирсэн. 2025 оны 08 дугаар сараас хойш төлөлт хийж чадаагүй. Би зээлийн мөнгөн дээр маргаан байхгүй, төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин бүхэлд нь 38,283,181.31 төгрөгийг төлөх боломжгүй. Цалингийн зээлийн төлбөр сар бүр 2,300,000 төгрөгийг төлдөг байсан ба энэ мөнгөн дүнгээрээ сар бүр төлөөд явах хүсэлтэй байна... гэсэн тайлбар гаргасан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч Н.******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* банктай ЗГ4015139877 дугаарт цалингийн зээлийн гэрээ байгуулан 50,000,000.00 /Тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай цалингийн зээл, 2024оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1729476872553 дугаартай зээлийн эрхтэй кредит картын гэрээ байгуулан 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн картыг жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан байна.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй.

  5. Нэхэмжлэгч ******* банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, хариуцагч гэрээнд зааснаар зээл болон хүүг буцаан төлөх үүргийг хүлээжээ.

 

6. Хариуцагч Зээлийн гэрээний үүргийг 2025 оны 08 дугаар сараас эхлэн биелүүлээгүй гэж тайлбарласан бөгөөд. Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******өөс улсын тэмдэгтийн хураамжаар 349 366 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 208 дугаар зүйлийн 208.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.*******өөс 38,283,181.31 төгрөг гаргуулан ******* банк ХК-ийн Орхон пирамид тооцооны төвд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 306 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Мөнхсайханаас улсын тэмдэгтийн хураамжаар 183 901 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Орхон пирамид тооцооны төвд олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА