| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/01089/и |
| Дугаар | 318/ШШ2025/00993 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 318/ШШ2025/00993
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Пгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.С оролцов.
Нэхэмжлэгч Д.П“хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие .... онд төрсөн, .... настай. Би 1989 онд АУДуС-ийн эрүүл ахуйч эмч мэргэжлээр төгсөж ирээд Аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалаар АЦХССтанцад томилогдсон. 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хими бактериологийн лаборант, шил угаагчаар ажилласан. Дараа нь 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус газрын эрүүл ахуйч бага эмчээр, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хүүхдийн эрүүл ахуйч бага эмчээр ажиллаж байсан. Улмаар Увс аймгийн Өндөрхангай сум дахь ариун цэврийн группын эрүүл ахуйч бага эмчээр 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орон тооны цомхотголоор ажлаас гарсан боловч хүүхэд 1 нас хүрээгүй байсан учир 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл лаборантаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд ажиллаж байсныг нотлох хугацааны ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч нийгмийн даатгалын газраас болон архивын газраас лавлагаа хүсэхэд АЦХССтанцын 1989-1991 оны тушаал цалингийн баримт шилжиж ирээгүй гэсэн хариуг өгсөн. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон гарсан тушаал эх хувиараа байгаа боловч заавал лавлагаа шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан миний 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ариун цэврийн халдвар судлалын станцад эрүүл ахуйч бага эмч, шил угаагчаар, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ... аймгийн .... сумын Сум дундын эмнэлгийн ариун цэврийн халдвар судлалын группт эрүүл ахуйч бага эмч, лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 252 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 381 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Ариун цэврийн халдвар судлалын станцын даргын 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаар “Түр хугацаагаар ажилд томилох тухай” тушаал, 1990 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар “Эрүүл ахуйч бага эмч түр хугацаагаар ажиллуулах тухай” тушаал, 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар “Ажилд түр томилох тухай” тушаал, 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 1993 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар “Чөлөө олгох тухай” тушаал, 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажилд түр томилох” тухай тушаал, 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 83 тоот тушаалын хавсралт гэх баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Д.Д, М.С, С.С нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр, Увс аймгийн .... сумын Сум дундын эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга хийсэн тухай акт, эрүүл ахуй халдвар судлалын хяналтаас өгсөн үүрэг биелүүлэх төлөвлөгөө, илрүүлсэн зөрчлийн тухай протокол, Увс аймгийн ... сум дахь сум дундын эмнэлгийн 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар “Ясли цэцэрлэгийн хүүхдүүдий эрүүл мэнд болон эрүүл ахуйд хийсэн үзлэгийн дүнгийн тухай, Увс аймгийн ... сумын Ардын хурлын тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар мэдэгдэл, тус сумын Ардын хурлын 2-р чуулганаар эмнэлгийн байгууллагын ажилтай холбогдон гарсан санал шүүмжлэлийн дагуу зохиосон ажлын тухай тэмдэглэл, 2 ширхэг фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Д.Д, С.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 185 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн ....сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 1993 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Чөлөө олгох тухай” тушаал, 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажилд түр томилох” тухай тушаал зэрэг баримтыг Увс аймгийн Архивын хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.П-ийн 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... аймгийн Ариун цэврийн халдвар судлалын станцад эрүүл ахуйч бага эмч, шил угаагчаар, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ... аймгийн ... сумын Сум дундын эмнэлгийн ариун цэврийн халдвар судлалын группт эрүүл ахуйч бага эмч, лаборантаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.П-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ... аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 252 дугаар зөвлөмжийн хуудсанд: ... аймгийн Ариун цэврийн халдвар судлалын станцын 1989-1991 оны тушаал, цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул ажилласан хугацааг тооцох боломжгүй байна. Иймд ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөж байна гэжээ.
3.2. ..аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 185 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Д.П-ийн 1994 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал .. аймгийн ... сумын Хүн эмнэлэгт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.
3.3. АУДуС-ийн захиргаанаас Д.П-д 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “...1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр АУДуС-ийн эрүүл ахуйч бага эмчийн ангид элсүүлэв, 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эрүүл ахуйч бага эмчийн мэргэжил эзэмшиж төгссөн тул ЭХЯ-ны боловсон хүчин захиргааны мэдэлд шилжүүлэв, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын мэдэлд эрүүл ахуйч бага эмчээр ажиллуулахаар томилов, 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдөр сургууль төгсөж ирсэн тул АЦХСС-ын мэдэлд томилов, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр АЦХСС-д шил угаагчаар ажиллуулав, 1990 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүнсний эрүүл ахуй бага эмчээр ажиллуулав, 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өндөрхангай сум дахь ариун цэврийн халдвар судлалын группт эрүүл ахуйч бага эмчээр томилов, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Ариун цэврийн .... сумын Хүн эмнэлэгт группын эрүүл ахуйч бага эмчээр ажиллуулав, 1995 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орон тооны цомхотголоо ариун цэврийн бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгээр 5 жил 8 сар 16 хоног ажилласнаар тооцов” гэсэн бичилтүүд хийгджээ. Тухайн хөдөлмөрийн дэвтэр зөсваргүй, зөрчилгүй байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.
3.4. ... аймгийн Ариун цэврийн халдвар судлалын станцын даргын 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаар “Түр хугацаагаар ажилд томилох тухай” тушаалаар Д.П-г эрүүл ахуйч бага эмчээр 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс томилсон, 1990 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар “Эрүүл ахуйч бага эмч түр хугацаагаар ажиллуулах тухай” тушаалаар Д.П-г хүнсний эрүүл ахуйч бага эмчээр 1990 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс ажиллуулсан, 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар “Ажилд түр томилох тухай” тушаалаар эрүүл ахуйч бага эмч Д.П-г 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлж, хүүхдийн эрүүл ахуйч баг эмчийн Х.А-ийн оронд 6 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулсан, 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар ...сум дахь ариун цэврийн группын эрүүл ахуй бага эмч Н.нь өндөр насны тэтгэвэрт гарсан тул Д.П-г эрүүл ахуйч бага эмчээр 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсон, ... аймгийн ...сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 1993 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар “Чөлөө олгох тухай” тушаалаар эрүүл ахуйч Д.П-д 1993 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон, 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар бага эмч Д.П-г 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсөн, 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажилд түр томилох” тухай тушаалаар бага эмч Д.П-г 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн лаборантаар түр ажиллуулсан байна. Эдгээр тушаалууд нь нэхэмжлэгчийн 1989-1995 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв. Мөн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтаар илрүүлсэн зөрчлийн тухай протокол, Увс аймгийн .... сум дахь сум дундын эмнэлгийн 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар “Ясли цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэнд болон эрүүл ахуйд хийсэн үзлэгийн дүнгийн тухай, Увс аймгийн ... сумын Ардын хурлын тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар мэдэгдэл, тус сумын Ардын хурлын 2-р чуулганаар эмнэлгийн байгууллагын ажилтай холбогдон гарсан санал шүүмжлэлийн дагуу зохиосон ажлын тухай тэмдэглэлд нэхэмжлэгчийн нэр, албан тушаалын байдал тусгагдсан байх тул эдгээр баримтыг хэрэгт хамаарна гэж үзэв. 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 83 тоот тушаалын хавсралтын тушаал нь хэрэгт авагдаагүй байх боловч хавсралтад “бага эмч П, П нарыг АЦХССтанцад” мэдэлд шилжүүлсэн байх тул хавсралтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.
3.5. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд: Д.П-ийн 1995 оны 3-6 дугаар сар, 9-10 сард Увс аймгийн .... сумын Хүн эмнэлэгт ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлжээ.
3.6. Д.Пүрэвхүүгийн ХААТР-1 маягтад түүний АУДуС-д суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.
3.7. Нэхэмжлэгч Д.П-ээс ирүүлсэн 2 ширхэг фото зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул хэрэгт хамааралгүй гэж үзэв.
3.8 Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д, М.С, С.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь М.С-г гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Д.Д “Би Увс аймгийн Ариун цэвэр судлалын станцад 1974 онд эрүүл ахуйчаар ажилд орж байсан. 1995 оноос тус станц нь Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газар нэртэй болсон ба 1998 онд Эрүүл мэндийн газар гэх нэртэй болсон бөгөөд би тус газруудад дүн бүртгэгч, халдвар судлаач, арга зүйч бага эмчээр ажиллаж байгаад 2015 онд тэтгэвэртээ гарсан юм. Д.Пнь 1989 онд тус станцад эрүүл ахуйчаар ажилд орж ажиллаж байгаад 1991 онд Увс аймгийн Өндөрхангай сум руу шилжин явж ажпаас гарсан. Д.Пнь 1989-1991 онд Увс аймгийн Ариун цэвэр судлалын станцад надтай хамт ажиллаж байсан нь үнэн болно” гэж, гэрч С.С “Би Увс аймгийн Ариун цэвэр судлалын станцад 1988 онд бичээчээр ажилд орж 1995 он хүртэл ажилласан. 1995 оноос тус станц нь Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газар нэртэй болсон ба 1998 оноос Эрүүл мэндийн газар гэх нэртэй болоход би бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад 2023 онд тэтгэвэртээ гарсан юм. Д.Пнь 1989 оны 7 дугаар сард тус станцад эрүүл ахуйчаар ажилд орж ажиллаж байгаад 1991 онд Увс аймгийн Өндөрхангай сум руу шилжин явж ажлаасаа гарсан.” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь дээрх хэрэгт ач холбогдолтой, хамаара гэж үзсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.
4. Увс аймгийн Ариун цэврийн халдвар судлалын станцын даргын 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар “Ажилд түр томилох тухай” тушаалаар эрүүл ахуйч бага эмч Д.П-г 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлж, хүүхдийн эрүүл ахуйч бага эмчийн Х.А-ийн оронд 6 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулсан байна. Дараа нь Д.П-г үргэжлүүлэн ажиллуулах талаар тушаал гараагүй хэдий ч Увс аймгийн ...сумын Ардын хурлын тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар мэдэгдэлд П, С нарт санал шүүмжлэлийн дагуу ажлаа хийхийг зөвлөе гэсэн цохолт хийсэн байх тул нэхэмжлэгчийг 1990 оны 9-12 сард ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
5. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах гол үндэслэл нь 1995 оноос хойш түүний нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа байдаг бөгөөд уг хугацаанаас хамааран ажилласан жилийг тооцдог. Иймд нэхэмжлэгч Д.П-ийн ажиллаж байсан байсан байдлыг Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд дурдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар буюу 1995 оны 3-6 дугаар сар, 9-10 сард Увс аймгийн ... сумын Хүн эмнэлэгт ажиллаж байсан гэж үзэж, нэхэмжлэлээс үлдэх нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч Д.Пнь 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ариун цэврийн халдвар судлалын станцад эрүүл ахуйч бага эмч, шил угаагчаар, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал, 1995 оны 3-6 дугаар сар, 9-10 сард Увс аймгийн ... сумын Сум дундын эмнэлгийн ариун цэврийн халдвар судлалын группт эрүүл ахуйч бага эмч, лаборантаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 381 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Ариун цэврийн халдвар судлалын станцын даргын 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаар “Түр хугацаагаар ажилд томилох тухай” тушаал, 1990 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар “Эрүүл ахуйч бага эмч түр хугацаагаар ажиллуулах тухай” тушаал, 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар “Ажилд түр томилох тухай” тушаал, 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн ... сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 1993 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар “Чөлөө олгох тухай” тушаал, 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажилд түр томилох” тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Д.Д, С.Са нарын мэдүүлэг, Увс аймгийн .. сумын Сум дундын эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга хийсэн тухай акт, эрүүл ахуй халдвар судлалын хяналтаас өгсөн үүрэг биелүүлэх төлөвлөгөө, илрүүлсэн зөрчлийн тухай протокол, Увс аймгийн .... сум дахь сум дундын эмнэлгийн 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар “Ясли цэцэрлэгийн хүүхдүүдий эрүүл мэнд болон эрүүл ахуйд хийсэн үзлэгийн дүнгийн тухай, Увс аймгийн ... сумын Ардын хурлын тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар мэдэгдэл, тус сумын Ардын хурлын 2-р чуулганаар эмнэлгийн байгууллагын ажилтай холбогдон гарсан санал шүүмжлэлийн дагуу зохиосон ажлын тухай тэмдэглэл, Д.Д, С.Снарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
7. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .....овогт Д.Пгийн 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ариун цэврийн халдвар судлалын станцад эрүүл ахуйч бага эмч, шил угаагчаар, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал, 1995 оны 3-6 дугаар сар, 9-10 сард Увс аймгийн .... сумын Сум дундын эмнэлгийн ариун цэврийн халдвар судлалын группт эрүүл ахуйч бага эмч, лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч .... овогт Д.Пгийн 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ариун цэврийн халдвар судлалын станцад эрүүл ахуйч бага эмч, шил угаагчаар, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал, 1995 оны 3-6 дугаар сар, 9-10 сард Увс аймгийн .... сумын Сум дундын эмнэлгийн ариун цэврийн халдвар судлалын группт эрүүл ахуйч бага эмч, лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ