Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 502

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч/хохирогч М.Ш,

шүүгдэгч/хохирогч Г.З нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт М-н Ш, ____ овогт Г-н З нарт холбогдох _____________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Г.З нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а-94 тоотод М.Ш-тэй маргалдан улмаар түүнийг зодож, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч М.Ш нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а-94 тоотод Г.Зтай маргалдан улмаар түүнийг зодож, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ш мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Змэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ш мэдүүлэхдээ:

“...Миний биед учирсан гэмтлийг З учруулсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Змэдүүлэхдээ:

“...Ш бид сайн дураар эвлэрсэн. Надад одоо Шөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Зын өгсөн:

“...Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн байгаа. Надад өөр санал хүсэлт алга, гомдол ч алга, гарсан эмчилгээний зардал гээд байх сүртэй юм байхгүй, цацлага, толгойны эм авч байсан, гэхдээ энэ зардлыг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 66-67/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Шийн өгсөн:

“...Би 2017 оны 11 сарын 03-нд өөрийн найз Ш /Жиши гэж дууддаг/ болон бусад найзуудын хамт РС тоглож байгаад гэртээ харьсан байсан, тэгсэн манай дүү Б 04-ний 00 цаг өнгөрч байхад миний 89996761 дугаар руу өөрийн 88035833 дугаараас залгаад “хүмүүстэй муудалцаад байна, хүрээд ир” гэсэн. Тэгээд би найз Шийн хамт гэрээс гараад хороололд 23а байрны урд байдаг Цэ пабын гадаа очиход маргалдсан хүмүүс нь явчихсан, харин манай дүү, Б, З нар бөөндөө байж байсан. Тэд нар нилээн согтуу байсан, найз Ш бид хоёр архи дарс уугаагүй байсан, тэгээд би найзтайгаа гэр рүүгээ явсан. Тэгсэн Б хаана байна гэж утсаар асуусан. Б 8806-тай дугаараас ярьсан. Бтэй яриад дуусангуут З зөрүүлээд өөрийнхөө утсаар ярьсан. Би Зын дугаарыг мэддэггүй, утсаа авсан чинь З байсан. Над руу 12-13 минут ярьж хэл амаар доромжилж хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би яагаад ингээд байгаа юм бол очиж уулзъя даа гээд Бийнх рүү очсон, Ш найзтайгаа очсон. Тэднийд орсон Б, З, З гэх хүүхэд хамт архи уугаад сууцгааж байсан. Би яагаад над руу ингэж яриад байгаа юм гээд Зын урд очоод зогсонгуут З босож ирээд гартаа байсан юмаа тавиад намайг цохиод, барьж аваад боосон. Нөгөө З гэх залуу миний гараас бариад авсан. Манай найз болиоч гэхэд Б тэврээд булан руу аваад явсан. З намайг заамдаж боож түрж түлхээд дараад буйдан дээр унасан. Надад Зыг цохих завдал гараагүй. Би боогоод байсан гарыг нь тавиулах гээд чадаагүй, нэг мэдсэн цус нөжтэйгээ холилдоод сэрсэн. Би сэрэхэд З манай найз руу ч, над руу ч дайраад намайг цохиод авсан. Би найзтайгаа тагтан дээр гарч байгаад цагдаа дуудсан. З цонх цохиод орилж хашгираад агсраад байсан. Цагдаа дуудахыг сонсоод намайг цохь, би яах ч үгүй энэ тэр гээд байсан. Тэгээд цагдаа ирсэн. Цагдаа орж ирээд юу болсон гэхэд З “би зодсон, би агсам тавьсан” гээд тэгээд цагдаа нар аваад явсан. Би найзтайгаа гэмтэл явсан, цагдаа намайг гэмтэл явж үзүүлээд, цагдаа руу очоорой гэж хэлсэн. Би гэмтэлд үзүүлчихээд, цагдаа дээр ирж өргөдөл өгчихөөд явсан. Миний хамар хугарсан, хагалгаа хийлгэж чадаагүй байна, хагалгаа хийж хугарлыг янзална гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 69-70/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Зын өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 03-ны 19-20 цагийн үед би эхлээд найз Бтэй тэдний гэрийн үүдэнд тамхи татаад зогсож байсан, тэгээд гэрт нь орсон. Гаднаас 2 том савтай пиво авч бид 2 хувааж уусан. Эхнийхийг нь ууж байхад Бийн утас дугараад “Гэртээ байна, Зтой байна” гэж ярьж дуусчихаад надад “Б байна” гэж хэлсэн. ...Тэгсэн удалгүй Бийн ах Ш найзтайгаа хүрээд ирсэн. Мэндийн зөрүүгүй над руу уурлаад асаад та нар дүү зодууллаа гээд байсан. Тэнд байсан Б бид 2 луу асах маягтай байсан, тэгээд маргалдсан. Тэгээд байж байгаад надаас нэг юм аваад өгчих гээд байсан. Би мөнгө төгрөг алга чадахгүй гэхэд хэгжүүрхээд байгаа юм уу, ахтайгаа Левальд үзэх юм уу гээд байсан, би түүнийг нь зодолдох юм уу гээд байна гэж ойлгосон. Тэгээд Б намайг өмөөрөөд Шөө болиочдээ гэхэд Б лүү дайраад хоолойг нь багалзуурдаад маажсан, би голоор нь орж салгасан. ...Тэгээд бид нарыг байж байтал Ш Б лүү залгаад “та нарыг байран дээр очиж амьтан болгоноо” гэсэн. Тэгээд утсаар маргасан ба “Ш та нар чаддаг юм бол наанаа байж бай” гэж хэлсэн. Тэгээд л 5-10 минутын дараа Ш найзтайгаа ороод ирсэн. “Та нар яасан овоо юм бэ” гэж хэлсэн. ...Би тонгойход араас нь Ш 2-3 цохисон, миний хамраас цус гарсан. Би зөрүүлээд Шийг 2-3 цохисон, тэгсэн Ш орон дээр унасан, найз нь цагдаа дуудсан байсан, тэгээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 53-54/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Шийн өгсөн:

“...2017 оны 11 сарын 03-нд Ш /жиши/ болон бусад найзуудын хамт РС тоглож байгаад гэртээ харьсан чинь манай дүү Б 04 цаг өнгөрч байхад миний 89996761 дугаар луу өөрийн 88035833 дугаараас залгаад “хүмүүстэй муудалцаад байна, хүрээд ирээч” гэж ярихаар нь Штэй хамт хороололд 23а байрны урд байдаг Цэ пабын гадаа очиход манай дүү, Б, З нар бөөндөө байж байсан, маргалдсан гэх хүмүүс нь байгаагүй, тэд нар нилээн согтуу байсан. ...Тэгээд би Б, З, Б болон хамт явсан эмэгтэйг орцны үүдэнд нь хүргэж өгөөд цаашаа найзтайгаа таксидаад явсан. ...Би Зын дугаарыг мэддэггүй, утсаа авсан чинь З байсан. 12-13 минут ярьж хэл амаар доромжилж хүрээд ир гэсэн. Уг нь гэртээ ороод унтах гээд байж байсан. Тэгэхээр нь би яагаад ингээд байгаа юм бол очиж уулзъя даа гээд Бийнх рүү очсон. Тэднийд орсон чинь Б, З, З гэх хүүхэд хамт архи уугаад сууж байсан. Би яагаад над руу ингэж байгаа юм гээд Зын урд очоод зогсонгуут З босож ирээд гартаа байсан юмаа тавиад намайг цохиод, барьж аваад боосон. Нөгөө З гэж залуу миний гараас бариад авсан. Манай найз болиоч гэхэд Б тэврээд булан руу аваад явсан. З намайг заамдаж, боож, түрж, түлхээд дараад буйдан дээр унагасан. ...би боогоод байсан гарыг нь тавиулах гээд чадаагүй. Нэг мэдсэн цус нөжтэйгөө холилдоод сэрсэн. Би сэрэхэд З манай найз руу ч над руу ч дайраад намайг цохиод авсан. Би найзтайгаа тагтан дээр гараад цагдаа дуудсан. З цонх цохиод орилж хашгираад агсраад байсан. Цагдаа дуудахыг сонсоод намайг цохь, би яах ч үгүй энэ тэр гээд байсан. Тэгээд цагдаа ирсэн. Цагдаа орж ирээд юу болсон гэхэд З “би зодсон, би агсам тавьсан” гээд тэгээд цагдаа нар аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 55-56/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Бийн өгсөн:

“...ах Ш, З нарын дунд юу болсон талаар бол мэдэхгүй би хажууд нь байгаагүй, харин маргааш өглөө нь мэдсэн. ...ах Ш найз Штэйгөө ирсэн. Би ах руугаа утсаар ярьснаа сайн санахгүй байгаа ...Ш ах, түүний найз Ш, Б, З 4 зогсож байсан. Тэгээд л харьцгаая гээд бүгдээрээ харьцгаасан. Тэгээд өглөө босоод гар утсаа харахад ах над руу зөндөө залгасан байсан. Б ч залгаад З эрүүлжүүлэхэд орчихлоо гэсэн. Тэгээд Б бид 2 Зын ээжтэй хамт цагдаа дээр ирэхэд эрүүлжүүлэхээс гаргаж өгөхгүй болохоор нь би яваад өгсөн. ...Хичээлдээ нэг цаг суучихаад хичээлээ таслаад ах дээрээ очиход нүүр нь тэв тэгшхэн болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Бийн өгсөн:

“...Би 2017 оны 11 сарын 03-04-нд шилжих шөнө З, Б бид 3 Ачлалын хажуу талын “Цэ” пабд пиво уучихаад гараад явсан. Нэг хүний 6-7 шил пиво уусан байх, тэгээд гарч явахдаа танихгүй залуучуудтай маргалдаж байсан. Тэгээд байж байтал Бийн ах Ш хүрээд ирсэн, найзтайгаа ирсэн, бас Шинээ гээд байсан. Ш ирэхдээ согтуу байсан бөгөөд Зтай муудалцаад байсан, чи надтай үзэх үү гээд л томроод байсан. Тэр хоёрыг салгаад би гэртээ Зтай хамт орсон. Манайд З, манай байрны дүү З бид 3 байхад Ш над руу залгаад хаана байна гэхээр нь гэртээ байна гэсэн. Тэгээд миний утсаар Зтай яръя гээд нилээн удаан ярьсан. Тэгэж байтал Ш нөгөө Шинээ гэх найзтайгаа манайд ороод ирсэн. Ш над руу дайраад байсан, тэгсэн З уурлаад Шинээ тэр хоёр муудалцсан. Ш, Зын нүүрэн тус газар хоёр цохисон. Зөрүүлээд З, Шийг хоёр цохисон, Шийн найз бас Зыг цохих гэхэд нь би салгасан. Ш цохиулаад манай буйдан дээр ойчоод өгсөн. Шийн найз цагдаа дуудсан байсан. ... Ш Зын нүүр лүү хоёр удаа цохиход З зөрүүлээд хоёр удаа цохисон чинь Ш ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг /хх-н 15, 62-63/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Шийн өгсөн:

“...2017 оны 11-р сарын 03-ны оройхон Штэй уулзаад тэднийд очиж хонохоор явж байсан. Би архи дарс уугаагүй, найз Ш надтай уулзахаасаа өмнө архи дарс уусан эсэхийг мэдэхгүй. Харахад эрүүл юм шиг харагдсан. Шийнд сууж байтал дүү нь юм уу, дүүгийнх нь найз юм уу утсаар залгаад Бийг зодуулсан байна гэж хэлээд Ш бид хоёр яараад гараад хам хум гүйсэн. ...Ш тэнд байсан залуучуудтай байрны ах дүү нар гээд юм яриад маргаж муудах гэхэд нь больцгоо таръя гээд тарцгаасан. ...Дараа нь Ш бид хоёр тэднийд орохоор цаашаа явсан. Шийнд ороод хэсэг суугаад айраг уусан. Тэднийд байж байтал Штэй маргаад байсан залуугийн найз залуу Штэй утсаар яриад байсан. ...Ш тэгээд би нөгөө найзынх руу нь оччихоод ирье, тэднийд ууж байна гэнэ чи байж бай гэхээр нь би хамт явья гээд хамт явсан. ...тэгсэн нөгөө Штэй муудалцаад байсан залуу, түүний дүү гэх нэг намхан залуу, түүний найз гурав архи уугаад сууж байсан. ...Ш нөгөө маргаад байсан залуутайгаа юм яриад дахиад л маргах маягтай байсан. ...яах ийхийн зуургүй Ш тэр хоёр заамдалцаад барьцалдаад авсан. Тэр залуугийн дүү гэх жижигхэн залуу, бид хоёр тэр хоёрыг салгах гэж зууралцаад байж байсан. Тэгэж байтал гэрийн эзэн залуу /Б/ намайг тэвэрч аваад тагтны хаалга руу шахаад зогсоод байсан. Тэгсэн нөгөө залуу Шийг миний сууж байсан буйдан дээр боогоод дээрээс нь дарж унасан. ...тэгээд Шийг заамдаад цамцаар нь хоолойг нь боосоор байгаад ухаан алдуулчихсан. Нөгөө дүү гэх залуу нь Шийн гарыг дараад уначихсан. Ш сарвалзаад л байсан, би хажуугаас нь хүн аллаа гээд зөндөө орилсон. Шийн нүд цагаанаараа эргэлдээд явчихсан. Тэгэхэд нөгөө маргалдаад байсан залуу боож байсан нэг. гараа аваад нүүр лүү нь 3-4 удаа цохисон. Тэгэхэд Ш буйдан дээрээс унасан бөгөөд тэр үед нь тэр залуу нүүр лүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би тэдэнд хандаад “та нар нийлж зодох гэж хүн дуудсан юм уу” гээд газар дээр нь цагдаа дуудсан. Би цагдаа дуудах гэж тагт руу гарсан байсан чинь нөгөө залуу чинь намайг зодох гээд байхад нь Ш тагт руу гаргахгүй хаагаад зогсоод байсан. Тэр хоорондоо Шийн 2-3 удаа цохиод алгадаад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Оы өгсөн:

“...2017 оны 11 сарын 03-нд гэртээ байж байгаад 16 цагийн орчим хамт гэрээс гарсан, манай найзын төрсөн өдөр болоод бид 2 хамт очиж хоол идсэн. Манай нөхөр машин барьж явсан учраас уугаагүй, тэгээд найзынхаа эхнэр хүүхдийг машинтайгаа хүргэж өгчихөөд намайг бас хүүхдүүдтэй гэрт буулгаж өгсөн. ... Дүү Б нь утсаар зодоон боллоо гэж л хэлсэн байсан, тиймэрхүү юм хэлээд манай нөхөр гараад явсан. Тэгээд нэг их удалгүй 30-40 минутын дараа манай нөхөр найз Шийн хамт буцаад хүрээд ирсэн. ...Би нөхөр түүний найз Ш хоёрт хоол халааж өгсөн. ...манай нөхөр найзтайгаа уулзаад хоолоо идээд сууж байтал утас нь дуугарсан. ...Тэгсэн З байна гээд яриад байсан. Нилээн удаан ярьсан, манай нөхрийг алиа банди энэ тэр гээд байсан. Манай нөхөр эхлээд өрөөндөө ярьж байгаад дараа нь тагт руу гарч ярьсан. ... “би очоод уулзчихаад ирье" гээд Штэй гараад явсан. ...Тэгээд гараад явсных нь дараа миний утсанд манай нөхрийн утаснаас мессеж ирсэн, “Жиши /Шийн найз жижиг Ш/ байна” гэсэн байсан. ...Би буцаагаад байна гэж хариу бичихэд өөдөөс “цагдаа дууд, найзыг нийлээд зодчихлоо, памперсийн /Б/ гэрт байна” гэж хариу бичсэн. ...Би цагдаа дуудах гэсэн Бийн гэрийн хаалганы дугаарыг мэдэхгүй нөхрийн дүү Б лүү зөндөө залгасан боловч утсаа авахгүй байхаар нь буцаагаад “Б утсаа авахгүй байна тоот нь хэд вэ” гэхэд эргүүлээд “ирчихлээ, чам руу яръя” гэж мессеж ирэхээр нь за цагдаа ирчихэж гэж ойлгоод тайвширсан. ...Манай нөхрийн утсаар яриад байсан. Ш /Жиши/ “гэмтлийн эмнэлэг явж байна. Гэмтэлд үзүүл гэнэ, нүүр нь хавдаад тэгширсэн, нүүр лүү өшиглөсөн, нүүр дээр нь дэвссэн, боогоод ухаан алдаж унахаар нь өшиглөсөн” гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Дын өгсөн:

“...би тухайн үед офицер Батхүүгийн хамт 23в байрны 94 тоотод дуудлагаар очсон, шөнө л байсан, цагийг тодорхой санахгүй байна. Уг тоотод 3-4 залуу байсан бөгөөд хоорондоо архидсан байдалтай байсан. ...З ярихдаа “намайг цохихоор нь зөрүүлээд цохисон юм, би цохьчихсон” гэж хэлж байсан. Зт зодуулсан гэх туранхай залуу “Зт цохиулсан” гэж хэлж байсан. Дуудлага нь Зт зодуулсан гэж хэлж байсан учраас Зыг эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 61/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.Сэлэнгийн өгсөн:

“...Г.Зын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, уг гэмтлүүд нь хатуу мохоо үйлчлэлээр үүснэ. Хатуу мохоо зүйлд хүний гараар цохих нь хамаарна. Хамрын яс хугарсан үед хамраас цус гарч болно, харин хамар хугарсан гэх шууд үндсэн шинж тэмдэг биш юм. Зарим хамар хугарсан тохиолдолд хамраас цус гарахгүй байж болно, мөн хамар хугараагүй ч хамраас цус гарч болно...” гэх мэдүүлэг /хх-н 64-65/,  

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ____ тоот:

               1. Г.Зын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-н 27/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ____ тоот:

               1. М.Шийн биед 2 нүдний зовхи, хоолой, хамарт хаван цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

          3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-н 29/,

 

- Хохирогч М.Ш, Г.Знарын Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-н 106-07/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 34/,

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35, 46/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36, 37/,

            - Бакалаврын дипломын хуулбар /хх-н 47-48/,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 75-77/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.Знь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а-94 тоотод М.Штэй маргалдан улмаар түүнийг зодож, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Шийн “...2017 оны 11 сарын 03-нд ... Б, З, З гэх хүүхэд хамт архи уугаад сууж байсан. Би яагаад над руу ингэж байгаа юм гээд Зын урд очоод зогсонгуут З босож ирээд гартаа байсан юмаа тавиад намайг цохиод, барьж аваад боосон. Нөгөө З гэж залуу миний гараас бариад авсан. Манай найз болиоч гэхэд Б тэврээд булан руу аваад явсан. З намайг заамдаж, боож, түрж, түлхээд дараад буйдан дээр унагасан. ...би боогоод байсан гарыг нь тавиулах гээд чадаагүй. Нэг мэдсэн цус нөжтэйгөө холилдоод сэрсэн. Би сэрэхэд З манай найз руу ч над руу ч дайраад намайг цохиод авсан...” гэх мэдүүлэг,

гэрч М.Бийн “...Хичээлдээ нэг цаг суучихаад хичээлээ таслаад ах дээрээ очиход нүүр нь тэв тэгшхэн болсон байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Т.Бийн “...Ш, Зын нүүрэн тус газар хоёр цохисон. Зөрүүлээд З, Шийг хоёр цохисон, Шийн найз бас Зыг цохих гэхэд нь би салгасан. Ш цохиулаад манай буйдан дээр ойчоод өгсөн. Шийн найз цагдаа дуудсан байсан. ... Ш Зын нүүр лүү хоёр удаа цохиход З зөрүүлээд хоёр удаа цохьсон чинь Ш ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг,

гэрч Т.Шийн “...Ш нөгөө маргаад байсан залуутайгаа юм яриад дахиад л маргах маягтай байсан. ...яах ийхийн зуургүй Ш тэр хоёр заамдалцаад барьцалдаад авсан. Тэр залуугийн дүү гэх жижигхэн залуу, бид хоёр тэр хоёрыг салгах гэж зууралцаад байж байсан. Тэгэж байтал гэрийн эзэн залуу /Б/ намайг тэвэрч аваад тагтны хаалга руу шахаад зогсоод байсан. Тэгсэн нөгөө залуу Шийг миний сууж байсан буйдан дээр боогоод дээрээс нь дарж унасан. ...тэгээд Шийг заамдаад цамцаар нь хоолойг нь боосоор байгаад ухаан алдуулчихсан. Нөгөө дүү гэх залуу нь Шийн гарыг дараад уначихсан. Ш сарвалзаад л байсан, би хажуугаас нь хүн аллаа гээд зөндөө орилсон. Шийн нүд цагаанаараа эргэлдээд явчихсан. Тэгэхэд нөгөө маргалдаад байсан залуу боож байсан нэг. гараа аваад нүүр лүү нь 3-4 удаа цохисон. Тэгэхэд Ш буйдан дээрээс унасан бөгөөд тэр үед нь тэр залуу нүүр лүү нь өшиглөсөн. ... Шийг 2-3 удаа цохиод алгадаад байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Оы “...2017 оны 11 сарын 03-нд гэртээ байж байгаад 16 цагийн орчим хамт гэрээс гарсан, манай найзын төрсөн өдөр болоод бид 2 хамт очиж хоол идсэн. Манай нөхөр машин барьж явсан учраас уугаагүй, тэгээд найзынхаа эхнэр хүүхдийг машинтайгаа хүргэж өгчихөөд намайг бас хүүхдүүдтэй гэрт буулгаж өгсөн. ... Дүү Б нь утсаар зодоон боллоо гэж л хэлсэн байсан, тиймэрхүү юм хэлээд манай нөхөр гараад явсан. Тэгээд нэг их удалгүй 30-40 минутын дараа манай нөхөр найз Шийн хамт буцаад хүрээд ирсэн. ...Би нөхөр түүний найз Ш хоёрт хоол халааж өгсөн. ...манай нөхөр найзтайгаа уулзаад хоолоо идээд сууж байтал утас нь дуугарсан. ...Тэгсэн З байна гээд яриад байсан. Нилээн удаан ярьсан, манай нөхрийг алиа банди энэ тэр гээд байсан. Манай нөхөр эхлээд өрөөндөө ярьж байгаад дараа нь тагт руу гарч ярьсан. ... “би очоод уулзчихаад ирье" гээд Штэй гараад явсан. ...Тэгээд гараад явсных нь дараа миний утсанд манай нөхрийн утаснаас мессеж ирсэн, “Жиши /Шийн найз жижиг Ш/ байна” гэсэн байсан. ...Би буцаагаад байна гэж хариу бичихэд өөдөөс “цагдаа дууд, найзыг нийлээд зодчихлоо, памперсийн /Б/ гэрт байна” гэж хариу бичсэн. ...Би цагдаа дуудах гэсэн Бийн гэрийн хаалганы дуугарыг мэдэхгүй нөхрийн дүү Б лүү зөндөө залгасан боловч утсаа авахгүй байхаар нь буцаагаад “Б утсаа авахгүй байна тоот нь хэд вэ” гэхэд эргүүлээд “ирчихлээ, чам руу яръя” гэж мессеж ирэхээр нь за цагдаа ирчихэж гэж ойлгоод тайвширсан. ...Манай нөхрийн утсаар яриад байсан. Ш /Жиши/ “гэмтлийн эмнэлэг явж байна. гэмтэлд үзүүл гэнэ, нүүр нь хавдаад тэгширсэн, нүүр нь тэгширсэн, нүүр лүү өшиглөсөн, нүүр дээр нь дэвссэн, боогоод ухаан алдаж унахаар нь өшиглөсөн” гэж ярьсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Дын “...би тухайн үед офицер Батхүүгийн хамт 23в байрны 94 тоотод дуудлагаар очсон, шөнө л байсан, цагийг тодорхой санахгүй байна. Уг тоотод 3-4 залуу байсан бөгөөд хоорондоо архидсан байдалтай байсан. ...З ярихдаа “намайг цохихоор нь зөрүүлээд цохисон юм, би цохьчихсон” гэж хэлж байсан. Зт зодуулсан гэх туранхай залуу “Зт цохиулсан” гэж хэлж байсан. Дуудлага нь Зт зодуулсан гэж хэлж байсан учраас Зыг эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13966 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.Ш нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а-94 тоотод Г.Зтай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Зын “...5-10 минутын дараа Ш найзтайгаа ороод ирсэн. “Та нар яасан овоо юм бэ” гэж хэлсэн. ...Би тонгойход араас нь Ш 2-3 цохисон, миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг,

гэрч Т.Бийн “...Ш, Зын нүүрэн тус газар хоёр цохисон. ... Ш Зын нүүр лүү хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13906 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Ш, Г.Зт нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Ш, Г.Знарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Ш, Г.Знар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.Ш,  шүүгдэгч Г.Знарт тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _________ овогт М-н Ш, _________ овогт Г-н З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш, шүүгдэгч Г.Знарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Ш, шүүгдэгч Г.Знар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ш, шүүгдэгч Г.Знарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ