| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03803/И |
| Дугаар | 312/шш2026/00314 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 312/шш2026/00314
2026 01 21 312/ШШ2026/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шуүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж. тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1, 11 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэхь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/, ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5.-д заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр төрсөн охин Г. эх Б.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.1, 0.1.2-т заасныг тус тус баримтлан 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр төрсөн охин Г. 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11- /суралцаж байгаа бол 1 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Н.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-р баг, Согоот 6 хороолол, тоот хаягт байрлах 33. м.кв талбайтай хоёр өрөө, Орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүд болох Б.*******, охин Г., хүү Б. нарын өмчлөлд үлдээж, оногдох хэсгийг Н.*******, хүү Г. нар гаргуулах авахгүй байхаар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг Согоот 6 хороолол, тоот хаягт байрлах 33. м.кв талбайтай хоёр өрөө, Орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-210100679 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Н.*******, хүү Г. нарын өмчлөлд үлдээж, оногдох хэсгийг Б.*******, охин Г., хүү Б. нар гаргуулан авахгүй байхаар тохиролцож,
20-02 ОРН улсын дугаартай Хар хөх өнгийн ZVW1306269 арлын дугаартай Б.*******ын нэр дээр бүртгэлтэй Тоёота приус алфа загварын тээврийн хэрэгслийг Б.*******т үлдээх, 5-0 ОРХ улсын дугаартай WAUZZZL37D032351 арлын дугаартай хөх саарал өнгийн Н.*******ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Н.*******ын өмчлөлд үлдээхээр,
Голомт банктай Н.*******, Б.******* нарын байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ01512503 тоот зээлийн гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗБ01512503 дугаартай Ипотекийн гэрээний дагуу одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 2 690 775 төгрөгийн үлдэгдэлтэй, Н.******* нь Голомт банктай байгуулсан цалин барьцаалсан 2 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэхүү зээлүүдийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ01512503 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 2 690 775 төгрөгийг Б.******* харилцан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах. Н.******* нь Голомт банктай байгуулсан цалин барьцаалсан 2 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг хариуцан төлж барагдуулахаар,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-р баг, Согоот 6 хороолол, тоот хаягт байрлах 33. м.кв талбайтай хоёр өрөө орон сууцанд байгаа тавилга, эд хогшлийг орон сууцтай нь хамт үлдээх, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-р баг, Согоот 6 дугаар хороолол, тоот хаягт байрлах 33. м.кв талбайтай хоёр өрөө орон сууцанд байгаа тавилга эд хогшлийг орон сууцтай нь хамт үлдээхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, дундын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 00 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Цэнгэлмаад даалгасугай.
7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 1 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-д зааснаар шийдвэрийг 1 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА