Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2026/00029

 

 

 

 

 

 

 

 

2026 01 02 312/ШШ2026/00029

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж 4, өөрийн байранд байрлах, ........./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг, ......тоот хаягт оршин суух, ......./-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,212,858 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* *******тай 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ..... тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,441,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй зөрчил үүсгэсээр байна. Тус ******* нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч *******той байгуулсан зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 14,146,458 төгрөг, зээлийн хүү 2,027,013 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,387 төгрөг, нийт 16,212,858 төгрөг болно. 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр МN090030003095040838 тоот цахим цалингийн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 16,212,858 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Пилжирийн Отгон нь ******* *******наас 16,212,858 төгрөгийн зээл авсан. Надаас нэхэмжилж байгаа энэ мөнгийг эргэн төлөлт хийнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,212,858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 16,212,858 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,014 төгрөгийн 50 хувь болох 119,507 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 119,507 төгрөгийг, хариуцагч П.Болдбаатараас 119,507 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн Зээлийн гэрээний үүрэгт 16,212,858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Болдбаатар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,014 төгрөгөөс 119,507 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 119,507 төгрөгийг, хариуцагч П.Болдбаатараас 119,507 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ