Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/шш2026/00349

 

 

 

 

 

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00349

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* баг, 11 дүгээр хорооллын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******, утас:*******/-ны хүсэлттэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: О.*******эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* баг 11 дүгээр хороолол 04-ын тоот Б.******* би ******* гэдэг хүнээр зуучлуулан О.Лувсан гэж хүнтэй уулзуулсан. 2025 оны 08 сарын 07-ны өдөр 150,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан юм. Тухайн уед би хуулийн дагуу зээлийн гэрээ хийе гэсэн боловч О.Лувсан нь зээлийн гэрээ хийхгүй худалдах, худалдан авах гэрээ хийнэ гээд Орхон аймаг Баян-Өндөр сум 4-р баг ******* 11 хороолол Г гудамж, тоотод байрлах 6102743473 нэгж талбарын дугаартай, Ү- улсын бүртгэлийн дугаартай эзэмшлийн газар түүн дээр байрлалтай 374 мкв, 92 мкв талбай бүхий хувийн орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдах худалдах гэрээг хийж, тухайн мөнгийг зээлж үл хөдлөх хөрөнгө худалдсан албан татвар 2,000,000 төгрөгийг надаар төлүүлсэн юм. Ингэж зээлэхдээ тухайн өдрөө 2025 оны 09 сарын 07-ны өдөр 165,000,000 төгрөг болгож өгөх, орон сууцыг буцаан өгнө гэсэн утга бүхий тодорхойлолтыг надад бичиж өгсөн. Би түүнээс авсан мөнгийг өөр хүнд шилжүүлж 2025 оны 09 сарын 07-нд мөнгийг буцаан өгөх байсан боловч надаас мөнгө авсан хүн хугацаандаа мөнгийг өгөөгүй. Гэтэл О.Лувсан 2025 оны 09 сарын 17-ны өдөр манай гэрт өөрийн эхнэрийн хамт ирж "танай байшинг гэрээний дагуу худалдана" гэж хэлээд зураг авч байгаад явсан. Маргаан бүхий миний хувийн орон сууц нь худалдахдаа хүрвэл газрын хамт өнөөгийн ханшаар 800 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц юм. Иймд О.Лувсан бид хоёрын хорондын зээлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч Б.******* нь худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар хариуцагч О. шаардсан нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 34-р хороо Толгойты 98-5 тоот гэсэн ба 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2а хороолол Платинум палас 3-8- тоот гэж тодорхойлж өгсөн. Орхон аймаг дахь Сум Дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.11.25-ны өдрийн 312/Ш32025/09451 дугаартай захирамжаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 11.2-1 заасны дагуу хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулахаар түүний 995896 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан ба шүүхэд дуудсан мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд заасан хаяг болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2а хороолол Платинум палас хотхон 3-8- тоот хаягаар хүргүүлэхэд Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгээр О.Лувсан нь уг хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч Б.******* би шүүхэд хандан нэхэмжлэл гаргах гэтэл хариуцагч О. оршин суух хаяг нь тодорхойгүй байдлаас болж шүүхэд хандах эрх зөрчигдөж байна.

Иймд О.Лувсан нь регистрийн // дугаартай. Түүний иргэний үнэмлэхний Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 34-р хороо, Толгойт 98-5 тоот оршин суух хаягтай, овогт *******эрэн сурвалжлуулах ажиллагааг хийж, түүний оршин суугаа хаягийг тодорхой болгож нэхэмжлэл гаргах эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие О. оршин суух хаягийг олж тогоосон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Хүсэлт гаргагч Б.******* нь О.*******эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний эрх юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь Ч. эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА