| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03936/И |
| Дугаар | 312/шш2026/00350 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/шш2026/00350
*******0*******6 01 *******7 31*******/ШШ*******0*******6/00350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Булган аймаг Хангал сумын Хялганат багийн ******* ******* дугаар ******* *******, ******* тоотод оршин суух, Боржигин овогт ******* ******* /регистрийн дугаар ФБ651*******1034, утас: 88*******80881/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг *******0*******5 оны 1******* дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, *******0*******5 оны 1******* дугаар сарын 1*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.Төгсжжаргал нь 1984-1987 онд Эрдэнэт хотод Барилгын цэргийн 110 дугаар ангид цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ангийн захирагчийн 1987.08.*******0-ны өдрийн 89 дүгээр тушаалд 1987 онд хугацаа дуусч халагдсан 19******* цэрэг түрүүчийг 8 дугаар сарын *******1, **************, *******3-ны өдрүүдэд зохион байгуулалттайгаар орон нутагт явуулсугай гэсэн тушаал байна. Нэрсийн жагсаалт байхгүй байна. Одоо архивын лавлагаанд нэрийн жагсаалт нь байхгүй. 89 дүгээр тушаал нь байна. Иймд Эрдэнэт хотын Барилгын цэргийн 110 дугаар ангид 1984-1987 онд цэргийн алба хаасан 3 жилийг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.
*******. Хүсэлт гаргагчаас: иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-*******/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан лавлагаа /хх-5/, гэрчийн мэдүүлэг /хх-6-7/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Н.******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би 1984-1987 онд Эрдэнэт хотод Барилгын цэргийн 110 дугаар ангид цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ангийн захирагчийн 1987.08.*******0-ны өдрийн 89 дүгээр тушаалд 1987 онд хугацаа дуусч халагдсан 19******* цэрэг түрүүчийг 8 дугаар сарын *******1, **************, *******3-ны өдрүүдэд зохион байгуулалттайгаар орон нутагт явуулсугай гэсэн тушаал байна. Одоо архивын лавлагаанд нэрийн жагсаалт нь байхгүй. 89 дүгээр тушаал нь байна. Иймд Эрдэнэт хотын Барилгын цэргийн 110 дугаар ангид 1984-1987 онд цэргийн алба хаасан 3 жилийг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.
*******. Хэрэгт ирүүлсэн Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан лавлагаанд ******* *******, Улаанбаатар хотын цэрэг татлагын комиссоос 1984 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн н/*******16 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 1987 оны 08 дугаар сарын *******0-ны өдрийн 89 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагдсан гэжээ.
3. Хүсэлт гаргагч ******* *******, ангийн захирагчийн 1987.08.*******0-ны өдрийн 89 дүгээр тушаалд 1987 онд хугацаа дуусч халагдсан 19******* цэрэг түрүүчийг 8 дугаар сарын *******1, **************, *******3-ны өдрүүдэд зохион байгуулалттайгаар орон нутагт явуулсугай гэсэн тушаалын нэрсийн жагсаалтад миний нэр байхгүй байна. Иймд миний цэргийн алба хаасан тухай нотлогдохгүй байгаа тул шүүхэд хандах болсон гэж тайлбарласан.
6. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд ******* ******* нь БХЯ-ны 1984 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн н/*******16 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 1987 оны 08 дугаар сарын *******0-ны өдрийн 89 дүгээр тушаалаар цэргийн алба хаасан гэж үзэхээр байна.
Учир нь тохирч байна.
7. Иймд ******* ******* /регистрийн дугаар ФБ651*******1034/-ыг 1984 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрөөс, 1987 оны 08 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 110 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
8. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.6-д заасныг баримтлан Боржигин овогт ******* ******* /регистрийн дугаар ФБ651*******1034/-г 1984 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрөөс, 1987 оны 08 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 110 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА