Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2026/00031

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2026/00031

Орхон аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, ....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг, .... тоотод оршин суух, ....../-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,514,186 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь ******* *******тай 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №3007/2025-30070005636 тоот ..... харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу М....... тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 17,711,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн үндсэн төлбөрөөс 1,046,308.97 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 934,302.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.86 төгрөг нийт 1,980,640 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх ёстой хэдий ч төлөлгүй 160 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 16,664,691 төгрөг, зээлийн хүү 1,821,442 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,053 төгрөг, нийт 18,514,186 төгрөг. *******аас зээлийн гэрээний үүрэгт 18,514,186 төгрөг гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Энхбуян овогтой Ажмянган ******* *******наас 17,711,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Цалин цагтаа бууж байгаагүйн улмаас төлж чадаагүй. Одоо надаас нэхэмжилж байгаа 18,514,186 төгрөгийг төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******аас зээлийн төлбөр 18,514,186 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,521 төгрөгийн 125,260.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас 125,260.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 18,514,186 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,521 төгрөгийн 125,260.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас 125,260.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ