Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/шш2026/00351

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 29 312/ШШ2026/00351

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Амарын гудамжид байрлах ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар /регистрийн дугаар *******, утас: *******/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Н.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Н.******* нь ******* банктай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3007/2024-94000055843 тоот ******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр МИ690030003095032289 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 46,230,000.00 төгрөгийн зээл авсан. Н.******* банканд учруулсан хохирол 44,181,078.00 төгрөгийг гаргуулахаар 2025.09.16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч болох Н.******* нь тус хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД: *******/ нь хаана оршин суудаг /амьдардаг/ нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШЗ2025/07920 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-3-4/, итгэмжлэл /хх-8/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-5/, цахим цалингийн зээлийн гэрээ /хх-9-14/, дансны хуулга /хх-15/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар, хүсэлтийн үндэслэлээ: ...Иргэн Н.******* нь ******* банктай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3007/2024-94000055843 тоот ******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр МИ690030003095032289 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 46,230,000.00 төгрөгийн зээл авсан. Банк тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч болох Н.******* нь тус хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД: *******/ нь хаана оршин суудаг /амьдардаг/ нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Зээлдэгч ******* ******* нь Тус банктай 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3007/2024-94000055843 тоот ******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр МN690030003095032289 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээг байгуулж 46,230,000.00 төгрөгийн зээл авсан болох нь нотлогдож байна.

Одоогийн байдлаар нийт 44,181,078.00 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болох нь зээлийн дансны хуулгаар мөн нотлогдсон.

3. ******* банк нь Тус шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******* *******ад холбогдуулан 44,181,078.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9., 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. ******* *******ыг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

5. Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрням, утас: 99758289/-т мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА