Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/шш2026/00352

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 27 312/ШШ2026/00352

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байрлах ******* банк ХК-ийн Орхон салбар, Оюут тооцооны төв /регистрийн дугаар:*******, утас: *******/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн Орхон салбар, Оюут тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ******* банк ХК-ийн Орхон салбар, Оюут тооцооны төв нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* овогтой ******* /РД:*******/ нь ******* банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр кредит карт авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч Б.******* нь ******* банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/202045253010 дугаартай кредит картын зээлийн эрх нээх гэрээ байгуулан 1,500,000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөгийн кредит картыг бэлэн зарлагын хүү жилийн 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлагын хүү жилийн 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй зээлж авсан. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой дүнгээс дараах төлбөрийг төлөөгүй байна. Үүнд:Үндсэн зээлийн үлдэгдэл 1,495,251.44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,093,456.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7865.43 төгрөг. Нийт 2,596,573.52 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, кредит картын зээлийн эрх нээх гэрээ /хх-5-9/, дансны хуулга /хх-10-17/, зээл төлөх мэдэгдэл /хх-18/, итгэмжлэл /хх-19/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-20/, итгэмжлэл /хх-21-23/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* банк ХК-ийн Орхон салбар, Оюут тооцооны төв хүсэлтийн үндэслэлээ: ...Зээлдэгч *******ын ******* /РД:*******/ нь ******* банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр кредит карт авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч Б.******* нь ******* банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/202045253010 дугаартай кредит картын зээлийн эрх нээх гэрээ байгуулан 1,500,000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөгийн кредит картыг бэлэн зарлагын хүү жилийн 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлагын хүү жилийн 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх нөхцөлтэй зээлж авсан гэжээ.

2. Зээлдэгч *******ын ******* нь тус банкнаас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/202045253010 дугаар кредит картын зээлийн эрх нээх гэрээ байгуулан 1 500 000 төгрөгийн цалингийн зээл авч, одоо зээлийн үлдэгдэлтэй байгаа болох нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/202045253010 дугаартай кредит картын зээлийн эрх нээх гэрээ, зээлийн хүсэлтүүд, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна.

3. *******ын *******ыг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан *******ын *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* банк ХК-ийн Орхон салбар Оюут тооцооны төв /итгэмжлэгдсэн төлөөлөгч С., утас: *******/-т мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА