Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00088

 

 

 

 

2026 01 07 312/ШШ2026/00088

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ***-р хороо, ***-р хороолол, /15140/ Д.Сүхбаатарын гудамж, ***-р байрны ****-р давхар, **** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: *********, утас: ***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг,  21-05 тоотод оршин суух, *******ээн овогт ******* ******* /РД:**********, утас:*********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 633,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.******* нь ******* ******* банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 07-р сарын 16-ны өдөр 2351 дугаар Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 07-р сарын 15-ны өдөр 106493 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 270,000 төгрөгийн цахим зээл авч, 2021.08.15-ны өдөр 16,932 төгрөг, 2022.09.16-ны өдөр 17,904 төгрөг, 2022.10.24-ний өдөр 20,280 төгрөг, 2024.04.30-ны өдөр 150,000 төгрөг, 2025.09.17-ны өдөр 91,787 төгрөгийн зээл сунгалтын төлбөр, зээлийн хүүгийн төлбөр тус тус шилжүүлж үлдэгдэл зээлийнхээ эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298 дугаар тушаалаар баталсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-ын дагуу бодсон. Зээлдэгч Б.*******гаас гэрээний үүргээ биелүүлэхийг утсаар шаардах болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 58 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт: Зээлдэгчийг зээл авах бүрт Nano Capital аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн Nano Capital аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг ******* ******* ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно гэх заалтыг зөрчсөн учир Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт-ын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 270,000 төгрөг, зээлийн хүү 351,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,264 төгрөг, бусад 5,000 төгрөг, нийт 633,153 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 633,153 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 633,153 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 633,153 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,645 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 9,822.5 төгрөгийг, төрийн сангаас 9,822.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 633,153 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,645 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 9,822.5 төгрөгийг, төрийн сангаас 9,822.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ