Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2026/00047

 

 

 

 

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2026/00047

Завхан аймаг

 

                                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: У........... хотын ........ дүүргийн ..........-р хороо,........... гудамж, .............. тауэр, ........ давхарт байрлах “О........... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............. аймгийн ..... сумын ..... багт оршин суух хаягтай Э овогт М-ын Б-д холбогдох 3,235,133.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “......... ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч М.Б нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ....... тоот зээлийн гэрээ байгуулж, 2 жилийн хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй 1,719,900 төгрөгийн зээлийг авсан. Гэтэл зээлдэгч зээлийг төлөөгүй тул үндсэн зээл 1,571,532.25 төгрөг, зээлийн хүү 1,440,470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208,131.34 төгрөг нийт 3,235,133.59 төгрөгийг гаргуулж өгнө үү....” гэжээ.

Хариуцагч М.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь хариуцагч М.Б-аас 3,235,133.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,712 төгрөгийн тал хувь болох 33,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 33,356  төгрөг, хариуцагч М.Б-аас 33,356 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О...... ББСБ” ХХК -нд олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. О...... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч М.Б-д холбогдох 3,235,133.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 66,712 төгрөгийн тал хувь болох 33,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 33,356  төгрөг, хариуцагч М.Б-аас 33,356 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.......... ББСБ” ХХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ