| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03111/И |
| Дугаар | 312/ШШ2026/00036 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 312/ШШ2026/00036
| 2026 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 312/ШШ2026/00036 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг ...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах, ....../-ийн хүсэлттэй холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ы ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 578,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ы ******* ******* ******* *******-д холбогдуулан ******* ы ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 578,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие нь ******* ы ******* ******* ******* *******-д Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажилладаг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 4.2.12-д заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед уг тушаал дээр би гомдол гараагүй. Гэтэл дахиад ажлын байрны тодорхойлолтод заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж, үр дүнг тухай бүр тайлагнах, Хөдөлмөрийн гэрээний 4,2.12-д заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргаж, уг зөрчил нь одоо хүртэл үргэлжилж байгаа гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн ******* ******* ******* ******* ******* *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 дугаартай тушаалыг танилцуулсны дагуу ******* ******* ******* ******* ******* *******-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Компанийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлаар авч хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй. Сахилгын шийтгэл ногдуулж байгаа уг үндэслэлүүд нь тодорхойгүй, өмнө нь яг энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байтал дахин арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул ******* ы ******* ******* ******* Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгож, миний цалингаас хассан 578,730 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь ******* ы ******* ******* ******* *******-д Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажилладаг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 4.2.12-д заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед уг тушаал дээр гомдол гараагүй. Гэтэл дахиад ажлын байрны тодорхойлолтод заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж, үр дүнг тухай бүр тайлагнах, Хөдөлмөрийн гэрээний 4,2.12-д заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргаж, уг зөрчил нь одоо хүртэл үргэлжилж байгаа гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн ******* ******* ******* ******* ******* *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 дугаартай тушаалыг танилцуулсны дагуу ******* ******* ******* ******* ******* *******-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Компанийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлаар авч хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй. Сахилгын шийтгэл ногдуулж байгаа уг үндэслэлүүд нь тодорхойгүй, өмнө нь яг энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байтал дахин арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул ******* ы ******* ******* ******* Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгож, миний цалингаас хассан 578,730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн в/978 дугаар албан бичгийн дагуу ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Захирлын зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас өгсөн ажлын байрны тодорхойлолт батлуулж дуусгах, ажилтнуудад мэдээ мэдээлэл хүргэж байгаа урсгалыг тодорхой болгох, албажуулах үүрэг даалгаврыг тус тус биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 4.2.12-д заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх. Үүргийг зөрчсөн байна гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-д заасны дагуу нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар билүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3-д заасны дагуу үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь: 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлтсүүдийн 2024 оны тайлан хамгаалах хурал болж тухайн хурлаас хэлтсүүдэд 2025 онд хийх ажлууд, тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн. 2025 оны 07 дугаар сард компанийн хагас жилийн тайлан гарсантай холбоотой Гүйцэтгэх захирал а хэлтэс тус бүрээр ажилтнуудтай уулзаж, 2024 оны жилийн эцсийн тайлангаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явц, сар бүр хийдэг өргөтгөсөн шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгах, мөн ажилтнуудын санал хүсэлтийг сонсох ажил хийсэн. Уг уулзалт дээр 2024 оны жилийн эцсийн тайлангаас Захиргаа удирдлагын хэлтэст өгсөн үүрэг даалгаврын биелэлт, сар бүр хийдэг өргөтгөсөн шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явцыг шалгаж, тухайн хэлтсийн ажлын талаар ярилцаад Гүйцэтгэх захирлаас өгсөн тодорхой үүрэг даалгаврууд биелэгдээгүй байсан. Ажил олгогч болон Захиргаа удирдлагын хэлтсийн дарга тэй харилцан тохилцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.12-д ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана, 4.4 хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллах гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй. Ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зорилтын хүрээнд хийх ажлын жагсаалтад Удирдлагаас өгсөн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, үр дүнг тухай бүр тайлагнах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах гэсэн үүрэг байгаа ба уг үүргийг биелүүлээгүй. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 12.13.2-р "Дотоор журам хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд ажилтны үндсэн цалинг 20 хүртэл хувиар 3 хүртэл сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан тул дээрх зөрчлүүдийг харгалзан үзэж 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга т нэг сар үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, ******* ы ******* ******* ******* *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэл /хх-5-7/, ******* ы ******* ******* ******* *******-ийн захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Г/219 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-8-/, ******* ы ******* ******* ******* ******* 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Г/27 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-9/, ажлын байрны тодорхойлолт /хх-10-12/, ийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-13-17/, ******* ы ******* ******* ******* *******-ийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-19/,
Хариуцагчаас: ******* ы ******* ******* ******* *******-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/126 дугаартай дотоод журам шинэчлэн баталсан тушаал /хх-46/, ******* ы ******* ******* ******* *******-ийн дотоод журам /хх-47-64/, ******* ы ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын баталсан тайлан хамгаалах хурлаас хэлтсүүдэд өгсөн үүрэг даалгавар /хх-65-68/, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн уулзалтын тэмдэглэл /хх-69-73/, гүйцэтгэх захирал хэлтсүүдэд өгсөн үүрэг даалгаврын биелэлтүүд /хх-74-77/, уулзалтын хуваарь /хх-78-79/, 2025 оны 08 дугаар сарын цалин тооцооны хүснэгт /хх-88/, ******* ы ******* ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-89/, ийн ажлын байрны тодорхойлолт, ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-90-92/, хөдөлмөрийн гэрээ /хх-93-97/, ******* ы ******* ******* ******* *******-ийн өргөтгөсөн шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврууд, үүрэг даалгаврын биелэлт, ******* *******-ийн захиргаа удирдлагын хэлтэст өгсөн үүрэг даалгаврыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ы ******* ******* ******* *******-д холбогдуулан ******* ы ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 578,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн ******* ы ******* ******* ******* *******-д холбогдуулан ******* ы ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 578,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.
3. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.******* ы ******* ******* ******* ******* нь Захиргаа удирдлагын хэлтсийн хэлтсийн дарга тэй 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 4.2.12-д заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед уг тушаал дээр би гомдол гараагүй. Гэтэл дахиад ажлын байрны тодорхойлолтод заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж, үр дүнг тухай бүр тайлагнах, Хөдөлмөрийн гэрээний 4,2.12-д заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргаж, уг зөрчил нь одоо хүртэл үргэлжилж байгаа гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн ******* ******* ******* ******* ******* *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 дугаартай тушаалыг танилцуулсны дагуу ******* ******* ******* ******* ******* *******-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Компанийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлаар авч хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй. Сахилгын шийтгэл ногдуулж байгаа уг үндэслэлүүд нь тодорхойгүй, өмнө нь яг энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байтал дахин арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул ******* ы ******* ******* ******* Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгож, миний цалингаас хассан 578,730 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарладаг.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар татгалзлын үндэслэлийг ... Гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн в/978 дугаар албан бичгийн дагуу ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Захирлын зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас өгсөн ажлын байрны тодорхойлолт батлуулж дуусгах, ажилтнуудад мэдээ мэдээлэл хүргэж байгаа урсгалыг тодорхой болгох, албажуулах үүрэг даалгаврыг тус тус биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 4.2.12-д заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх. Үүргийг зөрчсөн байна гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-д заасны дагуу нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар билүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3-д заасны дагуу үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.... гэж тайлбарладаг.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт заасныг зөрчсөн зөрчлийг хэзээ гаргасан, гаргасан зөрчлийг шалгаж тогтоосон баримтгүй, хэзээ өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар тушаалд тодорхой заагаагүй, хуулийн шаардлага хангахгүй байна.
8. Иймд дээрх үндэслэлээр ******* ы ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 578,730 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, ******* ы ******* ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ******* ы ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 578,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай. .
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, ******* ы ******* ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ