Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2026/02986

 

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,*******,,, ББСБ ХХК /РД: /-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,****************************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг 12,844,047.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь манай компанитай 2024 оны 9 сарын 20-ны өдөр ******* дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2025 оны 3 сарын 24-ний өдөр 478,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, 2025 оны 3 сарын 8-ны өдөр 770,000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 2025 оны 2 сарын 23-ны өдөр 3,853,000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2024 оны 10 сарын 8-ны өдөр 4,850,000 төгрөгийг 3,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний үүргээ зөрчиж, эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 9,798,542.22 төгрөг, зээлийн хүү 2,892,430.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 135,819.71 төгрөг, шимтгэл 10,755 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 12,844,047.32 төгрөгийг хариуцагч Ж.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүшйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...зохигч талуудын эвлэрэл...-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,844,047.32 төгрөгийг хариуцагч Ж.******* нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 8 сарын хугацаанд буюу 2026 оны 2 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 3 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 4 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 5 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 6 сарын 25-ны өдрийн 1,605,505.9 төгрөг, 2026 оны 7 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 8 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 9 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, хариуцагч хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,844,047.32 төгрөгийг хариуцагч Ж.******* нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 8 сарын хугацаанд буюу 2026 оны 2 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 3 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 4 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 5 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 6 сарын 25-ны өдрийн 1,605,505.9 төгрөг, 2026 оны 7 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 8 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөг, 2026 оны 9 сарын 25-ны өдөр 1,605,505.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,455 төгрөгөөс улсын төсвийн данснаас 40,629.7 төгрөг, хариуцагч Ж.*******аас 40,629.7 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч  ББСБ ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.УРАНГУА