| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2506000000015 |
| Дугаар | 2025/ДШМ/993 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/993
2025 08 21 2025/ДШМ/993
Т.А-, Г.Д- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Машлай,
шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч С.Чинзориг,
шүүгдэгч Г.Д-,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1364 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Д-, Т.А- нарт холбогдох 2506000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д- овгийн Г-ийн Д-, ................., /РД:................/,
Т- овгийн Т-ын А-, ................, /РД:................./,
Шүүгдэгч Г.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Цагаанхуарангийн ***** байрны гадаа хохирогч О.О-той “тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр тавьлаа, тээврийн хэрэгслийг гараараа цохисон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн уруул, ам хэсэгт хөлөөрөө хоёр удаа өшиглөж, биед нь доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Т.А- нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Цагаанхуарангийн ***** байрны гадаа хохирогч Ц.У-тай “тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр тавьлаа, тээврийн хэрэгслийг гараараа цохисон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн баруун талын хоншоор ясны хөндийн урд хана, дотно хана, хянгыг хА-сан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн хоёрлосон хугарал, мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Д-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.А-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-т 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
шүүгдэгч Г.Д- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-аас 7.128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.У-т олгож, хохирогч О.О-, Ц.У- нар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.А- болон түүний өмгөөлөгч С.Чинзориг нар давж заалдах гомдолдоо: “... 1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой санал нэг байгаа бөгөөд шүүгдэгч Т.А- нь энэхүү нөхцөл байдлыг сайтар ухамсарлаж ойлгосон бөгөөд ахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадахаа шүүхийн өмнө илэрхийлж байгаа юм. Түүнчлэн хохирогчид учруулсан хохирол, төлбөр, хор уршгийг сайн дураараа арилгаж түүнээс уучлалт гуйж хохирогчийн өмгөөлөгчөөр дамжуулан энэ асуудлаа тайлбарлан ойлгуулж чадсан бөгөөд одоогийн байдлаар шүүхээс хохирогч Ц.У-т Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар олгохоор шийдвэрлэсэн хохирогчийн сэтгэцэд учруулсан хор уршгийг нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу төлөх ёстой 7.128.000 төгрөг болон үүн дээр хохирогчийн хамрын мэс засалд оруулахад нь зориулж 4.872.000 төгрөг буюу хохирогч Ц.У-т нийтдээ 12 сая төгрөг төлж хохирогчийг бүрэн гомдолгүй болгосон. Энэ талаарх баримтаа бичгээр хавсаргаж өгч байгаа тул шүүгдэгч Т.А-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг арилгах зорилгоор учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдал байгаа учраас түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн Т.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.
2. Мөн шийтгэх тогтоолд орсон техникийн шинжтэй алдааг засуулах тухайд:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 16 дахь талд “...тооцохдоо хохирогч П.М-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв” гэхдээ шүүгдэгч Т.А-ыг андуурч П.М- гэж бичжээ.
3. Мөн шүүх хуралдааны явцад улсын яллагчид ойлгуулсан буруу зөрүү ойлголтоос үүдэлтэйгээр улсын яллагчаас шүүгдэгч Т.А-т торгуулийн ялыг оногдуулах боломжгүй, учир нь учирсан хохирлыг төлөх боломжгүй гэж илэрхийлсэн гэсэн нь алдаатай бөгөөд тухайн үедээ манай үйлчлүүлэгч гэм буруугийн шүүх хуралдаанд оролцохдоо ямар нэгэн ойлголт, бэлтгэлгүй оролцсон байх бөгөөд төлбөрийг одоо шууд нэг дор төлж чадахгүй нь, хугацаа өгвөл хуваагаад төлье гэдгээ илэрхийлсэн байдаг. Түүнээс гадна түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой байсан бөгөөд тухайн гэмт хэргийг өдүүлсэн этгээд болох Г.Д- нь бусадтай хэрүүл маргаан хийж барьцалдан зодолдсоноос энэхүү нөхцөл байдал үүссэн байдаг.
4. Мөн манай үйлчлүүлэгч Т.А-ын хувьд “******” ХХК-ийн байгууллагын бизнесийн газар шийдлийн архитектур ажил, албан тушаал дээр томилогдон нийт 14 дэх жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хөдөө орон нутгаар улсын хэмжээнд бүхий аймаг сумдаар томилолтоор явах шаардлагатай байдаг ажлын онцлогтой. Тиймээс түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүнд зохимжгүй байх бөгөөд түүнийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, сэтгэцэд учирсан хохирол, бусад хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул түүнд оногдуулсан ялыг торгох ялаар өөрчлөн сольж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Т.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хөдөө явж ажил хийдэг учраас нийтэд тустай ажил хийх ял эдлэхэд хүндрэлтэй байна. Иймд хохирол төлбөр төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялаар сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн Т.А-ын өмгөөлөгч С.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой санал нэг байгаа бөгөөд шүүгдэгч Т.А- нь энэхүү нөхцөл байдлыг сайтар ухамсарлаж ойлгосон бөгөөд ахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадахаа шүүхийн өмнө илэрхийлж байгаа юм. Түүнчлэн хохирогчид учруулсан хохирол, төлбөр, хор уршгийг сайн дураараа арилгаж түүнээс уучлалт гуйж хохирогчийн өмгөөлөгчөөр дамжуулан энэ асуудлаа тайлбарлан ойлгуулж чадсан бөгөөд одоогийн байдлаар шүүхээс хохирогч Ц.У-т Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар олгохоор шийдвэрлэсэн хохирогчийн сэтгэцэд учруулсан хор уршгийг нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу төлөх ёстой 7.128.000 төгрөг болон үүн дээр хохирогчийн хамрын мэс засалд оруулахад нь зориулж 4.872.000 төгрөг буюу хохирогч Ц.У-т нийтдээ 12 сая төгрөг төлж хохирогчийг бүрэн гомдолгүй болгосон. Энэ талаарх баримтаа бичгээр хавсаргаж өгч байгаа тул шүүгдэгч Т.А-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг арилгах зорилгоор учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдал байгаа учраас түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн Т.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 16 дахь талд “тооцохдоо хохирогч П.М-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв” гэхдээ шүүгдэгч Т.А-ыг андуурч П.М- гэж бичжээ. Мөн шүүх хуралдааны явцад улсын яллагчид ойлгуулсан буруу зөрүү ойлголтоос үүдэлтэйгээр улсын яллагчаас шүүгдэгч Т.А-т торгуулийн ялыг оногдуулах боломжгүй, учир нь учирсан хохирлыг төлөх боломжгүй гэж илэрхийлсэн гэсэн нь алдаатай бөгөөд тухайн үедээ манай үйлчлүүлэгч гэм буруугийн шүүх хуралдаанд оролцохдоо ямар нэгэн ойлголт, бэлтгэлгүй оролцсон байх бөгөөд төлбөрийг одоо шууд нэг дор төлж чадахгүй нь, хугацаа өгвөл хуваагаад төлье гэдгээ илэрхийлсэн байдаг. Түүнээс гадна түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой байсан бөгөөд тухайн гэмт хэргийг өдүүлсэн этгээд болох Г.Д- нь бусадтай хэрүүл маргаан хийж барьцалдан зодолдсоноос энэхүү нөхцөл байдал үүссэн байдаг. Мөн манай үйлчлүүлэгч Т.А-ын хувьд “******” ХХК-ийн байгууллагын бизнесийн газар шийдлийн архитектур ажил, албан тушаал дээр томилогдон нийт 14 дэх жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хөдөө орон нутгаар улсын хэмжээнд бүхий аймаг сумдаар томилолтоор явах шаардлагатай байдаг ажлын онцлогтой. Тиймээс түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүнд зохимжгүй байх бөгөөд түүнийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, сэтгэцэд учирсан хохирол, бусад хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул түүнд оногдуулсан ялыг торгох ялаар өөрчлөн сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.
Прокурор Р.Машлай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Т.А-т зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан боловч шүүх бодитой дүгнэлт хийж, нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой. Прокурорын зүгээс тусгайлан гаргах санал байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А- болон түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Г.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Цагаанхуарангийн ***** байрны гадаа хохирогч О.О-той “тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр тавьлаа, тээврийн хэрэгслийг гараараа цохисон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн уруул, ам хэсэгт хөлөөрөө хоёр удаа өшиглөж, биед нь доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Т.А- нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Цагаанхуарангийн ***** байрны гадаа хохирогч Ц.У-тай “тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр тавьлаа, тээврийн хэрэгслийг гараараа цохисон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн баруун талын хоншоор ясны хөндийн урд хана, дотно хана, хянгыг хА-сан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн хоёрлосон хугарал, мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч О.О-ын “... буцаад машин дээрээ очиход 3 залуу машины хажууд байсан ба нэг нь машины урд талын копудан дээр цохихоор нь яваад очиход У- бууж ирсэн. Би туранхай өндөр залууг нь барьж аваад “та нар яахаараа миний машиныг цохидог юм” гэхэд “та нар ингэж машин тавьдаг юм уу” гээд маргалдаж эхэлсэн. Тухайн 3 залуугийн махлаг намхан залуу нь намайг цохих гээд далайхаар нь би бултаад заамдаад машины урд талд очоод би угзарч татаад хэвтэж байхдаа хөл нь дээшээ болоод миний уруул ам хэсэгт 1 удаа өшиглөхөд намхан тухайн залуу ирээд миний куртикны малгайнаас доош дараад араас боогоод татаад миний угзарч татаад унагаасан байсан залуу хэвтээгээрээ миний уруул ам хэсэгт дахиад нэг удаа өшиглөсөн. ... тэгээд би босож ирээд У- дээр очиход У-ын хА- гэмтэж цус гарсан байсан. ...” /хх 6, 9, 11/,
хохирогч Ц.У-ын “... 3 залуу ирээд миний машины урд талын копуд хэсгийг гараараа 1 удаа цохиод машины баруун талын 2 талын хаалгыг нээж хаагаад байсан. Тэгэхээр нь би буугаад очиход О- хүрээд ирсэн ба О- тухайн залуучуудад хандаж “хүний юм яагаад байгаа юм” гэхэд намхан махлаг залуу ”та нар юу гээд байгаа юм бэ” гээд агсраад байсан ба би тонгойгоод машинаа шалгаад эргээд хартал өндөр туранхай залуу гараа атгаж байгаад шууд миний хА- руу 1 удаа цохиод, шанаа болон нүд орчмоор 1 удаа цохихоор нь би гараас нь бариад хамраас цус гоожоод байна гэж хэлэхэд миний 2 чихнээс барьж доошоо дарчихаад “чи эхлээд тавь” гээд орилоод байсан. Би гарыг нь тавих гэхээр миний нүүр лүү өвдөглөх гээд байсан ба тухайн үед миний хамраас цус гарсаар байсан. ...” /хх 14-15, 17, 19, 21/,
гэрч Г.А-ын “... бид 3 очоод тухайн зодооныг салгаад өндөр залууг нь хориод холдуулахад намхан залуу нь бензтэй явж байсан нэг залуутай дээр доороо орчихсон байж байгаад бензтэй явж байсан намхан залуугийн нүүр хэсэгт бид нартай маргалдаж байсан залуучуудын намхан залуу нь нэг удаа өшиглөхөөр нь би тухайн өшиглөсөн залууг холдуулахад уурлаад дахиад өшиглөх гээд байхаар нь би зам дээгүүр чирээд холдуулсан. ...” /хх 30-31/,
гэрч Г.Н-ийн “... нөгөө 3 залуу 2 залуутай муудалцаад зогсож байхаар нь бид 3 очиход бензний жолооч бололтой 1 залуугийнх нь хамраас цус гарчихсан, өндөр нуруутай нэг залууг “чи миний хамрыг цохичихлоо, цагдаа иртэл байж бай” гээд куртикнээс нь зуураад зогсож байсан. ...” /хх 36/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 602 дугаар “О.О-ын биед доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” /хх 54-55/,
2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 590 дүгээр “Ц.У-ын биед баруун талын хоншоор ясны хөндийн урд хана, дотор хана, хянгыг хА-сан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн хоёрлосон хугарал, мурийлт, баруун нүдний ухархайн ясны доод хана, доод ирмэгийг хА-сан хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” /хх 47-48/,
2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 275 дугаар “Ц.У-ын сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. ...” /хх 116-118/ гэсэн дүгнэлтүүд,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 37-39/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.Д-, Т.А- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Г.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Г.Д-ийн хохирогч О.О-той маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт өшиглөж доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.А-ын хохирогч Ц.У-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт цохиж баруун талын хоншоор ясны хөндийн урд хана, дотор хана, хянгыг хА-сан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн хоёрлосон хугарал, мурийлт, баруун нүдний ухархайн ясны доод хана, доод ирмэгийг хА-сан хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулжээ.
Шүүгдэгч Т.А- болон түүний өмгөөлөгч С.Чинзориг нар “... хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Т.А- нь анхан шатны шүүхээс хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн 7.128.000 төгрөгийг бүрэн төлж, үүнээс гадна 4.872.000 төгрөгийг төлж буюу хохирогч Ц.У-ын Хаан банкны ********* тоот дансанд нийт 12.000.000 төгрөгийг төлсөн, хохирогчоос гомдол саналгүй талаар гаргасан хүсэлт, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх боломжтой гэж дүгнэв.
Иймд давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Т.А- болон түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан гомдлыг хангаж, энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1364 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-т 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтыг “Шүүгдэгч Г.Д-, Т.А- нар нь торгох ял шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Т.А- нь хохирогч Ц.У-т 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ