Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2026/00050

 

 

 

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2026/00050

Завхан аймаг

                                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: У.............. хотын Ч.......... дүүргийн .........-р хороо, С-ын талбай 5-т байрлах “......... банк” ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... аймгийн ......... сумын ............ багт оршин суух хаягтай А овогт С-ын С-д холбогдох 16,544,409.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “.......... банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч С.С нь тус банктай 2024 оны 12-р сарын 11-ний өдөр .............тоот дижитал зээлийн гэрээ байгуулан 19,720,000 төгрөгийг жилийн 21 %-н хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал цалингийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилагаар хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн 15,338,910.84 төгрөг, хүү 1,189,608.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,890,63 төгрөг, нийт 16,544,409.97 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч С.С нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Г..... банкнаас 19,720,000 төгрөг авсан үнэн бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г....... банк” ХК нь хариуцагч С.С-д холбогдуулан 16,544,409.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.С нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Миний бие ............... банкнаас 19,720,000 төгрөг авсан үнэн бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,672 төгрөгийн тал хувь болох 120,336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 120,336 төгрөг, хариуцагч С.С-аас 120,336 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк” ХК -нд олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. .......... банк” ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч С.С-д холбогдох 16,544,409.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 240,672 төгрөгийн тал хувь болох 120,336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 120,336 төгрөг, хариуцагч С.С-аас 120,336 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ........... банк” ХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч С.С нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ