| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1119/Э |
| Дугаар | 1176 |
| Огноо | 2018-08-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 1176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч О.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О-ийн Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0442 21253 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт О.Г, 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Нарантуул олон улсын худалдааны төвд хулдаасны худалдаа эрхэлдэг, үйлдвэр цахилгаан механик мэргэжилтэй, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 17-280 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч О.Г нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Үндэсний Батлан хамгаалах их сургууль дотор иргэн Н.Маньбазарыг “та утсаа өгч байгаач, би аавтайгаа утсаар ярих гэсэн юм” гэж хуурч Элжи Жи-3 маркийн гар утсыг залилан авч 176.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэх оноож өгнө үү” гэв.
Хохирогч Н.Маньбазар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед би ажил дээрээ жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад надтай цуг ажилладаг жижүүр Оюунпүрэв /99295001/-ийн төрсөн хүү Гантулга над дээр ирсэн. Гантулга надад хандаж “Та утсаа өгч байгаач, би аавтайгаа утсаар ярих гэсэн юм” гэхээр нь би өмнө нь таньдаг байсан болохоор түүнд гар утсаа өгч яриулсан. Гантулга “Аав утсаа авахгүй байна, би хаалгаар чинь оръё” гэхээр нь би “За тэгье” гээд би тойрч гараад хаалга тайлах гээд очсон чинь Гантулга миний гар утсыг аваад цаашаагаа зугтаагаад яваад өгсөн. Би түүнийг хэсэг хугацааны дараа ирэх болов уу гэж хүлээсэн боловч ирээгүй. Би хажуу талын байрны жижүүрийн утаснаас өөрийнхөө утас руу залгасан чинь утсаа авахгүй таслаад байсан. Сүүлдээ залгаад байсан чинь миний утсыг авахгүй, утас холбогдох боломжгүй болсон. 22 цагийн үед Оюунпүрэвтэй уулзаж болсон асуудлын талаар хэлээд “Би даруй гар утсаа олж авмаар байна” гэж хэлсэн чинь “За тэгье” гэхээр нь би “Утас олж өгтөл чи надад барих гар утас бас өгөөрэй” гэж хэлээд бид хоёр салсан. Тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа би Оюунпүрэвээс түр гар утас аваад симээ сэргээгээд утсаа нээсэн. Би түүнд хандаж “Чи хүүгээ олоод миний гар утасны сургийг гаргаж өгөөрэй, хэсэг хугацаанд би харъя, болохгүй бол би цагдаад хандана шүү” гэж хэлсэн. Оюунпүрэв хүүгээ олохгүй байна гэж надад хэлээд байсан юм тэгээд тэр өдрөөс хойш Оюунпүрэв хүү нь гэртээ ирэхгүй байна, олдохгүй байна гэсээр байгаа тул би цагдаад хандаж байна. “…цуг ажилладаг жижүүр Оюунпүрэвийн төрсөн хүү над дээр ирсэн. Гантогтох надад хандаж утсаа өгч байгаач би аавтайгаа утсаар ярих гэсэн юм гэхээр нь би өмнө нь таньдаг байсан болохоор түүнд гар утсаа өгч яриулсан. Г аав утсаа авахгүй байна, би хаалгаар чинь оръё гэхээр нь би за тэгье гээд тойрч гараад хаалга тайлах гээд очсон чинь Г миний утсыг аваад цаашаагаа зугтаагаад яваад өгсөн. “…хэсэг хугацааны дараа ирэх болов уу гэж бодоод хүлээтэл ирээгүй...” гэх мэдүүлэг. /хх7-9/,
Яллагдагч О.Г мэдүүлэхдээ: “...Манай аав Оюунпүрэв нь Батлан хамгаалах их сургуулийн номын сангийн жижүүр ажилтай. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо 105 байрны 4-23 тоотод гэртээ иртэл аав байгаагүй. Тэгээд Батлан хамгаалах их сургууль орж аав Оюунпүрэвийн ажил дээр иртэл аавын ээлжийн жижүүр Маньбазар гэх ах байхаар нь би аавтай утсаар яръя гэж бодоод та утсаа өгөөч би аавтай ярьчихаад өгье гээд гар утсыг аваад Батлан хамгаалах их сургуулиас гараад аав Оюунпүрэв рүү залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би Маньбазарын гар утсыг аваад тэр өдрөө хоноогүй гадуур хоносон. Тэгээд маргааш өглөө нь Маньбазарын гар утсыг аваачиж өгөх гээд явж байтал алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /хх10-11/,
Хохирогч Н.Маньбазарын мэдүүлэг /хх7-9/, гэрч Ц.Оюунпүрэвийн мэдүүлэг /хх12-13/, яллагдагч О.Г-ын мэдүүлэг /хх10-11/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч О.Г нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Үндэсний Батлан хамгаалах их сургууль дотор иргэн Н.Маньбазарыг “та утсаа өгч байгаач, би аавтайгаа утсаар ярих гэсэн юм” гэж хуурч Элжи жи 3 маркийн гар утсыг залилан авч 176.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Улсын яллагч Г нь шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба шүүгдэгч О.Г нь гэм бурууд маргахгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн улмаас Н.Маньбазарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.
Улсын яллагч шүүгдэгч О.Г-ыг бусдыг хуурч мэхлэн залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 450 нэгжээр торгох ял оногдуулах талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан бөгөөд шүүгдэгч ялын саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүх шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Г-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР