| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03589/И |
| Дугаар | 312/ШШ2026/00093 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2026/00093
06 01 07 31/ШШ06/00093
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, -р хороо, -р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 50-р байрны 55 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:РЗ79040704, утас:88831804/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, 11б хороолол, 31 тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК /РД: 599357, утас:91913039/-д холбогдох,
аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах худалдаа, үйлчилгээний төвийн давхар 010 тоот 1.4 метр квадрат талбайг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг А.******* миний өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 05 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 05 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие А.******* нь худалдааны төвийн давхарт байрлах 010 тоот, 1.4 метр квадрат хэмжээ бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авахаар ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал Г. гэрээ байгуулсан. Анх бидний тохиролцож хөрөнгө оруулалт хийж эхлэх үед худалдааны төв нь угсралтын ажлаа дуусгаж дотор заслын ажил дуусаагүй байсан. Ингээд би тохиролцсоны дагуу хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд бид 01 оны 11 дүгээр сарьн 01-ний өдөр 41 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах" гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр худалдааны төвийн давхарт байрлах 010 тоот 1.4 метр квадрат талбайг нэгжийн үнэ ,400,000 төгрөгөөр буюу нийт 9,760,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Худалдан авагч би дээрх талбайн нийт үнэ болох 9,760,000 төгрөгийг бүрэн төлж худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн боловч худалдагч тал болох ******* ******* ******* ******* ХХК нь элдэв шалтаг шалтгаан хэлж явсаар өдийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг надад өгөөгүй байна. ******* гэрээгээр худалдан авсан талбайдаа 01 оноос хойш өдийг хүртэл цэцгийн худалдаа эрхэлж байна. Иймд А.******* намайг аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай худалдаа, үйлчилгээний төвийн давхар 010 тоот 1.4 метр квадрат талбайг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, энэхүү талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг А.******* миний өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. аймаг Баян-Өндөр сум ******* баг 11в хороолол 31 тоот худалдаа үйлчилгээний төвийн давхарт 010 тоот 1.4 мкв талбайг А.******* /РД:Р379040704/ нь худалдаж авсан нь үнэн болно. Мөн төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан учир тус талбайг А.*******ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах худалдаа, үйлчилгээний төвийн давхар 010 тоот 1.4 метр квадрат талбайг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг А.*******ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,00 төгрөгийг, төрийн сангаас 70,00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74., 75 дугаар зүйлийн 75.1, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах худалдаа, үйлчилгээний төвийн давхар 010 тоот 1.4 метр квадрат талбайг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг А.*******ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас 70,00 төгрөгийг, төрийн сангаас 70,00 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ