Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00054

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00054

Орхон аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө 19, ******* ******* ******* 14210 өөрийн байранд байрлах ........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ..... тоотод оршин суух, ...../-д холбогдох

 

37,168,901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь ******* ******* *******тай байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн №3769/000287/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 42,500,000 төгрөгийг сарын 1 хувийн үндсэн хүүтэйгээр, Үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацөөтайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул төлуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны үндэслэн *******ны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Зээлдэгч нь 2025 оны 08 дугаар сарын 15 ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл: / 34,979,648.43/

Зээлийн үндсэн хүү: / 2,135,339.11/

Нэмэгдүүлсэн хүү: / 42,914.09/

Шүүхэд нэхэмжлэлтэй

холбогдолтой гарсан зардал / 11,000.00/,

Талуудын хоооронд байгуулагдсан №3769/000287/2024 Цалингийн зээлийн гэрээг цуцлаж тухайн гэрээний үүрэгт цугласан зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон зардалд нийт 37,168,901.63 / гучин долоон сая нэг зуун жаран найман мянга есөн зуун нэг төгрөг жаран гурван мөнгө / ,төгрөгийг гаргуулж, ******* ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь ******* ******* *******наас нэхэмжилж буй 37,168,901 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргах зүйлгүй. Төлж барагдуулах болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч *******ээс зээлийн төлбөр 37,168,901 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,795 төгрөгийн 171,898 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 171,898 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 37,168,901 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,795 төгрөгийн 171,898 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 171,898 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ