| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00404/И |
| Дугаар | 141/ШШ2026/00051 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2026/00051
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: .........аймгийн ........... сумын Б....... багт оршин суугч Х..... овогт Э-гийн Б-ы “Ч.Б-ийн төрсөн эцэг мөн болохыг, түүнтэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б миний бие 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдөр .............аймгийн ......суманд Ч.Б, Х.Э нарын хүү болон төрсөн. Эцэг, эх хоёр маань намайг төрөхөөс өмнө гэр бүл болон хамт амьдарч эхэлсэн гэдэг бөгөөд 2004 онд намайг төрөхөд тэд гэрлэлтээ гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан учраас намайг ээжээр маань овоглосон гэдэг. Бид хамт амьдарч байгаад эцэг, эх хоёр маань 2021 оноос хойш тусдаа амьдрах болсон. Аав маань Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багт, ээж маань .........аймгийн ...........сумын Б багт амьдарч, миний бие энэ хугацаанд эцэг, эх хоёртоо хэн хэнд нь тус дэм болохын тулд тэдний дунд ирж очин хамт амьдардаг байсан. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр аав маань зам тээврийн осолд орж нас барсан бөгөөд амь хохирогч эцгээ төлөөлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэхэд ач холбогдолтой байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Х овгийн Э-гийн Б намайг Ө овогт Ч-ийн Б*ийн төрсөн хүү мөн болох, Э.Б намайг 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл эцэг Ч.Б*тэй хамт амьдарч байсан болохыг тус тус тогтоож өгнө үү. Мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан тул улсын тэмдэгтийн хураамжийг хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэл хойшлуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Э.Б нь тус шүүхэд Ч.Б-ийн төрсөн хүү болох, хамт амьдарч байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь “Ч.Б-ийг төрсөн эцэг мөн болохыг, түүнтэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь “...Э.Б нь тус шүүхэд Ч.Б-ийн төрсөн хүү болох, хамт амьдарч байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б-ы “Ч.Б-ийг төрсөн эцэг мөн болохыг, түүнтэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ