Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00055

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00055

Орхон аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, К......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, ...... тоотод оршин суух, Сайжрах овогт ......../-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,753,723 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь ******* *******тай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 28-ны ******* тоот ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр МЫ090030003095033660 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 17,978,000.00 /арван долоон сая есөн зуун далан найман мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30-н сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн зээлээс 3,682,830.98 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 2,658,100.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс 12,088.60 төгрөг, нийт 6,353,020.0 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө удаа дараа хугацаанд нь төлөлгүй зөрчил үүсгэн 132 хоногоор хугацаа хэтрүүлж *******ыг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч *******гоос зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 14,295,169 төгрөг, Зээлийн хүү 448.946.0 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 9.609.0 төгрөг, нийт 14,753,723.0 төгрөг. *******гоос зээлийн гэрээний үүрэгт 14,753,723.00 /арван дөрвөн сая долоон зуун тавин гурав долоон зуун хорин гурван/ төгрөг гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* тус *******наас дижитал зээл авсан нь үнэн хүлээн зөвшөөрч байна. Өөрийн дүүдээ эмчилгээний зардалд нь зээлүүлсэн боловч төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлээ төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******гоос зээлийн төлбөр 14,753,723 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,719 төгрөгийн 115,860 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гоос 115,860 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 14,753,723 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,719 төгрөгийн 115,860 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гоос 115,860 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

с