Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00094

 

 

 

 

2026 01 07 312/ШШ2026/00094

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ***-р хороо, ******* гудамж, Ай Си тауэр *** давхар, ***** тоотод байрлах, ******* ББСБ ХХК /РД: ******, утас: ************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******** хотхоны ***-р байр, *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******, утас ***********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 28,166,129.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч З.******* нь манай компанитай 2023 оны 8 сарын 11-ний өдөр L29502128 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч З.Аптанхүүгийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 7808695646 зээлийн дансны дугаартай 499,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 130400079891 банкны тоотдансанд, 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 7808695205 зээлийн дансны дугаартай 500,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 130400079891 банкны тоот дансанд, 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 7823958670 зээлийн дансны дугаартай 500,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 130400079891 банкны тоот дансанд, 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 7802189608 зээлийн дансны дугаартай 501,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 130400079891 банкны тоот дансанд, 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 7802123696 зээлийн дансны дугаартай 1,203,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 130400079891 банкны тоот дансанд, 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 7901061331 зээлийн дансны дугаартай 2,800,000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4201013909 дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 7100270215 зээлийн дансны дугаартай 18,180,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 130400079891 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 9 сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2025 оны 3 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 449,099.05 төгрөг, шимтгэл 11,227.48 төгрөг, үндсэн хүү 47,616.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,308.63 төгрөг нийт 515,251.95 төгрөг. 2025 оны 3 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 449,999.29 төгрөг, шимтгэл 11,249.99 төгрөг, үндсэн хүү 47,712.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,323.28 төгрөг, нийт 516,284.81 төгрөг. 2025 оны 3 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 500,000 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг, үндсэн хүү 77,671.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,068.50 төгрөг, нийт 600,739.73 төгрөг. 2025 оны 3 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 359,154.77 төгрөг, шимтгэл 8,978.87 төгрөг, үндсэн хүү 35,423.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,313.53 төгрөг, нийт 408,870.65 төгрөг. 2025 оны 2 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,203,000.00 төгрөг, шимтгэл 24,060.00 төгрөг, үндсэн хүү 207,641.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,595.62 төгрөг, нийт 1,470,296.72 төгрөг. 2025 оны 1 дүгээр сарын 17-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 2,800,000.00 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 0.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 404,359.32 төгрөг, нийт 3,204,359.32 төгрөг. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 17,420,904.25 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 3,912,401 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,521.33 төгрөг, нийт 21,442,826.58 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 7,500 төгрөг. Иймд хариуцагч З.*******гээс нийт 28,166,129.76 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч З.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие З.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 28,166,129.76 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч З.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,166,129.76 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 28,166,129.76 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,781 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 149,390.5 төгрөгийг, төрийн сангаас 149,390.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 28,166,129.76 төгрөгийг хариуцагч З.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,781 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З.*******гээс 149,390.5 төгрөгийг, төрийн сангаас 149,390.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ