| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03590/И |
| Дугаар | 312/ШШ2026/00095 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2026/00095
2026 01 07 312/ШШ2026/00095
*******иуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ***-р хороолол, ******* төвд байрлах ******* банк ХХК-ийн Эрдэнэт салбар /РД:******, утас:********* **********/-ын нэхэмжлэлтэй,
*******иуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ********** хороолол, ***-р байр, *** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:******, утас:******/-т холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 34,300,371.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус банк нь зээлдэгч Н.*******тэй 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр MN500021002103003896 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 04-р сарын 07-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний зөрчлийг арилгаагүй байна. Зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээний дагуу 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 29,846,446.98 төгрөг, үндсэн хүү 4,329,666.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,258.13 төгрөг, нийт 34,300,371.63 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Н.*******тэй байгуулсан зээлийн гэрээний 6.2.1, Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 34,300,371.63 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
*******иуцагч Н.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.******* нь ******* банкнаас нэхэмжилсэн 34,300,371.63 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч Н.*******ээс холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,300,371.63 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 34,300,371.63 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,452 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 164,726 төгрөгийг, төрийн сангаас 164,726 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 34,300,371.63 төгрөгийг хариуцагч Н.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,452 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 164,726 төгрөгийг, төрийн сангаас 164,726 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Эрдэнэт салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ